Шинэ мэдээ

Интернэтгүй, кабелийн телевизгүй, асуудалгүй амьдардаг Канад гэр бүл

Орчин цагийн хүн төрөлхтний амьдралыг кабелийн телевиз, ухаалаг гар утас, интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ Канадын Гуэлф хотын нэгэн гэр бүл бүтэн жилийн турш аль эртээ улирч одсон 1986 оны байдлаар амьдрахаар шийдсэн байна. Тодруулбал ухаалаг гар утас, кабель, интернэт, олон нийтйн сүлжээнээс ангид нэг жилийг өнгөрүүлнэ гэсэн үг. Энэ бүхэн өнгөрсөн жил Блэйр МакМиллан /Blair McMillan/ зуны нэгэн сайхан өдөр …

Хүүхдүүдийнхээ тоглоомыг задгай сансарт илгээж, бичлэгийг нь хийсэн аав

Хүүхдүүд хамгийн хөгийн гэж хэлж болом хүсэлтүүдийг эцэг эхдээ тавьж, эцэг эхчүүд нь ч тэдний амлалтыг биелүүлэх төлөвлөгөөгүй байсан ч гэсэн тэдэнд зөвшөөрөх нь бий. Харин гурван хүүхдийн эцэг Николас Эл /Nicolas L./ хүүхдүүдийнхээ хачин хүсэлтийг биелүүлэлгүй орхихыг хүссэнгүй. Франц эрхэм хүүхдүүдийнхээ хоёр тоглоомыг задгай сансар руу илгээсэн бөгөөд тоглоомнуудын сансарт хийсэн аялалын бичлэгийг хийжээ. Өнгөрсөн 12-р сард гурван хүүхэд …

Самсунгийн ухаалаг бугуйн цаг

Хоёрхон хоногийн өмнө Галакси Ноут 3 /Galaxy Note III/ ухаалаг гар утсаа албан ёсоор танилцуулсан Самсунг /Samsung/ корпораци Галакси Жир /Galaxy Gear/ нэртэй ухаалаг бугуйн цагаа мөн албан ёсоор танилцуулжээ. 1,63 инчийн AMOLED дэлгэц, спикер, микрофон, 800 мегагерцийн давтамжтай процессор, 315 ампер цагийн багтаамжтай батерей, 1280х720 пикселийн нягтаршилтай зураг авах боломжийг олгосон камераар тоноглогдож, хоёр болон гурван даралтаар мессеж илгээх, …

Цахилгаан мотортой Greyp G12 hybrid мотоцикл

Хорватын Римак Автомобили /Rimac Automobili/ компани Грейп Жи12 /Greyp G12/ нэртэй цахилгаан мотоцикл зохион бүтээснээ танилцуулжээ. Түүгээр ч үл барам уг хагас цахилгаан унадаг дугуй, хагас мотоцикл нь энэ долоо хоногт худалдаанд гарч эхлэх аж. Ердийн уулын дугуй болон хүчирхэг цахилгаан моторны нэгдэл болсон энэхүү хоёр дугуйт төмөр хөлөг нь 65 км/цаг хүртэл дээд хурдыг авах чадалтай ба нэг удаагийн цэнэглэлтээр 120 …

Домогт Титаник хөлгийн одоо ба өнгөрсөн үеийн зурагнууд

Бүтээгдэж байсан цаг үедээ Дэлхийн хамгийн том зорчигчийн хөлөг онгоц хэмээгдэж байсан Титаник хөлөг хүн төрөлхтний түүхийн хуудаснаа өөрийн түүхийг асар тодоор бичиглэн үлдээсэн. 1912 оны 4-р сарын 12-нд анхны аялалдаа гарч, Атлантын далайд хөвж явахдаа мөсөн уул мөргөснөөр 1500 гаруй хүний амийг их далайн ёроолд авч одсон энэ хөлөг онгоцны талаар өгүүлсэн ном зохиол олон. Атлантын далайн ёроолд бараг …

BMW-гийн ‘галзуу’ чимэглэл

Нилээд түрэмгий догшин гэмээр өнгө төрх, чимэглэл бүхий BMW машины фото зурагнуудыг та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Цагаан өнгийн BMW 328 маркын машины эзэн энэхүү онцгой чимэглэлийг машиндаа хийлгэсэн бөгөөд түүний сонирхол зарим хүмүүсийн хувьд сэтгэл сэртхийлгэм таагүй санагдаж ч болох юм. Ингээд ямар чимэглэл болохоороо зарим нэгнийг эмзэглүүлэх билээ гэж толгойгоо гашилгалгүйгээр мэдээний дэлгэрэнгүйгээс зургуудыг хүлээн авч үзэцгээе. 1Ха Ха0Гоё0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Норвегид цахилгаан машины хамгийн том парад болжээ

Европын цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо болон Норвегийн цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо хамтран 2013 оны 8-р сарын 31-ний өдөр Норвегийн Осло хотын гудамжинд цахилгаан машины хамгийн том парадыг зохион байгуулсан байна. 4 км урттай энэхүү урт парадад 260 цахилгаан машин оролцсон нь урьд нь Лондонд зохион байгуулагдсан 225 цахилгаан машины жагсаалын дээд амжилтыг эвдэж, шинэ амжилт тогтоосон явдал болжээ. Энэхүү парадыг …

Хорват ах дүүсийн Фейсбүүк мөхөөлдөс эрэлттэй бүтээгдэхүүн болжээ

Хорватын Тисном хотод Валентино нэртэй амттан, зайрмагны дэлгүүр ажиллуулдаг ах дүүс болох Адмир /Admir/, Иби Адили /Ibi Adili/ нар Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээ Фейсбүүк /Facebook/-ийн нэрийг бүтээгдэхүүндээ чамгүй амжилт олжээ. Адмир 15 настай охин Биби /Bibi/-гээ чөлөөт цагийнхаа ихэнхийг Фейсбүүкт өнгөрүүлж байгааг ажигласнаар уг сүлжээний фенүүдийг Фейсбүүк мөхөөлдсөөр татах санааг бодож олсон байна. Тэрээр цагаан өнгийн зайрмаган дээр …

Нүдээ бүлтлэн гаргаж хүмүүсийг айлгадаг эр

Жон Эдвард Дойл /John Edward Doyle/ хэмээх 30 настай эрийг энгийн үед харахад хэн ч түүнээс айхгүй. Харин түүнийг хоёр нүдээ нүднийхээ аяганаас 12 мм хүртэл бүлтлэн гаргаж ирэхэд айж эмээхгүй хүн үгүй биз. YouTube сайтад Mr.Zoom нэрээрээ танигдсан энэ эрхэм энэхүү хачирхалтай авьяасаа хоёр жилийн өмнө нээсэн ч сүүлийн 6 сарын хугацаанд хүмүүсийг айлгахад ашиглаж байгаа аж. Английн Рэйнхилл …

iPhone 5S FingerPrint-тэй гарах нь тодорхой

Өчигдөгхөн энэхүү мэдээлэл цахим ертөнцөөр шуугиад эхэлсэн байна.Энэ жил гарах iPhone дараагын загвар болох iPhone 5S дээр FingerPrint хийх өндөр магадлалтай гэж яригдаж байсан тэгвэл эцэст нь FingerPrint – тэй гарах эсэх нь тодорохой боллоо.Apple өнгөрсөн жил AuthenTec компанийг худалдаж авсан билээ.Энэхүү ажил нь FingerPrint хийх их ажилын эхлэл болсон гэж шинжээчид үзэж байсан 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Элдэв сонин содон зурагнууд №159

Ажлын долоо хоногийн сүүлийн өдрийн мэнд! Амралтын өдрүүд эхлэх гээд бага зэрэг залхуу тань хүрч байна уу, эсвэл эсрэгээрээ маргааш амралтын өдрүүд эхэлнэ гэсэн догдлол хамаг бие сэтгэлийг тань сэргээгээд байна уу? Ямар ч байлаа гэсэн ажлын сүүлийн өдрийн зугаа болгож “Элдэв сонин содон зураг” фото цувралынхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхний өмнө дэлгэе. Хэсэгхэн цаг хугацааг удаан уулзалдаагүй цувралынхаа …

Дэлхийн анхны 84 инчийн ультра HD зурагт

Өмнөд Солонгосын үндэстэн дамнасан цахилгаан хэрэгслийн LG компани нь зурагт үйлдвэрлэлээрээ Самсунг /Samsung/-ын дараа буюу Дэлхийн хэмжээнд хоёрт ордог том компани билээ. 2007 онд анхны интернэт телевизээ танилцуулж байсан тус компани 2011 онд ердийн телевизийн хөтөлбөрөө үзэх зуураа интернэтээс мэдээлэл хүлээн авах боломжийг хэрэглэгчиддээ олгосон интерактив телевизээ хэрэглэгчдийн хүртээл болгосон. Одоо дохио зангаа ашиглан зурагтын сувгаа солихыг хэрэглэгчдэд санал болгож …

Самсунг компани Samsung Galaxy Note III гар утсаа албан ёсоор танилцууллаа

Самсунг корпораци энэ 9-р сарын 4-ний өдөр Герман улсад болсон IFA аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр хийсэн хэвлэлийн хурал дээр Samsung Galaxy Note III ухаалаг гар утсаа албан ёсоор танилцуулжээ. Тус компаний тэргүүлэх зэргийн бүтээгдэхүүн болох энэхүү ухаалаг гар утас өмнөх загвараас үл ялиг хөнгөн бөгөөд нимгэн болсны дээр Самсунгийн өмнөх төхөөрөмжүүдтэй харьцуулахад илүү дээд зэргийн загварыг илтгэсэн арьсан артай болсон …

Уян налархай бүсгүйчүүд

Эмэгтэй хүн, бүсгүй хүнгүйгээр хорвоо ертөнцийг, хүн төрөлхтнийг төсөөлөхийн аргагүй. Хүний хорвоогийн эхлэл, үргэлжлэл, гоо сайхан, утга учир болсон ялдам яруухан бүсгүйчүүдийн дундаас гайхалтай уян налархай бие галбирын нүд хужирлам үзүүлбэрүүд үзүүлж байгаа бүсгүйчүүдийн зурагнуудыг түүвэрлэн гоо сайхан зүйлсийг харж түүнээс таашаал авах дуртай үзэгчдийнхээ мэлмий юуг мялаахаар оруулж байна. Ховоо ертөнцийн гоо сайхны илэрхийлэл болсон уян гоолиг бүсгүйчүүдийн фото …

1...1,6081,6091,610...2,067Хуудас 1,609 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох