Япон улс бол дэлхийгээс тусдаа тэс өөр ертөнц гэдгийг тун сонирхолтой талаас нь харуулсан 27 гэрэл зураг

0

Япон – сонин хачин уламжлалтай улс. Магадгүй өөр улс орны иргэд энэ улсыг бүрэн таньж хэзээ ч чадахгүй болов уу. Үүний ч баталгаа бий – япончуудын аж амьдрал, уламжлалыг харуулсан жуулчдын гэрэл зургууд. Эдгээр гэрэл зургуудын ачаар интернет хэрэглэгчид Наран улсын тухай илүү их сонирхолтой мэдээлэлтэй болж байна.

Бид Японы тухай гэрэл зургуудыг нэг биш удаа та бүхэндээ толилуулж байсан. Энэ улсын амьдралыг сонирхолтой талаас нь харуулсан өөр шинэ гэрэл зургуудыг ч танд хүргэхээр бэлдлээ.

1. Японы зарим нэг хотуудын ус зайлуулах хоолойны ус үнэхээр цэнгэг, ямар сайндаа л кои загас дотор нь сэлж байхав дээ

© mahlervv / Wikimedia commons

Жишээ болгож Японы Кюсю арал дээрх Симабара хотыг авч үзье. Энэ хот бол кои загасны эх нутаг гэмээр – хотын гудамжны ус зайлуулах хоолойгоор нь загас чөлөөтэй сэлж байна.

 

2. Дөрвөлжин тарвас амттай биш бололтой. Дотроо ингэж харагддаг ажээ

© WAO RYU!ONLY in JAPAN / YouTube, © WAO RYU!ONLY in JAPAN / YouTube

Япон дөрвөлжин тарвас тариалаад олон жил болж байгааг бид сайн мэднэ. Гэхдээ идэх зориулалтаар биш гоёлын зориулалтаар гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Тарвасыг бүрэн боловсрохоос нь өмнө хураадаг тул идэхээргүй түүхий байдаг. Дөрвөлжин тарвас амсаж үзсэн хүмүүсийн хэлснээр ёстой амнаас унамаар амттай гэнэ. Сонирхуулж хэлэхэд, энэ үнэтэй жимсийг Японд бэлэг болгон барьдаг юм.

 

3. Худалдаанд бас цагаан өнгийн гүзээлзгэнэ ч олж харна. Үнэ – ширхэг нь 4-5 ам.доллар. Амтаараа хан боргоцойг санагдуулам

© Depositphotos.com, © TheDanimal8888 / Reddit

 

4. Зөвхөн Японд л гахай хөтөлсөн эрийг гудамжинд олж харж болно

© kelchan.neru / Instagram

 

5. Дэлгүүрийн бараа нь шууд гудамжиндаа ил өрөөстэй. Худалдан авагч мөнгөө хийх тусгай хайрцаг нь ч бэлэн. Тэгээд ямар ч хамгаалалтгүй

 

6. Япончууд ер нь их дуулгавартай бас хуулиа чандлан мөрддөг ард түмэн. Жишээ нь, буух чиглэлийн шатаар хэн ч дээшээ гарахгүй л байна

© zozozeze73 / Reddit

 

7. Харин энэ бол Япончууд метроны галт тэрэг ирэхийг хүлээж байгаа нь

© GoodGuyGoodGuy / Reddit

 

8. Жолооч нар нь зогсоолд машинаа тавихдаа заавал ухарч ордог журамтай

© itscalledANIMEdad / Reddit

Яагаад гэвэл японы хотуудын машины зогсоолын зай их нарийхан тул арагшаа ухарч орох нь амар байдаг. Тэгэхээр гарахад амар байна гэсэн үг – жолооч замаа бүрэн харж чадна, өөрөөр хэлбэл осол гарах магадлалыг эрс бууруулах боломжтой.

 

9. Японд замыг ташуугаар нь гарах 300 гаруй уулзвар бий

© bolubantat / Instagram

 

10. Будааны зарим нэг талбай дээр аварга том урлагийн бүтээл харагдахаар будаагаа тариалдаг. Нэг талбай дээр өөр өөр төрлийн будаа тариална гэсэн үг юм

© shinyai / flickr

 

11. Япончууд хөгширсөн модонд шууд утгаар нь маш хүндэтгэлтэй ханддаг

© Shichifuku Jin / flickr

 

12. Ихэнх цахилгаан шатанд суудал суурилуулсан байдаг. Цахилгаан шат гацсан тохиолдолд сууж амрах зориулалттай

© matt_777 / Reddit

 

13. Худалдааны автомат машинуудаас хатаасан хорхой шавьж худалдаж авч болно. Өөр бас бус зөндөө юм бий

© Pants_Jack / Reddit

Хаа сайгүй төрөл бүрийн бараа зарах худалдааны автомат машин байрлуулсан байдгаараа Япон алдартай. Гэхдээ ихэнх нь ундаа зардаг л даа, мөн халуун хоол, чихэр, зайрмаг, ном, сонин, цэцэг, хувцас, шүхэр зардаг ч автомат машин байна.

 

14. Тус улсад олон тооны капсул зочид буудлууд байдаг. Битүү орчны айдастай хүмүүст зориулагдаагүй нь мэдээж

© Fougerouse Arnaud / flickr

 

15. Японы ресторануудад захиалсан хоол ирэхээс өмнө ошибори авчирч өгдөг – гараа арчих зориулалттай чийгтэй алчуур.

© Lemon-s / Wikimedia Commons

 

16. Галт тэрэгний буудлын нийтийн бие засах газарт хүүхдэд зориулсан суултуур бий

© SDBJJ / Reddit

 

17. Бэлэн мөнгөний автомат машины дэргэд таяг, шүхэр, аяга тавих тавиур суурилуулсан байдаг

© IntelWarrior / Reddit

Япон “хэт хөгшрөлт”-тэй нийгэм хэмээгдэх болсон. 2021 оны 6-р сарын 1-ний байдлаар гаргасан мэдээнээс харахад Японы нийт хүн амын бараг 30 хувь нь 65 болон үүнээс дээш насны хүмүүс байна.

 

18. Японы олон ресторануудад хоолны хуванцар жишээ загварууд өрөөтэй байдаг – яг л жинхэнэ хоол шигээ харагдана

© Depositphotos.com, © Pablo / Wikimedia Commons

 

19. Японы супермаркетууд сагс ариутгагч бүхээгтэй

© chairplanet / Reddit

 

20. Японы автомашины бараг тал хувь нь жижигхэн хэмжээтэй. Ийм ачааны тэрэг үе үе таарна шүү

© sixpigeons / Reddit

 

21. Япончууд усны хоолойны таган дээр жинхэнэ урлагийн бүтээл туурвидаг

© caliborntravel / Reddit, © Myskyisbluue / Reddit, © Roadie02 / Reddit, © teamregime / Reddit

 

22. Японд “муур”-ын арал гэж бий. Эдгээрээс дурдвал – АосимаАйносимаТасиро арлууд болно

© 暇・カキコ / Wikimedia Commons

Эдгээр арлууд дээр амьдардаг муурын тоо толгой нь нутгийн оршин суугчдын тооноос ч хол давна. Жишээ нь, Аосима арал дээр ердөө 6-хан хүн амьдардаг (2019 оны мэдээгээр) бол 200 гаруй муур амьдарч байна. Эдгээр амьтдыг арлын оршин суугчид Японы өнцөг булан бүрээс ирүүлсэн хандиваар тэжээж арчилдаг. Жуулчид ч мөн Аосима арал дээр аялаж муур хооллодог ажээ.

 

23. Токиогоос хойд зүгт байрлах Касукабе хотын “газар доорх сүм” үнэхээр аварга том

© AMANO Jun-ichi / Wikimedia Commons

Уг байгууламжийг албан ёсоор “Токиогийн үерийн усыг цуглуулах сан” гэдэг. Хүчтэй борооны үед Токиогийн гудамжнаас хуралдсан усыг цуглуулах зориулалттайгаар баригджээ. Хотод тэр болгон үер буудаггүй учраас байгууламжийг жуулчдад зориулан нээн ажиллуулах болсон юм.

Бас сурталчилгаа болон киноны зураг авалт ч энд явагддаг. Бидний мэдэхээр, “The Hunger Games: Mockingjay — Part 2” кинонд гардаг шүү.

 

24. Гэрийн тэжээвэр амьтдыг энд ёстой жинхэнэ утгаар нь эрхлүүлнэ. Гадаа авч гарахдаа хүүхдийн эсвэл амьтанд зориулсан тусгай тэрэг дээр суулгадаг

© Yelena / flickr

 

25. Алдарт хулсан ой орой бүрийгээр ингэж харагддаг ажээ

© sicxer / Reddit

 

26. Осакад мууранд зориулсан банда худалдаж авч болно

© Drew4444P / Reddit

 

27. Эцэст нь: Японы иргэн болоход амаргүй. Наран улсын бүрэн эрхт иргэн болохын тулд ийм хэмжээний бичиг баримт бүрдүүлэх ёстой

© unknown author / Reddit

“Энэ бичиг баримтад лав төрсний гэрчилгээ, боловсролын мэдээлэл, татварын мэдээллүүд зэрэг маш олон мэдээллүүд багтсан. Мөн тэр болгоныг япон хэл дээр орчуулсан байх ёстой. Бас яагаад Японы иргэн болох хүсэлтэй байгаа тухайгаа нарийн дэлгэрэнгүй бичсэн өргөдөл хэрэгтэй орно”. © unknown author / Reddit

Япончуудын амьдралын ямар онцлог танд илүү их таалагддаг вэ?

38
ХөөрхөнХөөрхөн
16
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *