TV BANK үйлчилгээ Монголд анх удаа

0

TV BANK үйлчилгээ Монголд анх удаа

Та өдөрт хэдэн цагийг зурагтынхаа өмнө өнгөрүүлдэг вэ?
Германчууд өдөрт дунджаар 3,5 цагийг зурагтын өмнө өнгөрүүлдэг бол Англичууд амьдралынхаа 14 жилтэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Харин таны хувьд? Зурагтын өмнө өнгөрүүлэх энэ олон цагт өөр олон зүйлийг давхар амжуулчихдаг бол ч…?
СКАЙМЕДИА-ийн хэрэглэгчид дуу дүрсний өндөр нягтрал бүхий HD, 3D сувгийг телевизийн хөтөлбөрт баригдахгүйгээр үзэж чаддаг. Бас YOUTUBE-дэж, PICASО, вэб сайтад холбогдон, өдөр тутмын мэдээллийг ч давхар авдаг. Тэгвэл тун удахгүй телевизээрээ Twitter, Facebook – ддэг болно.
Мэдээж NOW үйлчилгээний тусламжтайгаар манай хэрэглэгчид зөвхөн зурагтын өмнө уягдахгүй. Гадуур гарахдаа, машинд, ер нь хаана ч IPTV-гээ халааслаад явдаг болсон. Гэхдээ хүний хэрэглээ хязгааргүй. Мэдээж та үүнээс ч илүүг телевизээсээ хүсч байгаа биз дээ?

Тун удахгүй таны IPTV банкинд дугаарлан зогсох цагийг тань хэмнэх болно. Үүний эхлэл болгож, СКАЙМЕДИА хэрэглэгчид зурагтынхаа дэлгэцээс төлбөрийн тухай мэдээллээ шууд харах боломжтой болсон, харин дараагийн удаад үйлчилгээний төлбөрөө шууд төлдөг болно. Тэр ч байтугай байрны төлбөр төлөхөөс эхлээд банкны олон төрлийн үйлчилгээг зурагтынхаа өмнө тухалж суухдаа л авах боломж нээлттэй болох юм.

СКАЙМЕДИА IPTV – Танд үүнээс ч илүү боломжийг олгох болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *