Америкийн гэрэл зурагчин Майк Олбински /Mike Olbinski/ нь өөрийгөө хуримын гэрэл зурагчин гэж хэлдэг. Намар, хавар, өвлийн улиралд гэр бүлийн гэрэл зураг авдаг энэ эрхэм зуны улиралд харин огт өөр дүр зургийн араас хөөцөлддөг бөгөөд түүний өөрийгөө сорих тэрхүү талбар нь догшин ширүүн шуургаар хайр найргүй шуурсан байгалийн сорилт байдаг байна. Хүчит салхи салхилуулж, аянга цахилгаан анивчиулан аадар бороо шаагиулах …
























