Windows 64-bit эсвэл 32-bit: таны компьютерт аль нь тохиромжтой вэ?

1

Таны компьютерын bit-ийн талаар мэдэх ёстой зүйл.

Windows болон бусад программыг суулгах явцад 32, 64-bit-ийн сонголт хийх явдал тулгарч байсан байх. Хэрвээ үгүй бол удахгүй тулгарах болно.

Bit гэж юу вэ?

Процессор нэг тактын дотор боловсруулж чадах хэмжээг хэлж байгаа юм. Боловсруулах хэмжээний хувьд чипийг 32 болон 64 bit гэж хоёр хуваадаг.

Ангиллаас шалтгаалан программ ч гэсэн ялгаатай болно. Үйлдлийн систем, программ нь 32 бит-д зориулагдсан бол 32 бит-ийнх гэж ярих бөгөөд 64-т зориулсныг нь 64 бит-ийнх гэнэ.

Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?

Тэд санах ойг янз бүрээр хэрэглэдэг байна. 32 бит-ийн Windows болон гадны нэмэлт программууд 32 бит-ийн процессор нь хичнээн өндөр санах ойтой байлаа ч 4гб-аас илүү шуурхай санах ой ашиглаж чадахгүй . Харин 64 бит-д иймэрхүү хязгаарлалт байхгүй учир шуурхай санах ойг илүү үр дүнтэй ашигладаг байна.

хэрвээ таны Windows 32 бит, процессор бас 32 бит бол 4 гб-аа илүү шуурхай санах ой хэрэггүй.

Хоёрдугаарт энэхүү бит-ийн ялгаанаас хамаарч үйлдлийн систем болон бусад компьютертой холбогдон ажиллах боломж өөр өөр байна.

  • 32 бит-ийн Windows, 32 бит-ийн программыг ямар ч компьютерт суулгаж болно.
  • 64 бит-ийн Windows-ыг зөвхөн 64 бит-ийн процессорт суулгаж болно.
  • 64 бит-ийн программыг зөвхөн 64 бит-ийн Windows ажилладаг 64 бит-ийн процессорт суулгаж болно.

Ямар Windows суулгах вэ? 32 бит үү эсвэл 64 бит үү?

Хэрвээ таны чип 32 бит, шуурхай санах ой 2 Гб-аас бага бол ямар нэг сонголт үгүй бөгөөд 32 бит-ийн үйлдлийн систем л суулгана.

Процессор тань 64 бит, шуурхай санах ой 2 Гб-аас илүү бол орчин үеийн, илүү хүчтэй 64 бит-ийн Windows суулгах нь зөв юм.

Өөрийн чипээ мэдэж авахын тулд Windows Menu дээр System гэж оруулаад гарч ирсэн хэсгийг нээнэ: System гэсэн хэсэгт танд хэрэгтэй мэдээлэл байх болно. 32 бит-ийнх нь х86 гэж тэмдэглэгдэх бол 64 бит-ийнх х64 гэсэн байна.

Ямар программ суулгах вэ? 32 бит үү эсвэл 64 бит үү?

Таны процессор 32 бит, үйлдлийн систем тань 32 бит бол та зөвхөн 32 битийн программ л суулгаж болно.

Та харин 64 бит-ийн процессортой, Windows-той бол 64 бит-ийн программ суулгана. 32 битийн программ суулгаж болох боловч тус программын 64 бит-ийн хувилбар байхгүй тохиолдолд л суулгаж болох билээ.

Таны Windows-ын бит-ийн тухай мэдээллийг процессорын тухай мэдээлэл авсан хэсгээс харж болно: Start цэсээ нээгээд “System” гэж бичиж оруулаад гарч ирсэн хэсгийг нээнэ.

32 бит-ээс 64 бит-рүү хэрхэн шилжих вэ?

Таны процессор 64 бит боловч суулгасан 32 бит-ийн Windows нь 64 бит-ийн программыг ашиглаж болохгүй байлаа гэж үзье. Ийм нөхцөлд үйлдлийн системээ 64 бит-ийн хувилбарт шилжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Windows-оо дахин суулгах ба 64 бит-ийн хувилбарыг сонгоно.

6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *