Элсний ширхгүүдийг микроскопоор харвал …

1

Элсний ширхгүүдийг микроскопоор харвал ...Байгаль эхийн гоо үзэсгэлэнгийн нууцыг нээхэд бүх амьдралаа зориулсан гэрэл зурагчин, зохион бүтээгч, эрдэмтэн Др. Гари Гринберг /Gary Greenberg/ хүн төрөлхтний өлгий болсон цэнхэр гаригийнхаа янз бүрийн газар нутгийн элсийг судалж, түүгээр ч үл барам говь цөл, далай тэнгисийн эрэг гэх мэтчилэн янз бүрийн газруудад хонгортон шаргалтах, цайран гялалзах элсний ганцхан ширхгүүдийн макро гэрэл зургуудыг бий болгож, үзэгч бидний мэлмий юуг мялаажээ. Ширхэгхэн элсний ер бусын гайхамшигтай үзэсгэлэнт төрхийг бидний өмнө дэлгэсэн Английн Лондон хотын профессор эрхэм 250 дахин өсгөх хүчин чадалтай 3D микроскопын тусламжтайгаар авсан өөрийн зургуудынхаа талаар “Далайн эргийн цагаан элсэн дээгүүр алхаж явахдаа бид ямар гайхамшигт эрдэнэсийн дээгүүр алхаж яваагаа мэддэггүй, түүний талаар боддоггүй.” хэмээсэн байна. Мөн элсний хэсэг бүрийг харах бүртээ ямар хосгүй, ямар төгс төгөлдөр байгалийн бүтээл болохыг нь гайхан биширч байснаа нуулгүй өгүүлжээ. Ганцхан зургийг авахын тулд хэдэн цагийг зарцуулсан профессор зургаа авахдаа янз бүрийн фокусын урттайгаар авсны эцэст эдгээр гайхалтай зургуудыг бүтээсэн байна. Энэ дашрамд элс гэж юу болох тухай товч өгүүлбэл, элс нь галт уулын чулууны хэлтэрхий, үхсэн организмууд, хүний бүтээсэн янз бүрийн зүйлсийн өчүүхэн жижиг хэсгүүдийн элэгдсэн хэлбэр юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/06/19 at 15:51

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *