Анх “Витамин” нэртэй дуугаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан, Рок мангас нэрээрээ алдартай Мөнхсайханы охин, залуу дуучин Сонорын дээрх дууныхаа нэрээр нэрлэн гаргасан цомогт багтсан “Чи чадах уу?” хэмээх дуу клиптэй болсон байна. Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр, дараа нь Отгонтэнгэр их сургуулийг орчуулагч, багшийн мэргэжлээр дүүргэсэн залуу, авьяаслаг бүсгүй энэ дуугаа Нисванис хамтлагийн дуучин Амгаатай хамтран дуулсан бөгөөд …
























