“Нөлөөллөөс дээгүүрт” аяныг дэмжигчид хандив өргөж эхэллээ

0

“Нөлөөллөөс дээгүүрт” аяныг дэмжигчид хандив өргөж эхэллээНөлөөллөөс дээгүүрт аяныг санаачлагч Татар хамтлаг шинэ гаргасан “Нөлөөлөөс дээгүүрт” цомгийн орлогоо архины эсрэг, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандивлахаа аяны эхэнд мэдэгдэж байсан. Тэгвэл Нөлөөллөөс дээгүүрт аяны дэмжигч залуусын тоо нэмэгдэхийн хирээр хандивлагчдын тоо нэмэгдсээр байна. Энд энгийн иргэнээс эхлээд томоохон байгууллагууд нэгдэн ханвид өргөж байгааг харвал “Нөлөөллөөс дээгүүрт” аян маш хурдан өргөжин тэлж байгааг харуулж байна.

Өчигдөр л гэхэд Орбитод үйл ажиллагаагаа явуулдаг “Цэнхэр алтай” ХХК, “New happy day” ХХК болон иргэн Ж.Төмөр нар өөрсдийн хандиваа өгч залууст илүү ихийг хийх урмын үг хайрласан юм. Харин Татар хамтлаг оронд нь өөрсдийн цомгийг өгч баярласан сэтгэлээ илэрхийллээ. Түүнчлэн аяныг дэмжигч залуусын зүгээс бага гэлтгүй өөрсдийн боломжоороо хандив өргөж эхэллээ.Тэдэнд мөнгө илүүдээ гарсандаа бус нэг ч гэсэн хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгох юмсан гэх хүсэл тэмүүлэл байгаа учраас, дуслыг хураавал далай гэдэгчлэн бага гэлтгүй хандиваа өргөсөөр байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй залуус, 10 байгууллага аянд хандив өргөжээ. Та ч гэсэн аян нэгдэж хандив өргөх боломжтой. Нөлөөллөөс дээгүүрт амьдрахыг залууст уриалж, архины муу нөлөөнд автаж амьдралаа үрж байгаа нэг хэсгийг нь хар нүхнээс  татаж гаргах гээд нийгмийн сайн сайханы төлөөх залуусын нэгдэл өнөөдөр 14 мянга 385 уулаа боллоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/06/19 at 15:44

    nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *