Баянгол дүүргийн нутагт зам тээврийн ноцтой осол болжээ

0

Баянгол дүүргийн нутагт зам тээврийн ноцтой осол болжээӨнөөдөр өглөө авто замын ид ачаалалтай үе буюу өглөөний 9 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, тодруулбал 10-р хорооллын зам дээр зам тээврийн ноцтой осол болжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй энэ ослын үеэр нийтийн тээврийн автобус суудлын автомашины дээр нь гарчихсан байснаас үзэхэд аль аль тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нар хурд хэтрүүлсэн байсан нь харагдаж байсан байна. Хэргийн газар дээр ажиллаж байгаа холбогдох албаны шинжээчид одоогоор ослын шалтгааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байгааг мэдэгдсэн ч энэхүү үйл явдлын гэрчүүдийн өгүүлж байгаагаар суудлын автомашин нэгдүгээр эгнээ рүү орохдоо огцом даран орсноор уг эгнээнд явсан автобусны хөдөлгөөнд саад учруулан осол гарсан гэнэ. Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох зам засварын ажлын улмаас тус хэсэгт замын ачаалал маш их байгаа ба хөдөлгөөн сийрэгжсэнээр жолооч нар хурд хэтрүүлэн давхисан нь энэ ослын шалтгаан болсон гэж дүгнэцгээж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/06/19 at 15:42

    tsu3

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *