Хуучны сайхан дуунуудыг өнөөгийн авьяаслаг уран бүтээлчдээр дахин дуулуулж амилуулахаар SBN телевизээс хэрэгжүүлсэн “Манай аялгуу-2” урлагийн төслийн бас нэгэн дуу бол МУСГЗ Ж.Бадраагийн үг, МУАЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая “Чандмань эрдэнэ” нэртэй сайхан дуу бөгөөд энэхүү дууг Номин Талст хамтлагаар овоглодог, дуучин, СТА Т.Дэлгэрмөрөн шинэчлэн дуулжээ. Аялгуулаг бөгөөд утга уянга төгөлдөр “Чандмань эрдэнэ” дууны дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан …
























