Цалингаас цалингийн хооронд амьдрахаас залхаж байна уу? Мөнгөө хэмнэх 10 нууц таны амьдралд эрс өөрчлөлт авчирна

3

Хүүхэд байхдаа бид цөмөөрөө том болоод цалингаа аваад тэр чигээр нь ямар нэг амттан юм уу эсвэл өөр нэг тоглоом авахад зарцуулна хэмээн мөрөөддөг байж билээ. Гэтэл бид ямар том андуурч байж вэ? Насанд хүрсэн хүний амьдрал гэдэг байнгын бэрхшээлийн дунд байдаг юм байна: янз бүрийн төлбөр, хоол хүнс, тээврийн зардал гэх мэт. Гэхдээ үүнд гутрах хэрэггүй юм: санхүүгийн экспертүүд мөнгө хэмнэх, хуримтлуулах олон янзын шинэ аргыг цаг үргэлж хайж, олж байгаа бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар та өөрийнхөө төсвийг мөнгө дутагдахгүй байхаар төлөвлөж чадах билээ.

Ингээд таны эцэг эх саятан биш л бол хэрхэн хуримтлалтай болох тухай сонирхуулъя. Мөн нийтлэлийн төгсгөлд зээлээ хэрхэн хурдан төлж дуусгах тухай танилцуулах болно.

1. Амралтын өдрөө ямар нэг зарлагагүй өнгөрөөх

© Daniele Cifalà / MEGA / Mega Agency / East News © Love, Antosha / YouTube

Олон удаагийн асуулгаар хүмүүс амралтын өдрүүдэд мөнгийг маш ихээр зарцуулдаг гэдгийг тогтоожээ. Энэ өдрүүдэд 18 нас хүрээгүй хүүхэдтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс бусад хүмүүсээс илүү ихээр мөнгө үрдэг байна.

  • Интернет хэрэглэгч нар “амралтын өдрийг зарлагагүй өнгөрөөе” (no-spend weekend) хэмээх хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд зорилго нь таны санхүүг бүрэн бүтэн байлгах явдал юм. Амралтын өдрөөр ямар нэг зардал гаргахгүй байх гээд оролдоод үз: дэлгүүр хэсэх, ресторан орох юм уу ийш тийш явах зэргээс татгалз. Гэрийнхэнтэйгээ цуг ойрхон аялах,  агаарт гарах, спортын дасгал сургуулилт хийж өнгөрөөх нь маш их хэмжээний мөнгө хэмнэдэг байна.

 

2. Хоол хүнснээсээ зөвхөн цэвэр уснаас бусад бүх л ундааны төрлийг хас

© LGjr-RG / PacificCoastNews / BWP Media / East News © bruce mars / Pexels

Томоохон хотуудын оршин суугчид кофенд маш их мөнгө зардаг байна. Дээр нь нэмээд янз бүрийн шүүс, амттай хийжүүлсэн ундаа зэрэг бусад шингэнийг (эрүүл мэндийн хувьд тааруухан нөлөөтэй) нэмбэл бүр ч айхтар тоо гарах нь дамжиггүй.

  • Цэвэр ус нь ямар ч амталж хийжүүлсэн ундаанаас хямд төдийгүй эрүүл мэндийг чинь давхар хамгаалдаг. Шүүс болон түүнтэй адил бусад хортой шингэнээс татгалзсанаар хэмнэх мөнгөө банкинд хийж хадгалбал илүү их ач холбогдолтой байна.

 

3. Хуванцар картаа аль болох холхон нуу

© Pexels © Depositphotos

Хөгжилтэй улс орны иргэдийн 70% нь энэхүү картаар худалдаа хийдэг. Харин худалдагч, үйлдвэрлэгч нар нь үүнд их баяртай байх ба бэлэн бусаар хийх ийм худалдаа нь тэдэнд илүү их ашиг өгдөг байна.

  • Учир нь хүн өөрийн гартаа бариагүй байгаа мөнгийг амархан үрдэг гэдэг. Харин бэлэн мөнгө бол өөр хэрэг: худалдан авагч мөнгөө тоолох, өөрт нь хэд үлдэх зэргийг тооцоолоод худалдан авалтаас татгалзах нь элбэг тохиолддог билээ. Тиймээс аль болох бэлэн мөнгөөр жижиг худалдан авалтаа хийж интернет дэлгүүрээс зайлсхийж байгаарай (тэнд дэлгүүр хэсэхээс илүү их мөнгө зардаг байна).

 

4. Худалдаж авахыг хүссэн зүйлээ тэр даруй биш дараа нь авах тухай

© Depositphotos © mentatdgt / Pexels

Маркетологчид биднийг байнга л хэрэгцээгүй худалдан авалт хийлгэх гэж зүтгэдэг хүмүүс. Интернетээр худалдан авалт хийж байгаа хүмүүсийн 80% нь бодож төлөвлөөгүй худалдан авалт хийдэг гэсэн тооцоо бий. Оффлайн нөхцөлд энэ тоо арай бага боловч худалдан авагчдын гуравны нэг нь гэнэтийн зүйл худалдан авдаг байна.

  • Хэрэгцээгүй зүйл худалдан аваад дараа нь түүнд зарсан мөнгөндөө харамсахгүйн тулд тухайн зүйлийг худалдан авахаа 48 цагаар хойшлуул. Хэрвээ хоёр хоногийн дараа худалдан авах хүсэл чинь байсаар байгаа бол зоригтой худалдан авч болно. Ийм байдлаар та өөрийгөө хэт хязгаарлалтад оруулахгүйгээр ихээхэн хэмнэлт хийж чадах төдийгүй хувцасны шүүгээн дэх овоорсон хэрэггүй хувцас бий болгохгүй байх сайн талтай.

 

5. Мөнгө хураах өвөрмөц арга

© Depositphotos

Мөнгө хураах нь сэтгэл зүйн хувьд ихээхэн хэцүү зүйл байж болох юм: хүн мөнгө хурааснаар өөрийгөө хязгаарлаж, маргаашийн төлөө өнөөдрийг золионд гаргаж байгаа мэт санагдана. Зарим нэг нь зөвхөн багтаж ядсан баячууд л мөнгө хураадаг гэж ойлгох нь энүүхэнд. Гэхдээ мөнгө хураах өвөрмөц арга бий бөгөөд сэтгэл зүйн ямар нэг хямралд орохгүйгээр бага хэмжээний хуримтлал бий болгоход тань энэ арга туслах биз ээ.

  • АНУ-ын иргэн, блоггер Мелисса нь тухайн өдрийн агаарын хэмтэй тэнцэх хэмжээний мөнгө цааш нь хийж байх аргыг зөвлөж байна. Гэхдээ энэ бүсгүй хадгаламжаа доллараар хийсэн учир биднийхээс илүү том хадгаламж болох нь ойлгомжтой.

 

6. Задгай мөнгө цуглуулах

© Cnopmuk / Pikabu © akaRemse / Pikabu

Хүмүүс задгай мөнгөө халаасандаа хийгээд мартдаг ба үүнийг хуримтлал болгох хоёр арга бий:

  • Нэгэн төрлийн дэвсгэртээр лонх савыг дүүргэх. Хуримтлалын хэмжээ маань таны хурд, тухайн савны хэмжээ зэргээс шалтгаалах ба мэдээж дээр нь таны тэвчээр гэдэг зүйл их чухал үүрэгтэй.
  • Энэ нь хамгийн бага хэмжээний дэвсгэрт хадгалах арга юм. Хуримтлуулах арга нь арифметикийн прогрессоор буюу эхний өдөр 10 төгрөг хийсэн бол дараагийн өдөр 20 төгрөг, дараа нь 30 төгрөг гэх мэтээр. Хэрвээ тухайн өдөрт хийх мөнгөний хэмжээ дэндүү их болсон санагдвал дахиад шинээр эхлэж болох юм.

 

7. Нэртэй алдартай брэндийн бүтээгдэхүүнээс татгалз

© henrysofhunstanton / Instagram

Нэртэй брэндийн хувцас төдийгүй энгийн жижиг хэрэглэлүүд нь ч гэсэн маркетинг, сурталчилгаа, дизайн гээд олон зүйлийн үнэ өртгийг шингээсэн байна. Тиймээс алдартай брэндийн зүйлс худалдаж авснаар та реклам хийдэг студи болон үйлдвэрлэлд мөнгийг нь төлж байна гэсэн үг.

  • Хэмнэлт хийхийн тулд нэг хэсэг хугацаанд (эсвэл бүрмөсөн) алдартай брэндийн бүтээгдэхүүнээс татгалз. Тэдгээрийн чанар нь жирийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү гарахгүй байх нь элбэг бөгөөд бид зүгээр л гоё ганган чамирхалд л илүү мөнгө төлж байгаа хэрэг юм.

 

8. Утасны батерейг хэмнэхтэй цуг хуримтлал хийх нь

© Pexels

Орчин цагт хүмүүс дунджаар 3 цагийг утсаа ширтэж өнгөрөөдөг ба халааснаасаа утсаа өдөрт 58 удаа гаргаж ирдэг байна. Хоёр туулай нэг сумаар буудах арга бий бөгөөд таны утасны хамаарлыг багасгаж дээр нь хуримтлал үүсгэдэг ач холбогдолтой юм.

  • Ажлын өдрийн дараа утасны цэнэгээ хар. Жишээ нь 18:00 цагийн үед 35%-ийн цэнэг үлдсэн бол та 65%-ийг нь ашиглаж гэсэн үг. Тэгэхээр та 65 юм уу 650 төгрөг цаашаа хийх хэрэгтэй. Та хэдий чинээ их утас хэрэглэнэ төдий чинээ их мөнгө цааш хийх хэрэгтэй гэсэн үг. Мөн эсрэгээрээ ч байж болно гэдэг нь ойлгомжтой.

 

9. Тодорхой нэг төрлийн мөнгөн дэвсгэртийг хадгалж цуглуул

crimean_soul / instagram

Задгай мөнгө хадгалах нь дэндүү уйтгартай санагдаж байвал нэгэн алдартай санхүүгийн блоггерын аргыг хэрэглээд үз.

  • Та тодорхой нэг дэвсгэртийг хадгалдаг болж сур. Жишээ нь 500 юм уу 1000 төгрөгийн дэвсгэрт хадгалах. Та богино хугацааны дотор нилээд зүйл цуглуулж амжих билээ. (4-р аргыг бас мартаж болохгүй шүү)

 

10. Илон Маскын залуу үе шиг амьдраад үз

© APEX / MEGA / Mega Agency / East News

Илон Маск 17 настайдаа тэрбумтан болно гэж хатуу шийдсэн бөгөөд өөрийн сэтгэлийн хатыг шалгахын тулд хэсэг хугацаанд өдөрт 1 доллараар амьдарч үзсэн байна. Саяхан Америкийн нэгэн эмэгтэй сэтгүүлч түүний энэ аргыг туршиж үзсэн бөгөөд ханшийн уналт зэргээс болж өдөрт 2 доллараар амьдарсан байдаг. Тэдний энэ оролдлого юунд хүргэсэн вэ?

  • 1990 онд Илон Маск зөвхөн хот-дог, жүрж, гоймонгоор амьдарч байжээ.
  • 2015 онд сэтгүүлч бүсгүй гадил, овьёос, гоймон идэж байжээ. Хэрвээ таны санхүү хэцүүхэн бол өдөрт 2 доллараар амьдарч болох боловч энэ нь нэг их сайхан амьдрал биш гэдэг нь ойлгомжтой. Туршилтын эзэн бүсгүй маань түргэн үйлчилгээний цэгээс амтлагч бүхий жижиг сав хулгайлах, олон айлаар зочилж хоол идэх зэрэг зүйл хийхэд хүрсэн байдаг.

 

Бонус: зээлийн хүлээснээс салах

© Becca Tapert / Unsplash

Энэ арга нь хэд хэдэн зээл авсан, цалингийнхаа ихэнхийг зээлийн төлбөрт өгч байгаа хүнд илүү тохирох билээ.

  • Сар бүр зээл болгоны төлөх ёстой хэмжээний хамгийн бага хэмжээг тогтмол төлнө. Нэмэлт хөрөнгө мөнгө гарвал хамгийн өндөр хүүтэй тэр зээлд зарцуул. Ийм байдлаар та хамгийн их үнэтэй зээлээс хамгийн түрүүнд салах билээ.
  • Тэр зээлээс салсны дараа танд нилээд хэмжээний мөнгө суларч ирэх нь ойлгомжтой. Тэр мөнгөө үрэлгүй өмнөх аргыг дахин давт. (үлдсэн зээлийн хамгийн өндөр хүүтэйг нь эхэлж дарах)
  • Бүх зээлээ төлж дуустлаа энэ аргыг хэрэглэнэ. Энд танд тус болох онлайн тооцоологч байгаа бөгөөд үүнийг ашиглан өр зээлнээсээ салаарай.

Энэ аргыг цасан уруй арга гэх бөгөөд илүү мөнгөнд дасахын оронд зээлээ илүү хохиролгүйгээр, илүү хурдан төлөх боломжтой болох юм.

Харин та иймэрхүү хэмнэлтийн тухайд юу бодож байна вэ?

43
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Энхээ Ц.

    Энхээ Ц.

    2019/10/02 at 21:03

    Munkh Maral

  2. Nymdorjin Gantsetseg

    Nymdorjin Gantsetseg

    2019/10/02 at 22:36

    Эрхэ Н.Ганчимэг Га Цэндмаа Э.Э.Э маш хэрэгтэй зөвөлгөө баына

  3. Ganhurel Erdeneochir

    Ganhurel Erdeneochir

    2019/10/03 at 07:44

    Б. Чимгээ

  4. Nyamjav Battsetseg

    Nyamjav Battsetseg

    2019/10/03 at 14:37

    Goyo zovolgoo bn shuu.

  5. Баяр Жаргал

    Баяр Жаргал

    2019/10/03 at 23:47

    Номин А. 2 лаа

  6. Murun Baatar

    Murun Baatar

    2019/10/04 at 09:54

    б.сарнайБ. Сарнай

  7. Khongoroo Khongoroo

    Khongoroo Khongoroo

    2019/10/04 at 10:11

    Mono Mono

  8. Uyanga Uugii

    Uyanga Uugii

    2019/10/04 at 12:56

    Odgerel Unubold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *