Шинэ мэдээ

Түүхий тахианы махыг угаахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна

Тахианы махыг угаах нь хоолны хордлого үүсгэдэг нэгэн төрлийн бактер бүхий усыг гал тогооны өрөөгөөр нэг цацагдахад хүргэдэг гэнэ. Хүнсний эрүүл ахуйн мэргэжилтнүүд хоолны хордлогод өртөхгүйн тулд түүхий тахианы махыг угаахгүй байхыг зөвлөж байгаа аж. Хоол бэлтгэж байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь тахианы махаар хоол хийхийн өмнө тахианы махаа угаадаг байна. Гэвч Хоол хүнсний стандартын агентлаг олон нийтийг үүнийгээ …

Хөл бөмбөгчид хийгээд дэлгэцийн бүтээлээс сэдэлтэй зурагт хуудаснууд

Энэтхэгийн зар сурталчилгааны Digitally Inspired Media агентлаг “The League of Extraordinary Gentlemen: World Cup 2014” хэмээн нэрлэсэн цуврал зурагт хуудас бүтээжээ. Хөл бөмбөгийн спортын ертөнцийн алдартнууд болон дэлгэцийн алдартай бүтээлүүдээс сэдэлтэй эдгээр зурагт хуудаснуудад дүрслэгдсэнээс харахад хөл бөмбөгчдөд киноны нэрийг маш оновчтой оноож өгсөн байгаа нь харагдах ажээ. 1Бахархмаар0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

2014 оны iPhone Photography Awards тэмцээний шилдэг гэрэл зургууд

2007 оноос хойш жил бүр зохиогдож байгаа iPhone Photography Awards гэрэл зургийн тэмцээний энэ жилийн шилдэг оролцогчдын бүтээлүүдийг үзэгчиддээ толилуулъя. iPhone гар утас болон Apple-ын бусад төхөөрөмжүүдээр авсан гэрэл зургийн энэ тэмцээн нь iPhone гэрэл зургийн хамгийн анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд үргэлжилж байгаа тэмцээн билээ. Дэлхийн 70 гаруй орноос илгээгдсэн гэрэл зургуудаас шүүгчдийн бүрэлдэхүүн хэд хэдэн үе шатаар шилдгүүдийг …

Германы дасгалжуулагч хамраа ухсан гараараа Cristiano Ronaldo-гийн гарыг атгажээ

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт сугалаа таарсан Герман, Португалын шигшээ багийн тоглолт дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн билээ. Энэхүү тоглолтын дараа Португалын шигшээ багийг ахалж байсан хөл бөмбөгийн од Cristiano Ronaldo-г талбайгаас гарч явах үед замд нь зогсож байсан Германы дасгалжуулагч Joachim Löw гар барин сэтгэлийг нь засах үйлдэл хийсэн байна. Үүнд гайхаад …

Ээ дээ энэ Оросууд уу!

Оросуудын хөгтэй явдлууд үргэлжилсээр… Тэд хамгийн хөгийн, хамгийн санаанд багтамгүй, хамгийн инээдтэй зүйлсийг сэдсээр, хийсээр, биднийг хөгжөөсөөр л байна. Оросуудын элдэв хэнэггүй үйлдлүүдийн баримт болсон зурагнуудыг багтаасан хөгжилтэй цувралын энэ удаагийн дугаарт цөөнгүй хөдөлгөөнт зурагнууд багтсан байгаа нь фото багцыг бүр ч зугаатай болгожээ. Хойд хөршийнхний инээд хүрмээр гэрэл зургийн багцыг үзэх дуртай үзэгчид маань тухлан сууж сонирхон үзээрэй. 1. …

Эмэгтэй жолооч нарын томоохон алдаанууд

Эрэгтэй эмэгтэй жолооч нарын ялгааны тухай олон яриа байдаг. Энэ тал дээр хэзээд эрчүүдийг илүү байдаг гэдэг. Мэдээж хэрэг эрчүүдээс дутахгүй овсгоотой, чадварлаг эмэгтэй жолооч нар олон байдаг ч дийлэнх хувьд нь эмэгтэй жолооч нар машин муу жолооддог гэсэн хандлага байдаг. Тэгвэл эмэгтэй жолоочид тааруу үнэлгээ өгөхөд хүргэдэг эмэгтэй жолооч нарын алдаануудыг мэдээд авчихсан, түүнийг давтахгүй байхад анхаарчихвал ихэнх эрчүүдийн …

Өнгөрсөн сарын хамгийн шилдэг савлагаатай бүтээгдэхүүнүүд

Өнгөрөгч 5-р сард бүхий л талбарт маш олон үйл явдал болж, маш олон зүйл бүтээгдсэн. Энд бид зөвхөн зар сурталчилгаа, маркетингийн салбарын шинэлэг, шилдгүүдийг онцолж байна. Тэр дундаа өнгөрсөн сарын хамгийн шилдэг сав, баглаа боодлуудын зургуудыг түүвэрлэн бэлтгэлээ. Эдгээр гайхалтай шийдэл, загвар бүхий савлагаанууд нь худалдан авагчийн анхаарлыг шууд татахуйц болсон нь ийм сав, баглаа боодол бүхий бүтээгдэхүүнийг харсан хэн …

Их сургуульд элсэх улсын шалгалтыг мэхлэхийг оролдсон Хятад сурагчид

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадад 10 сая орчим сурагчид их дээд сургуульд элсэх улсын шалгалтаа өгчээ. Гаокао хэмээн нэрлэгдэх их дээд сургуульд элсэн орох улсын шалгалтанд хамгийн өндөр оноо авсан сурагчдыг нэр хүндтэй их сургуулийн хаалгыг алхах гэрэлт ирээдүй хүлээж байдаг. Энэхүү хүнд хэцүү бөгөөд хатуу чанга хяналттай шалгалтыг амжилттай давахын тулд шалгалтанд орогчид болоод эцэг эхийн зүгээс ямар нэгэн зүйл …

Усны дусал шиг харагддаг Японы өвөрмөц бялуу

Хэзээд ямар нэгэн гайхалтай, галзуу зүйлсийг сэдэж байдаг Япончуудын бүтээлч санаа, сэдэл дан ганц технологийн шинэчлэлтээр хязгаарлагддаггүй. Хоол хүнсний салбарт ч шинийг сэдэж байдаг тэд маш өвөрмөц амттаныг бий болгожээ. Усны дусал шиг харагдах энэ содон амттан бол усан бялуу юм. Mizu shingen mochi хэмээх Япон нэрийг үгчлэн орчуулбал ‘усан бялуу’ гэсэн үг аж. Японд зэгсэн алдартай, шар буурцагны нунтаг …

BBC-д Монгол орны тухай “Хөх тэнгэрийн орны нүүдэлчдийн харгуй” нэртэй нийтлэл нийтлэгджээ

Сидней хотод амьдардаг зохиолч, аялагч Tatyana Leonov-ын Монгол орноор аялсан тухайгаа бичсэн аян замын тэмдэглэл Британий ВВС сайтад нийтлэгджээ. Хоёр долоо хоногийн аялал нь энэ эмэгтэйд ямар сэтгэгдэл төрүүлсэн тухай нийтлэлийн хураангуйг эрхэм уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Тэрээр аялалын хөтөч Шинээ, жолооч Сансар нар болон бусад 5 жуулчны хамт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос эхлээд Амарбаясгалант хийд, Хөгнөхан уул, Хөвсгөл нуур, …

Таны машинд заавал байх ёстой зүйлс

1886 оны тэртээ Германы зохион бүтээгч Karl Benz-ийн зохион бүтээсэн Benz Patent-Motorwagen нь орчин үеийн автомашины үүсэл байсан гэж үздэг. 1986 онд 500 сая ширхэг байсан тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 2010 оны байдлаар 1 тэрбум орчимд хүрсэн бөгөөд энэ тоо Хятад, Энэтхэг болон бусад аж үйлдвэржиж буй орнуудад асар хурдан өсөж байгаа билээ. Өнөөгийн хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг болсон …

Apple TV-гийн мэдрэгч дэлгэц бүхий гоёмсог концепци удирдлага

Apple Inc. компаний Apple TV дижитал медиа тоглуулагчийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж 2013 оны 1-р сард танилцуулагдсан. 2014 оны 2-р сард болсон Apple-ын хувьцаа эзэмшигчдийн уулзалтан дээр Apple-ын CEO Tim Cook 2013 онд Apple TV нь Apple-д 1 тэрбум долларын орлого авчирсан гэдгийг хэлсэн билээ. Энэхүү төхөөрөмжийн концепци загварын удирдлага бүрэн шинэчлэлт хийгдсэн хэлбэрээр бүтээгдэж байгаа аж. Үнэхээр гоёмсог загвартай …

Эрчүүдийн тухай сонирхолтой 8 баримт

Хорвоо ертөнц дээр бие биенгүйгээрээ оршин тогтнох аргагүй хоёр зүйл нь эр, эм хүмүүс билээ. Бие организмаас гадна сэтгэл санаагаараа бие биенээ нөхөж, харилцан хамааралтай оршдог энэ хоёр бодгалийн эр хүйсийн талаарх сонирхолтой 9 баримтыг дэлгэж байна. Бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээлэл мэт санагдаж болох ч эрчүүд ч бас уншаад авахад илүүдэхгүй байх гэж бодож байна. Учир нь эрчүүдийн тухай энэ баримтуудад …

Түүхэн дэх хамгийн том алдаануудын нэг нь Хорезм улс Чингис хааны элчүүдийн толгойг авсан явдал байв

Дэлхий ертөнц дээр хүн төрөлхтөн үүсэн бий болсноосоо хойш өнөөг хүртэл хэдэн мянган хуудсанд ч багтааж бичимгүй арвин баялаг түүхийг бүтээж ирсэн. Тэдгээрийн дундаас хамгийн нөлөө бүхий, ач холбогдолтой, хэзээ ч арилшгүй үйл явдлууд, хүмүүсийг түүхэнд онцолдог. Хүн төрөлхтний түүхийг сонирхдог, үүнд хэзээд сэтгэл татагддаг уншигчиддаа зориулаад бид түүхэн дэх хамгийн том алдаануудыг жагсаасан сонирхолтой нийтлэлийг санал болгож байна. 1. …

1...1,4951,4961,497...2,067Хуудас 1,496 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох