Өөгүй төгс, өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө хүмүүсийн хайрыг өөрийн эрхгүй татах 18 амьтдын гэрэл зураг

0

Корги нохойны гөлөг, өндөг шиг өөгүй галуу эсвэл гудамжнаас аврагдсан тэнэмэл муурнаас төрсөн шаргал үст муужгайнууд гэх мэт эдгээр амьтдын яг хэн нь илүү хөөрхөн болохыг бид тодорхойлж чадаагүй юм. Гэхдээ жийнсэн өмдтэй тахиаг хартал шүү. Тэр ямар ч маргаангүй бидний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан юм. Өчүүхэн ч гэсэн зүйлээрээ өхөөрдөм байж хайр татаж чадна. Бид эгээтэй л 18 биш 1018 гэрэл зураг бэлдчихээгүй шүү. Ямар хөөрхөн амьтад болохыг та үзэж сонирхоно уу.

1. Өндөг шиг өөгүй галуу

© thedragonscale / Reddit

 

2. “Shrek”-ийн муур үнэхээр байдаг юм байна

© pisco_cat / Instagram

 

3. Оклахома мужийн фермер амьтаддаа моодны хувцас өмсгөж гэрэл зургийг нь дардаг

© Twisted B Minis / Facebook

 

4. Манай фермерт төрсөн унага! Энэ гэрэл зураг дээр төрөөд дөнгөж 8 цаг л болж байгаа нь

© nnkkmmuu / Reddit

 

5. Энэ бол эгчийн маань шинэ муур, үнэхээр хайр татам байгаа биз?

© WiseScratch / Reddit

 

6. Гөлөгнийхөө гэрэл зургийг дарж байхад нэг чих нь босчихсон, нөгөө нь арай л босож амжаагүй байхад таарчихсан

© saddlerocket / Reddit

 

7. Аугаа Фридрих нэртэй энэ азарга дэлхий дээрх хамгийн царайлаг нь. Би ч гэсэн ийм гэзэгтэй болмоор л байна

© Frederik the Great / Facebook

 

8. Нөхөр бид хоёр гудамжинд тун удахгүй төрөх гэж байгаа гэдэстэй муурыг хараад зүгээр өнгөрч чадаагүй юм. Одоо муужгайнууд нь 2 сартай болчихоод байна, бид улаан өндөгний баярт зориулж зураг авалт зохион байгууллаа

© Loksant / Pikabu © Loksant / Pikabu

 

9. Дэлхий дээрх хамгийн өхөөрдөм ишиг

© CryptoExodus / Reddit

 

 

10. Нева мөрний мөснөөс аврагдсан далайн хавны зулзага

© Спасение тюленей 699-23-99 / Facebook

 

11. Бөмбөг хамгаалагч

© shittymorph / Reddit

 

12. Миний нойрмог өхөөрдөм амьтан

© Palana / Reddit

 

13. Охин маань бөжингийнхөө зургийг авчээ

© rompe / Reddit

 

14. Түүнийг Хару гэдэг. Дөнгөж 10 сар хүрч байгаа ч гэсэн амттан өгөхөөс өөр аргагүй болтол ширтэж чаддаг болоод байгаа юм даа

© raeynn_fox / Reddit

 

15. Миний Гизмо. Оросын хөх гэх үүлдэр

© yehetnini / Reddit

 

16. Сьюки бенгаль муур, гэрэл зурагчин эзэнтэйгээ дэлхийг тойрон аялж байна

© sukiicat / Instagram

 

17. Японы нисдэг хэрэм. Яг л зөөлөн тоглоом шиг базчихмаар харагдана

© masatsugu.ohashi / Instagram

 

18. Аав маань над руу унтаж байгаа муурнуудын зургийг явуулсан юм

© Stonehenge6039 / Imgur

 

Бонус: хос оцон шувуу Мельбурны гэрэлтүүлгийг сонирхон харж буй нь

© tobiasvisuals / Instagram

Австралийн гэрэл зурагчин Тобиас Баумгартнер энэхүү гэрэл зургийг дарсан бөгөөд түүний бүтээл интернетэд вирус шиг тархсан юм. Хэрэглэгчдийн үзэж байгаагаар уг гэрэл зураг Pixar-ийн хүүхэлдэйн киног санагдуулах ажээ. Тобиасын гэрэл зурагтай холбоотой өгүүлсэн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.

“Би энэ гэрэл зургийн жилийн өмнө авсан. Хоёр жижигхэн оцон шувуу бие биенээсээ барилцан хэдэн цагаар чулуун дээр сууна, тэд далайн мандал дээр тусах гэрлийн туяаг ширтэх ажээ. Тэр үед сайн дурын ажилтан эмэгтэй ирээд надад тэдний түүхийг хэлсэн юм. Эмэгчин оцон шувуу өөрийн ханиа алдсан, үүний адил эрэгчин оцон шувуу ч орь ганцаар үлдсэн нэгэн байв. Тэр цагаас хойш бие биеийнхээ сэтгэлийг дэвтээх гэж уулздаг болсон гэнэ лээ.

Би энэ гэрэл зургийг дарахын тулд оцон шувуунуудын дунд 3 шөнийг цуг өнгөрөөсөн. Тэдний хоёр биенээ харилцан халамжилж байгаа нь бусад оцон шувуунуудад огт илрээгүй, бусад нь эргэн тойронд гүйлдэхээс өөр ажилгүй. Харин энэ хоёр хамт өнгөрөөж байгаа секунд болгоноо алдахгүй байхыг хүснэ. Зүрхний шаналал тэднийг хооронд нь нийлүүлжээ. Огт хүлээж байгаагүй үед хайр өөрөө ирдэг. Хэн нэгнийг хайрлана гэдэг маш том аз бөгөөд жинхэнэ диваажин, хэрвээ хайр харилцан адил хүрч байгаа бол шүү дээ. Хайр бол хожигдсон ч гэсэн хожиж л байдаг тийм л тоглоом юм”.

84
ХөөрхөнХөөрхөн
19
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Namuun Namuuntuya

    Namuun Namuuntuya

    2020/05/11 at 14:20

    Che Yona

  2. Зочин

    2022/03/05 at 22:32

    Ямар өхөөрдөм амьтад вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *