Харшилтай хүмүүс тэжээхэд тохиромжтой 10 үүлдэр болон тэжээхэд тохиромжгүй 10 үүлдрийн ноход. Хэрэв та нохой тэжээх бодолтой байгаа бол үүнийг уншаарай

1

10 хүн тутмын гурав нь тэжээвэр амьтны харшилтай байдаг. Малын эмч нар нохойны үс тэдний хаг болон шүлс шиг асуудал тарьдаггүй талаар мөн хэлжээ. Зарим үүлдрийн нохой шүлсээ гоожуулахад хүний харшил хөдлөх тохиолдол байдаг байна.

Бид та бүхэнд ямар үүлдрийн нохой харшлыг илүү хөдөлгөдөг болон харшилд нөлөөлдөггүй талаар хүргэхээр бэлдлээ. Ингэснээр та өөрийнхөө эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй үүлдрийн нохойг тэжээх боломжтой болох юм.

1. Бостон терьер болон Бедлингтон терьер

Бостон терьер бол алдартай үүлдэрт тооцогддог ч, их хэмжээний амны зунгаг, салстай байх хандлагатай байдаг. Энэ нь бүх төрлийн харшилтай хүмүүсийн хувьд тааруу сонголт юм.

Харин терьер төрлийн нохойнууд дотроос Бедлингтон үүлдэр аюулгүй сонголт байж чадна. Эдгээр хурга шиг нохойнууд буржгар үстэй байдаг. Яагаад гэвэл тэд арьс үсээ хаях нь бага бөгөөд энэ үүлдрийн нохой харшил хөдөлгөх нь бага гэж үздэг.

© Lolo_the_clown / reddit, © Shutterstock.com

 

2. Кинг Чарльз спаниель болон Ирландын усан спаниель

Өхөөрдөм Кинг Чарльз спаниель хувцас болон тавилгад маш их үс үлдээх боломжтой. Энэ нь харшилтай хүмүүст хүндхэн асуудал үүсгэдэг. Мөн тэдний урт үс бактер болон бохирдлыг тээдэг.

Хүүхэд шиг нөхөрсөг болон үнэнч спаниель бий. Түүнийг Ирландын усан спаниель гэж нэрлэдэг. Учир нь тэд давхар үстэй бөгөөд бүх үс болон хаг нь үснүүдийнх нь завсар үлддэг.

© trisharawr / reddit, © bexibobs / reddit

 

3. Бульдог болон Басенжи

Бульдог үсээ тийм ч их хаядаггүй боловч, тодорхой хэмжээгээр тогтмол үсээ хаядаг. Энэ нь улирлын чанартай харшилтай хүмүүст жинхэнэ асуудал болдог.

Богино үстэй нохойнууд дотроос харшилтай хүмүүс тэжээхэд хамгийн тохиромжтой нохой бол Басенжи юм. Тэдэнд таагүй үнэр байхгүйгээс гадна, хагтах нь бага байдаг.

© frazkacola / reddit, © Patricisdfghsd / reddit

 

4. Пекингес болон Бичон Фрайз

Их хэмжээгээр үсээ хаядгаас болоод Пекингес үүлдрийн нохойн үсийг 7 хоногт хэд хэдэн удаа самнах шаардлагатай. Таны гэрээс маш их үс олдох бөгөөд энэ нь харшлыг өдөөдөг.

Хэрэв танд жижиг, сэвсгэр нохой таалагддаг бол Бичон Фрайз үүлдрийн нохой яг тохирно. Тэднийг тэжээсэн нөхцөлд та ханиалгаж, найтаахгүй. Үсээ хаяад байдаггүй нохой бөгөөд орон сууцанд амьдардаг хүмүүс тэжээхэд тохиромжтой байдаг.

© sarah_marie36 / reddit, © wanderercouple / reddit

 

5. Бассет Хаунд болон Афган Хаунд

Бассет нохой үсээ маш их хаядаг тул, таны гэрээс их үс олдоно. Мөн бие нь бохирдол болон хагийг өөр дээрээ байлгадгаас болж, хүмүүсийн харшил хөдөлдөг.

Афган хаунд нохой үсээ тэгтлээ их хаяхгүйгээр барахгүй, үсэндээ хүнийхтэй адил “pH”-тэй байдаг. Энэ нь тэднийг хүний харшилд сөргөөр нөлөөлдөггүйн баталгаа юм.

© Shansab101 / reddit, © TheNightOwl / reddit

 

6. Помераниан болон Мальт

Помераниан бол өхөөрдөм нохой. Гэвч тодорхой төрлийн уургийг ялгаруулдаг бөгөөд энэ нь шүлс, шээс болон хаганд нь төвлөрдөг. Үүнээс болж тэд бусад үүлдрийн нохойнуудтай харьцуулахад илүү их харшил хөдөлгөдөг байна.

Хэрэв та жижигхэн, харшил хөдөлгөдөггүй нохой хайж байгаа бол, Мальт хамгийн тохиромжтой үүлдрийн нохой юм. Тэд тийм ч их үсгүй учир, үсээ бага хаядаг. Бага хэмжээтэй орон сууцанд амьдардаг хүмүүс тэжээхэд тохиромжтой.

© nievamucho / reddit, © JohnBSmithd / reddit

 

7. Шипперк болон Аффенпинчер

Шипперк бол орон сууцанд тэжээхэд тохиромжтой нохой биш. Тэдний шүлс хүмүүсийн харшилд сөргөөр нөлөөлж, улмаар олон удаа ханиаж, найтаахад хүргэдэг.

Идэвхтэй, харшилд тэгтлээ айхтар нөлөөлдөггүй бяцхан хар нохой бий. Түүнийг Аффенпинчер гэдэг бөгөөд үс нь удаан ургадаг тул, тэр бүр үсээ хаяад байдаггүй. Шөрмөслөг учраас бага хагтахаас гадна, маш бага шүлс ялгаруулдаг.

© crampedmoth / reddit, © firstnamereynolds / reddit

 

8. Пуми болон Пудель

Буржгар үстэй жижиг нохойнууд үргэлж сэтгэл татам байдаг ч, бүх үүлдрийн нохойнууд харшилтай хүмүүст тохирдоггүй. Жишээ нь, Пуми үүлдэр харшил өдөөдөггүй нохойнуудын жагсаалтад багтахгүй. Тэр тусмаа та жижиг талбайтай орон сууцанд амьдардаг бол энэ нохойг тэжээх хэрэггүй. Арьс үснийх нь 50% зөөлхөн бол, үлдсэн 50% нь ширүүн. Пумигийн үсийг 3-6 долоо хоногт заавал нэг удаа самнаж байх ёстой. Илүү дээр сонголт нь пудель. Тэд бага хагтдагаас гадна, таагүй үнэртэй биш.

© chiubacca / reddit, © shutterstock.com

 

9. Сибирийн Хаски болон Самоед

Хаски бол нөхөрсөг, үзэсгэлэнтэй нүдтэй нохой. Гэхдээ тэд харшилтай хүмүүст тохирохгүй. Үсээ хаа сайгүй хаядаг учраас таны гэрээс үхэжсэн арьс болон хаг амархан олдоно.

Хаскитай адилхан том нохой гэвэл Самоед байж болно. Мэргэжилтнүүд тэднийг үсээ маш их хаядаг гэж үздэг хэдий ч, шүлс бага ялгаруулдаг тул харшилд сөргөөр нөлөөлдөггүй.

© MonroeTheHusky / reddit, © RealColinFirth / reddit

 

10. Скай терьер нохой болон Ших Цзу

Хоорондоо адилхан харагддаг боловч, байгалиасаа хүмүүст өөр өөрөөр нөлөөлцгөөдөг. Скай терьер нохой Ших Цзуг бодоход хүмүүсийн харшлыг илүү их хөдөлгөдөг байна.

Нохойны үс хэдийд ургаж байгааг мэддэг байх нь чухал. Ингэснээр нохой үсээ газар эсвэл тавилгад унагахаас сэргийлж, үр дүнд нь та бага найтааж, ханиалгах болно.

© daydreamsbynight / reddit, © mellbizzle / reddit

Та дээрх нохойнуудын алийг нь тэжээмээр байна вэ? Та нэг нохой тэжээх дуртай юу эсвэл нэлээд хэдэн нохой зэрэг тэжээх нь танд таалагддаг уу?

36
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Dash

    Bayarsaikhan Dash

    2020/12/14 at 12:50

    За, нохой зарж мөнгө олох
    нь уу?! Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *