МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VII ОЛИМПИАДЫН ДҮН

0

МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VII ОЛИМПИАДЫН ДҮН


БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газар, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, Монголын Менежментийн холбоо, “Жандагсүрэн сан”-аас эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежуудын дунд зохион байгуулагдаж байгаа “Менежментийн VII олимпиад” 2011 оны 12-р сарын 6, 7-нд амжилттай явагдаж өндөрлөв. Энэ удаагийн олимпиадад дотоод, гадаадын 19 сургуулийн 91 оюутан оролцлоо.
Олимпиадыг зохион байгуулах комиссын даргаар ХААИС-ийн сургалт хариуцсан проректор доктор, дэд профессор Б.Баасансүх, нарийн бичгийн даргаар ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш М.Эрдэнэтуяа, ерөнхий шүүгчээр СЭЗДС-ийн багш Ш.Эрдэнэбуян нар ажиллав.
Менежментийн олимпиад нь хоёр шаттай зохион байгууллагддаг. Эхний шатанд нийт оролцогчдоос “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент”, “Менежментийн үндэс”, “Санхүүгийн менежмент”, “Хүний нөөцийн менежмент” хичээлүүдээр тест ажиллаж /25 оноо/, бодлого бодож /25 оноо/, нийт оноогоор нь байр эзлүүлж, эхний 10 байранд орсон оюутнуудыг хоёрдугаар шатанд орох эрх олгодог. Эхний шатны дүнгээр эхний 10 оюутнаар ШУТИС, КтМС-ийн 5 оюутан, ХААИС-ийн ЭЗБС-ийн 2 оюутан, СЭЗДС-ийн нэг оюутан, МУИС-ийн ЭЗС-ийн нэг оюутан, Дархан уул аймгийн
Мандах бүртгэл дээд сургуулийн нэг оюутан тус тус шалгаран үлджээ.

Хоёрдугаар шатанд ур чадвар шалгах уралдаан байдаг. Үүнд:
1. Өгөгдсөн сэдвийн хүрээнд тоон өгөгдөл ашиглан MS-EXCEL програм дээр боловсруулалт хийх
2. Боловсруулсан тоон өгөгдлийг ашиглан MS-WORD програм дээр тайлан бичиж, дүгнэлт гаргах
3. Тайлангаа MS-POWERPOINT програм дээр хөрвүүлж, слайд бэлдэх
4. Илтгэл тавих үйл ажиллагаа багтдаг.

Сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг 10 оюутны ур чадварын даалгавраа хэрхэн гүйцэтгэснээс хамаарч олимпиадын медальт, шагналт, тусгай байруудыг шалгаруулсан.
Үүнд: Медальт байр:
1. Нэгдүгээр байр, өргөмжлөл, 800 000 төгрөг
А.Баярцэцэг, ШУТИС, КтМС-ийн ММ-IV
2. Хоёрдугаар байр, өргөмжлөл, 600 000 төгрөг
М.Цэрэндулам, ШУТИС, КтМС-ийн ХНМ-IV
3. Хоёрдугаар байр, өргөмжлөл, 600 000 төгрөг
Т.Алтангэрэл, СЭЗДС-ийн БУ-IV
4. Гуравдугаар байр, өргөмжлөл, 400 000 төгрөг
Г.Сайнзаяа, ШУТИС, КтМС-ийн ММ-IV
5. Гуравдугаар байр, өргөмжлөл, 400 000 төгрөг
Х.Батхүрэл, ХААИС, ЭЗБС, НББ-IV

Шагналт байр, өргөмжлөл, 200 000 төгрөг
1. Н.Энхтуул, МУИС, ЭЗС-ийн Мен-IV
2. Б.Баярмаа, ШУТИС, КтМС-ийн ХНМ-IV
3. Б.Рагчаа, ХААИС, ЭЗБС-ийн БМ-IV
4. Л.Мөнхзаяа, Мандах бүртгэл дээд сургууль, /Дархан-уул аймаг/, НББ-II
5. С.Баярчимэг, ШУТИС, КтМС-ийн ХНМ-IV

Тусгай шагнал
1. “Шилдэг оролцогч баг” МУИС, ЭЗС
2. “Шилдэг илтгэгч”оюутан- Т.Алтангэрэл, СЭЗДС-ийн БУ-IV
3. “Уран сэтгэгч” оюутан- Б.Энхзаяа, ХААИС, ЭЗБС-ийн БМ-IV
4. “Шилдэг багш” багш- Л.Цэрэнчимд, ШУТИС, КтМС
5. “Шилдэг ивээн тэтгэгч”- “МТ” компани

Менежментийн олимпадад оролцогч оюутнууд, удирдагч багш нарыг хувийн дүнгээр байр эзлүүлэхээс гадна тухайн сургуулийн багийн онооны нийлбэрээр байр эзлүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн олимпиадад онооны дүнгээр:

Нэгдүгээр байр- ШУТИС, КтМС
Хоёрдугаар байр- ХААИС, ЭЗБС
Гуравдугаар байр- СЭЗДС эзлэжээ.

Менежментийн олимпиадад оролцож буй сургуулиудаас “Шилдэг менежменттэй баг” шагналыг СЭЗДС гаргаж шагнадаг бөгөөд энэ жилийн тус шагналд МУИС-ийн Худалдааны сургууль шалгарчээ.
Манай олимпиадыг олон байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэж ажиллалаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “МТ” компани, “Долоон болдог” компаний “Kithen all” төв, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Оллоо” компани, “XopoM™” компани ажиллав.

Хөдөө аж ахуйн их сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль, Менежментийн тэнхим,
207 тоот өрөө, Харилцах утас: 99748787; 88408801; 99156615; 99152552

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *