Бараг л нэгдүгээр ангийн жаахан охин байхаасаа урлагт хөл тавьж, олон арван хүүхдийн дууг дуулж амилуулсан эвлэгхэн хоолойтой, авьяаслаг охин Аминаг сонсогчид сайн мэднэ. Монгол улсынхаа 21 аймгаар тоглолт хийж явж байсан тэрээр “Ээж минь” нэртэй шинэ уран бүтээл туурвиж, клип бүтээлгэсэн байна. Яруу найргийн хатан хаан гэгддэг Ш.Дулмаа гуайн шүлгийг нь бичиж, Өргөө, Соёл-Эрдэнэ хамтлагийн ахлагч, МУСГЗ И.Болоожийн аяыг …
























