Берлин хотын жижиг хэмжээт дүрслэл – Loxx Miniature Worlds Berlin [48 зураг]

0

Берлин хотын жижиг хэмжээт дүрслэл - Loxx Miniature Worlds Berlin [48 зураг]


Берлин хотын Александерплац тээврийн үйлчилгээний төвийн Алекса худалдааны төв дотор Дэлхийд томоороо гуравт тооцогдох төмөр замын загвар-үзэсгэлэн байрладаг. Loxx Miniature Worlds Berlin хэмээн нэрлэгдсэн Берлин хотын төмөр замын жижигрүүлсэн загвар нь 950 м.кв хэмжээтэй бөгөөд бодит хэмжээг 87 дахин жижигрүүлсэн хувилбар юм. 2002-03 оны үед Стефан Годдекегийн санаагаар эхлэл нь тавигдсан энэхүү төмөр замын загвар өдгөө түүх, соёлын арвин баялаг өлгий болсон Берлин хотын зүг Дэлхийн сая сая жуулчдыг татах нэгэн томоохон үзмэр болоод байгаа билээ.Loxx Miniature Worlds Berlin жижигрүүлсэн загварын эхний 600 орчим м.кв талбай бүхий хэсгийг 70 орчим ажилтныг цалинжуулан бүтээсэн бөгөөд 2004 оны 9-р сарын 18-ны өдөр олон нийтэд үүд хаалгаа нээжээ. 2007 оны 6-р сарын 4-нөөс 2007 оны 9-р сарын 12-ныг хүртэлх хугацаанд Алекса дэлгүүр рүү нүүсэн тус үзэсгэлэн Берлин хотын байшин барилга, төмөр замын томоохон систем, засгийн газрын дүүрэг, нисэх онгоцны буудал зэргийг дэлгэн харуулдаг байна. 5000 метр төмөр зам, олон зуун галт тэрэг, 10.000 машин, 45.000 модод, 50.000 орчим хүн, 120.000 гэрэл чимэглэл, дуу чимээ бүхий тус загвар-үзэсгэлэн нь өдөр шөнийн байдал тэр ч бүү хэл дуу цахилгаантай бороо орж байгаа байдлыг хүртэл харуулдаг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. nickhun

    2012/01/31 at 22:02

    Yoo aimar ymr uran hun eniig hiideg bnaa yga dureeree bsnhde

  2. Sword

    2012/01/31 at 22:08

    uneheer gaihaltai

  3. M-DembereL

    2012/01/31 at 22:16

    nice bna bas billboardiin duuu oruulaachee adminaaa

  4. jerry-man

    2012/01/31 at 22:17

    гоё хийсэн байана даа

  5. Зочин

    2012/02/01 at 10:30

    гайхалтай харагджийна. Манай Улаанбаатарыг хийхэд амархан байхдаа

  6. TheLibertines

    2012/02/01 at 13:47

    like

  7. erxem_0505

    2012/02/01 at 13:53

    ymar ix xvch xudulmur we?

  8. 1-odin

    2012/02/01 at 15:27

    huuuuuuuh ysn huurhun ym bee

    http://b.imagehost.org/0741/sinestra.jpg

  9. enkule_fires

    2012/02/01 at 19:58

    hwhhehehehehheheheeheeeeee

  10. ea_perfect

    2012/02/10 at 00:04

    nor ih hodolmor orj ee

  11. Зочин

    2012/02/11 at 00:23

    waaa gaihaltai goy yumaa ingej hiij uzeh yumsn :D

  12. Зочин

    2012/02/15 at 10:34

    unen nice ulaanbaataraa ingej hiiwel goy haragdah bhdaa medeej utaagui bwl kkkk

  13. Зочин

    2012/02/15 at 13:38

    wow nice nice

  14. Зочин

    2012/02/29 at 14:37

    mash gaihaltai yum baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *