Амьдралд заримдаа урьдчилан тааварлахын аргагүй гэнэтийн зүйл тохиодог. Ийм зүйлд тусгайлан бэлдэх ямар ч боломж байхгүй. Жишээ нь, нар гийсэн өдөр нохойтойгоо цэцэрлэгт хүрээлэнд салхилж явтал дээрээс гэнэт жинхэнэ загас унана. Эсвэл дроны тусламжтайгаар байгалийн сайхныг авч байтал харваж байгаа одны зургийг дарж амжжээ. Давслаад ч яах вэ, ямартай ч ийм ховор үзэгдэл саяд ганц л тохионо.
Маш ховор зүйл тохиосон азтай хүмүүсийг бид интернэтээс оллоо. Нийтлэлийн төгсгөлд манай уншигчдын сонирхолтой түүхүүдээс хүргэнэ.
1. Утсан дээрээ цаг тохируулаад гэрэл зургаа дарсан юм. Цаг дуусаж аппаратны зураг дарах чимээ яг гарч байх үед энэ навч дээрээс нь унасан даа.
- Навчны нүхэнд та бүхний нүүр царай харагдаж байсан бол тавилттай гэрэл зураг гэж бодохоор л байлаа. © Midgetman96 / Reddit
2. Эгч маань миний зурсан зураг өлгөөтэй энэ байшинг худалдаж авах гэж байгаа юм. Сургуульд сурч байхдаа зурсан зураг маань, тэнд нь орхижээ.
3. Навч унаад хашааны модны завсар тогтжээ
4. Xөх дэглий нь xөх дэглийний хөшөөн дээр суухаар шийджээ
5. Нохойтойгоо цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байтал дээрээс загас унаад. Бодвол бүргэд шүүрч яваад унагаасан бололтой
6. Аав, ээж хоёр минь салаад удаагүй байгаа юм. Миний төрсөн өдрөөр адилхан мэндчилгээ явуулжээ
7. Өнөөдөр би маш ховор зүйлтэй учрах шиг боллоо. Альбинос ялаа гэж та ер нь сонссон уу?
8. Ачааны машины арын зураг нь манай эхнэрийн гар утасны дэлгэцийн зурагтай яг адилхан юм
9. Үеэл ах маань 2 хавчаартай хавч барьж авчээ. Хоёулаа хэвийн хөдөлж байсан шүү.
10. Сингапурт шар өнгийн Lamborghini Aventador өөр шар өнгийн Lamborghini Aventador-той мөргөлджээ
11. Хагарч байгаа шаарны зургийг дарж чадлаа
12. Энэ ялаа шумуулны торонд толгойгоороо гацжээ
13. Өнөө өглөө дроноо жолоодож байхдаа харваж байгаа одны зураг дарсан бололтой
14. Энэ модыг хөрөөдөж байсан чинь модон дотор гацсан байсан гольфын бөмбөгийг санамсаргүйгээр бас хөрөөджээ
15. McDonald’s-т дугаарлаж байгаа машинууд яг адилхан байх юм
16. Өнөөдөр өөгүй бөөрөнхий өндөг олсон шүү
17. Робин Гуд дартс тоглож байгаа юм шиг л
Бонус: кинонд л тохиолдож болох давхцал
- Нөхөр бид хоёр багынхаа гэрэл зургуудыг нэг өдөр үздэг юм байна аа. Зуны зуслангийн гэрэл зураг байна: нэг эгнээнд нь манай нөхөр, хажууд нь түүний хамаатны хүү, нөгөө эгнээнд нь би зогсож байх юм. Бид нар 10 орчим настай л байсан болов уу. Ямартай ч манай нөхрийн аав, ээж түүнийг ганц удаа л зуны зусланд явуулсан байдаг юм. Харин намайг бол байнга зусланд явуулдаг байж дээ. Энэ удаагийн амралтын үеэр бид ингэж таарч байж. © Александра / AdMe.ru
- Би зураач хүн. Нэг удаа Лондонд ажиллаж, амьдардаг орос хүнээс захиалга ирлээ. Бид гэрээгээ байгуулж байхад тэр Москвад бүртгэлтэй, бүр миний амьдардаг байсан байшинд төдийгүй нэг орцных гээд бод доо? Европын хөл хөдөлгөөн ихтэй, түмэн хүн бужигнасан газар ингэж таарна гэж байх уу даа? © LIsa / AdMe.ru
Танд хэний ч итгэхээргүй ийм давхцал таарч байсан уу?