Шинэ мэдээ

Утаат мананд хучигдсан Гонконгийн хуурамч цэлмэг тэнгэр

Гонконг бол Дэлхийн хамгийн гайхалтай үзэгдэх орчин, тэнгэрийн хаяатай улс орнуудын нэг. Гэвч хотын хэд хэдэн дүүргүүдийн залгисан манан будангийн өтгөн хөшигний цаанаас энэ гайхалтай дүр зургийг олж харах нь ховорхон завшааны нэг байдаг. Түүгээр ч зогсохгүй тус улсад ирж амарч байгаа амрагч жуулчдын хувьд сааралтсан утаан хөшигний наана зургаа авахуулах хэцүүхэн асуудлууд тулгардаг. Агаарын бохирдлын энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй …

Жастин Биберийн төмөр хөлгүүдийн цуглуулга

Одоо дөнгөж 19-хөн настай боловч Форбес сэтгүүлийн зүгээс гаргасан 2012 оны Дэлхийн хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтын гуравдугаар байранд бичигдэж, нэг жилийн хугацаанд 55 сая долларын ашиг орлого олсон нэгэн уран бүтээлч эрхмийн тухай, тодруулбал түүний хөлөглөдөг төмөр хөлгүүдийн тухай фото мэдээллийг энд бэлтгэлээ. Энэ бол Канадын поп дуучин Жастин Бибер /Justin Bieber/-ийн өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн автомашинууд болон мотоциклын …

Хөгжмийн зэмсэгт хувирсан хуучин технологиудын оркестр

90-ээд оны хүүхдүүдийн тоглож өссөн технологиудын ихэнх нь одоо аль хэдийнээ хогийн сав руу шидэгдээд эсвэл хэрэггүй хуучин зүйлс хадгалдаг харанхуй өрөө, амбаарын мухарт хэвтэж байгаа биз. Хэн ч түүнийг сонирхохгүй, хэн ч түүнийг авахыг хүсэхгүй. Гэхдээ Шотландын Глазго хотын залуу иргэн Жулиан Корри /Julian Сorrie/ хуучин хард диск, хэвлэгч машин, Коммодор 64 /Commodore 64/ хэмээх 8 битийн гэрийн компьютер, анхны Сони …

Минутанд 30,000 литр ус эргэлдүүлэх аварга усан цамхаг

Германы Эссен хотод Золлверейн /Zollverein/ нэртэй нүүрсний уурхайн цогцолбор бий. ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бүртгэгдсэн энэхүү хуучны уурхайн дэргэд урсаж буй уснаас бүтсэн өвөрмөц дурсгалын байгууламж сүндэрлэн босчээ. Зөвхөн уснаас бүрдсэн энэ онцгой байгууламжийг байгалийн үзэгдлийг харуулсан бүтээлүүдээрээ алдартай Рандом Интернейшнл /Random International/ хэмээх студи бүтээсэн ба Инстант Стракче /Instant Structure/ хэмээн нэрлэжээ. Нэг минутын хугацаанд 30,000 литр усыг эргэлдүүлэх …

Моторт хөлгийн боди арт

Биен дээрээ шивээс болон пирсинг хийлгэх, сорвижуулах, арьсан доорх төрөл бүрийн суулгац хийх, хэлбэржүүлэх, янз бүрийн мэс засал хийлгэх гэх мэтийг ерөнхийд нь боди арт гэдэг. Боди артын хамгийн энгийн төрөл нь биен дээр зураг зурах байдаг. Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаас эхтэй энэхүү урлагийн төрлийг моторт төмөр хөлөг буюу BMW брэндийн машин дээр хэрэгжүүлснийг харуулсан фото багцыг цахим …

Үндэсний газарзүйн сэтгүүлийн шилдэг гэрэл зургууд

Дэлхийн хамгийн том ашгийн бус шинжлэх ухаан болон боловсролын институтуудын нэг Үндэсний газарзүйн нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл болох Үндэсний газарзүйн сэтгүүл нь 1888 онд анхны дугаар нь хэвлэгдэн гарснаас хойш өнөөг хүртэл тасралтгүй уншигчдын гар дээр сар тутам очдог алдартай сэтгүүл билээ. Түүх, газарзүй, Дэлхийн өв соёлын талаарх сэдвүүдээр бодит баримт бүхий мэдээллийг уншигчдад хүргэдэг тус сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдсэн шинэхэн зургуудыг сайтынхаа уншигч та бүхний …

iPhone 5S A7 процессор A6-с 31% илүү

Гадны эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол өмнөх iPhone 5 процессор болох A6 хурднаас A7 процессор буюу iPhone 5S суурилагдах CПУ “CPU’ 31% илүү гэсэн мэдээлэл цацагдаад байна. Одоо үед ухаалаг утас үйлдвэрлэгчидын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөний гол хүчин зүйл процессорын хурд юм.Clayton Morris “Fox news” хэлж буйгаар бол үр дүн iPhone 5S A7 процессор A6-с 31% илүү байх ажээ. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Зар сурталчилгааны 25 шилдэг зурагт хуудас

Зар сурталчилгааны зурагт хуудас үзэгчид, хэрэглэгчдийн анхаарлыг хэр их татаж, оюун санаанд нь нөлөөлж чадаж байгаагаас тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хамаардаг. Тэгэхээр сурталчилгаа хэр зэрэг үнэ цэнэтэй, анхаарал хандуулууштай зүйл болох нь харагдаж байна. Тэгвэл зар сурталчилгааг онцгой, шилдэг байлгахын тулд яах ёстой вэ? Мэдээж хэрэг хамгийн шилдэг сурталчилгааны мэргэжилтнүүд, зар сурталчилгааны агентлагуудад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааны ажлыг хариуцуулах хэрэгтэй. …

Янз бүрийн орнуудын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас

Зуны таатай улиралтай зэрэгцэн хаа сайгүй сургуулийн сурагчид, оюутнуудын амралт дуусаж, хичээл сургуулийн үе ирж байгаатай холбогдуулан нэгэн фото мэдээллийг та бүхэнд толилуулж байна. Энэ бол Дэлхийн янз бүрийн улс орнуудын сурагчдын дүрэмт хувцасны зургуудаас бүрдсэн фото багц юм. Энэ жилээс эхлэн Монгол улсын бүх сургуулийн сурагчид нэг ижил дүрэмт хувцастай болж байгааг ч мөн энд дурдахгүй өнгөрөх аргагүй юм. …

Энгийн хүмүүсийн ердийн амьдралын амтат мөчүүд

Хүн бүрийн амьдралд өдөр бүр янз бүрийн үйл явдлууд тохиодог. Хорвоогийн нэг өнцөгт хэн нэгний амьдралд гунигийн сүүдэр тусаж байхад дэргэдхэн нь өөр нэгэн аз жаргалын нулимсаа барьж дийлэхгүй зогсож байдаг. Сайнтай саартай, үхэл хагацал, учран золголт, баяр гуниг хосолсон хүмүүний амьдралын хамгийн гайхалтай үйл явдлуудыг харуулсан гэрэл зургаа над руу илгээгээч гэсэн хүсэлтийг Америкийн долоо хоног тутмын спортын сэтгүүлийн …

“Сүлжээний аюулгүй байдал” сэдэвт олон улсын сургалт болох гэж байна

Өндөр хурдны интернэтийн тэргүүлэгч Мобинет компани “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв”-APNIC олон улсын байгууллагатай хамтран “Сүлжээний аюулгүй байдал” cэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдэд зориулан хийж буй “Сүлжээний аюулгүй байдал” сэдэвт энэхүү сургалт нь Мобинет компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол …

Дэлхийн хамгийн урт ширэлдсэн үстэй хар арьст эмэгтэй

Хар арьст Рапунзел /Black Rapunzel/ хэмээх нэрээрээ алдартай Аша Зулу Мандела /Asha Zulu Mandela/ нь өдгөө 50 настай. 25 жилийн өмнө Тринидад Тобагогоос Нью Йорк руу нүүж ирснээсээ хойш үсээ ширэлдүүлэн ургуулж эхэлсэн тэрээр 5.97 м урт ширэлдсэн үсээрээ Дэлхийн дээд амжилтын гэрчилгээг эзэмших болсон. Бруклинд суурьшсаныхаа дараахан хүүхэд асрагчаар ажиллаж, ихэнх цагаа цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын газарт өнгөрүүлэх болсон …

Диваажинд ойртох зам буюу өндөр барилгын орой дээрх сүм

Тэнгэр баганадсан өндөр барилгын орой дээр барьсан уран барилгын гайхамшигууд Хятадын сүүлийн үеийн барилга байгууламжийн чиг хандлага болоод байгаа аж. Хятадын Шенжень хотын Нанфань дүүрэг дэх 21 давхар тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын орой дээрх энэхүү нууцлаг сүм дор хаяж гурван жил орчмын өмнөөс ийнхүү сүндэрлэж байгаа ч эзэмшигч нь хэн болох нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Ногоон ургамлаар …

Та налуу байрлуулсан гулгамтгай модон багана өөд гүйж чадах уу?

Жил бүрийн 8-р сарын сүүлийн Ням гаригийн үдийн хойно Мальта арал дээр гостра /gostra/ хэмээх уламжлалт тэмцээнд оролцохоор олон арван зоригт эрчүүд цуглардаг. Уг тэмцээнд зориулан оройд нь гурван ширхэг туг хатгасан 10 орчим метр урттай модон шонг байдлаар байрлуулан тусгай гулгамтгай тосоор тосолсон байдаг ба хөл нүцгэн эрчүүд гулгамтгай шон өөд гүйн гарч, гурван тугны аль нэгийг шүүрч авах учиртай байдаг …

1...1,6101,6111,612...2,067Хуудас 1,611 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох

Cartoon heroes [PSD]

Хайртай үрс, бяцхан дүү нарынхаа зургийг засаж янзлан гайхалтай дэгжин, гоёмсог болгоод зургийн цомогтоо …