Шинэ мэдээ

Ansu feat Гантулга – Захидал [2012 | 720p]

Монголын дуу хөгжмийн гал тогоонд Аnsu нэртэй шинэ уран бүтээлч бүсгүй хөл тавьж байгаа ажээ. Шинэ залуу дуучин бүсгүйн анхны уран бүтээл “Захидал” нэртэйгээр сонсогчдын сонорыг мялааж байгаагаар барахгүй энэхүү дуу нь клиптэй болж ч амжсан байна. Залуу дуучин Ansu “Захидал” хэмээх энэхүү дуугаа Opozit хамтлагийн дуучин Гантулгатай хамтран дуулсан ба дууны үгийг дуучин Гантулга бичиж, аяыг нь ая зохиогч …

Номин талст – Намайг… [2012 | 720p]

Ганцаарчилсан уран бүтээлүүд хийхийн зэрэгцээ хувийн амьдралаа төвхнүүлэх гээд хамтлагийн хэмжээний уран бүтээлийн хүрээнд нилээд хугацаагаар завсарлага аваад байсан “Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ оныг “Номин талст”-аар амьсгалсан жил байлгахаар төлөвлөсөн тус хамтлаг гитарчин Өөжгийтэй продюсерын шугамаар хамтран ажиллаж байгаа аж. Өөжгийгийн зохиосон нилээд олон дууг дуулж байсан “Номин талст”-ын шинэ уран бүтээл “Намайг” …

Төгсбаяр – Хайрын гудамж /Миний ахын эхнэр OST/ [2012 | 720p]

National Film продакшны уран бүтээл “Миний ахын эхнэр” нэртэй уянгын, драм жанрын киноны дуу болох “Хайрын гудамж” хэмээх дууны клипийг сайтынхаа шинэ Монгол дуу, клипний санд нийтэлж байна. Хүн хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргалыг бий болгохын тулд хэрхэн тэмцэж болдгийг харуулсан энэхүү киноны дээрх дууг Guys 666 хамтлагаар овоглож явсан МУСТА, дуучин А.Төгсбаяр дуулсан бөгөөд дууны үг, аяыг ч …

Дэлхийн хамгийн аюултай тэмцээн Англид болж өнгөрчээ [39 зураг]

Сүрэг азарганд хөөгдөж байгаатай зүйрлүүлэн хэлж болом Дэлхийн хамгийн аюултай уралдаан гэгддэг Tough Guy тэмцээн 2012 оны 1-р сарын 30-ны өдөр Английн Пертон хотод болж өнгөрсөн байна. Жил бүр мянга мянган эрчүүд, эмэгтэйчүүд зууралдсан шавар, намаг, мөстэй ус, өргөстэй тор, галт саад, нүхэн хонгил болон бусад олон хүнд хэцүү бартаа саадыг даван байж “Хатуужилтай эр”, “Хүчирхэг бүсгүй” гэсэн алдрыг хүртдэг. …

Scarlett Johansson хуучин нөхөр, түүний шинэ найз бүсгүйгээс болж нүүжээ

Есхөн настай жаахан охин байхдаа анхныхаа кино дүрийг бүтээж, кино урлагтай амьдралаа холбосон жүжигчин Scarlett Johansson нь Дэлхийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтын дээгүүр байранд тогтмол бичигддэгээс гадна Холливудын авьяаслаг жүжигчдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. 27 настай энэ бүсгүй 2007 оноос эхлэн Канадын жүжигчин Ryan Reynolds-той болзож эхэлсэн бөгөөд 2008 оны 5-р сард сүй тавьж, 9-р сард нь гэрлэсэн. Лос …

2.5 сая долларын Тенаяа Ресиденс харш Лас Вегаст сүндэрлэж байна [22 зураг]

Лас Вегасын ДизайнСелл студийн бүтээл болон сүндэрлэсэн Тенаяа Ресиденс хэмээх тансаг харш саяхан 2.5 сая доллараар Сергей Сергейевский гэгч нэгэн эрхмийн өмч болсон байна. Хоёр давхар, орчин үеийн загвар бүхий энэхүү харш нь чамин гоёмсог чимэглэлтэй таван гоёмсог унтлагын өрөө, таван том угаалгын өрөө зэргээс бүрдэж байгаа ажээ. Өнгөрөгч 2011 онд бүрэн ашиглалтанд орсон энэхүү тансаг хувийн сууцны нийт талбай …

Чулуун нүүрс олборлолт болон түүний хохирогчид [28 зураг]

Чулуун нүүрс олборлох явдал нь орчин үеийн хүн төрөлхтний үйл ажиллагааны төв юм. Өнгөрсөн жилийн хувьд Дэлхий даяар 7000 гаруй мегатонн түүхий нүүрс олборлосон нь өнгөрөгч 2010 оныхоос 6.8%-иар өссөн байна. Чулуун нүүрсний нөөцтэй 70 гаруй орон өнөөгийнхөө байдлаар олборлолт явуулахад Дэлхийн нүүрсний хэрэгцээг ахиад зуун жилийн хугацаанд хангалттай хэмжээнд хангаж чадах аж. Хэдий тийм боловч чулуун нүүрсний олборлолт нь …

Берлин хотын жижиг хэмжээт дүрслэл – Loxx Miniature Worlds Berlin [48 зураг]

Берлин хотын Александерплац тээврийн үйлчилгээний төвийн Алекса худалдааны төв дотор Дэлхийд томоороо гуравт тооцогдох төмөр замын загвар-үзэсгэлэн байрладаг. Loxx Miniature Worlds Berlin хэмээн нэрлэгдсэн Берлин хотын төмөр замын жижигрүүлсэн загвар нь 950 м.кв хэмжээтэй бөгөөд бодит хэмжээг 87 дахин жижигрүүлсэн хувилбар юм. 2002-03 оны үед Стефан Годдекегийн санаагаар эхлэл нь тавигдсан энэхүү төмөр замын загвар өдгөө түүх, соёлын арвин баялаг …

Гэрэл зурагчин Lee Jeffries-ийн дуранд буусан орон гэргүйчүүдийн дүр төрх [34 зураг]

Английн Манчестер хотноо амьдардаг гэрэл зурагчин Lee Jeffries нь мэргэжлийн хөл бөмбөгийн тойрогт ойр байдаг нэгний хувьд спортын үйл явдлуудыг гэрэл зургийн хальснаа буулгах замаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн нэгэн. Гэвч нэгэн өдөр Лондон хотын гудамжинд залуухан, орон гэргүй бүсгүйтэй уулзсан уулзалт нь түүний гэрэл зургийн чиг хандлагыг бүрмөсөн, эргэлт буцалтгүйгээр өөрчилж орхисон байна. Lee Jeffries-ийн хэлснээр гудамжинд аяны хөнжилд …

Бүтээлч сэтгэлгээний үр дүн болсон сав баглаа боодлууд [51 зураг]

Аливаа бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг бүтээх нь нэг талаараа урлаг юм. Шинэлэг содон санаагаар, хүний анхаарал сонирхлыг татахуйц байдлаар бүтээгдсэн сав, баглаа боодол нь бүтээх, үйлдвэрлэх явцад багагүй өртөг шаардаж болох боловч эргээд бүтээгдэхүүнийхээ борлуулалтанд эерэгээр нөлөөлж, худалдан авалтыг нэмэгдүүлэх чадвартай. Тиймээс ч худалдаа үйлчилгээний маркетинг менежментийн нэг чухал хэсэг нь бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлын асууудал байдаг. Доор …

Жиоржиа дахь хуучин шоронгийн сэргээн босголт [20 зураг]

Цаг хугацааны явцад аливаа юмс элэгдэж хорогдож, хуучирч үгүй болдог нь хорвоогийн жам. Гэвч хүний гараар бүтсэн бүхэн эргээд хүний гараар сэргээн босгогдож болдог. Үүний нотолгоо болгож Жиоржиа дахь нэгэн хуучин шоронгийн сэргээн босголтын дүр зургийг та бүхэнд сонирхуулахаар нийтэллээ. Балгас болсон байсан хана туурга, шат, өрөө сэлтүүд бүгд хүний гараар сэргээн босгогдсоны эцэст ямар тав тухтай, шинэхэн барилга болж …

Сайхан бүхний төлөө – Монголоороо гоёцгооё

Сайхан бүхний төлөө – Монголоороо гоёцгооё PROLINE студи сар шинийн баярыг тохиолдуулан Монголоороо гоёцгооё гэрэл зургийн уралдаан зарлаж байна. Ерөнхий ивээн тэтгэгч: ЖАЛАМ ХАР брэнд Ивээн тэтгэгч: TVZone сэтгүүл, Silk capital үндэсний хувцасны салон Та Монгол үндэсний бахархал болсон монгол дээлээ өмсөж авхуулсан зургаа [email protected] хаягруу өөрийн нэр, холбоо барих утасны дугаартайгаа Монголоороо гоёцгооё гэж хаяглан явуулаарай. Зураг хүлээж авах …

Ука feat Амараа – Hi Ladies [2012 | 720p]

Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука бие даасан, анхныхаа цомгийг “I am in love” нэртэйгээр гаргаж байгаа билээ. Шинэ оныг шинэ цомогтойгоор тэр ч бүү хэл “Ука ба Киви” хэмээх бие даасан тоглолтын төлөвлөгөөтэйгээр угтаж байгаа залуу, авьяаслаг, царайлаг дуучин бүсгүй энэхүү цомогтоо орсон “Hi Ladies” дуундаа Wanted студийн уран бүтээлчдээр клип хийлгэсэн байна. Дуучин Ука энэ дуугаа Хар …

1...1,7641,7651,766...2,065Хуудас 1,765 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох