ТАНЫ БОДЛООР ИНТЕРНЭТ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

0

ТАНЫ БОДЛООР ИНТЕРНЭТ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?


Яг ийм асуултад та юу гэж хариулах бол? Интернэт хаана ч тантай хамт байх хэрэгтэй юу? Интернэт хурдан бас хязгааргүй хэрэглээтэй байх нь зүйтэй, мэдээж. Энэ бүгдтэй та санал нийлж байгаа бол таны хамгийн зөв сонголт Телемаксын хөдөлгөөнт интернэт. “Телемакс Коммуникэйшн” ХХК нь 2009 оноос үүрэн холбооны 4 дэх үеийн дэвшилтэт технологи болох Mobile Wimax буюу өргөн зурвасын утасгүй холбоонд суурилсан бүрэн хөдөлгөөнт утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд Зайсангаас Шарга морьт……, Бэлх, Гачууртаас Толгойт хүртэл үйлчилгээний хамрах хүрээгээ өргөтгөн хувь хүн, өрх, ААН-д зориулан хөдөлгөөнт интернэтийн хамгийн өндөр хурдтай үйлчилгээг хүргэж байна.

Харин өнөөдрөөс эхлэн манай хамт олон шинэ жилийн урамшууллаа зарлаж байна.

Урамшууллын хугацаанд олон сараар төлбөрөө төлсөн үнэнч хэрэглэгчдэдээ болон шинэ хэрэглэгчдэдээ 7-45 хоногийн үйлчилгээний хугацааг бэлэглэхээс гадна шинэ хэрэглэгчдэд худалдан авсан төхөөрөмжийн төрлөөс хамааран Тэнгист кино үзэх хос билет, тасалгааны модемын үнийн дүнгээс 5-10%-ийн хөнгөлөлт үзүүлж байна. Таны урамшууллын хугацаа автоматаар нэмэгдэн орох болно.

Хэрэв та coffee shop, ресторан гэх мэт бизнес эрхэлдэг бол, хэрэглэгчдэдээ зориулан Wi-Fi бүс үүсгэх төлөвлөгөөтэй байгаа бол танд зориулсан хамгийн хямд, төгс шийдэл Телемаксын хөдөлгөөнт интернэт. Ямар нэг кабель татах гэх мэт цаг хугацаа, хөрөнгө шаардахгүйгээр Та үйлчилгээний гэрээ хийн, тасалгааны утасгүй интернэтийн модем худалдан авахад л хангалттай. 5-с дээш хэрэглэгч зэрэг холбогдох интернэтийн Wi-Fi бүс, өндөр хурдны интернэт таных болно. Мөн дээр нь шинэ жилийн тусгай урамшууллыг үйлчилгээний байгууллагууд, жижиг ААН-д зориулан зарлажээ. Та урамшууллын хугацаанд тасалгааны модемыг үйлчилгээний эрхийн хамт гэрээ байгуулан авснаар эхний сарын суурь хураамжаас 20% чөлөөлөгдөхөөс гадна зэрэг интернэт ашиглах хэрэглэгчдийн тоог ч нэмэгдүүлэх боломжтой. Урамшуулал 12-р сарыг дуустал үргэжлэх тул та шинэ оныг хамгийн хурдан хөдөлгөөнт интернэттэй угтаарай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *