Санаа зовох юмгүй дээ, хэрвээ та эдгээр гэрэл зургуудыг үзээд жинхэнэ гэдэгт итгэхгүй байгаа бол таныг эргэлзүүлэх гэж л авсан гэрэл зургууд гэдгийг юуны түрүүнд хэлье. Эдгээр гэрэл зургууд үнэхээр бодит бөгөөд тухайн цаг мөчийг гайхалтай буулгаж чадсан юм. Байгаль эхийн болон гараар урласан бүтээлүүдийн гэрэл зураг интернетэд хэдэн мянгаараа байна. Тэдгээрийн зарим нэгийг үнэхээр бодит уу гэж дахин дахин харахад хүргэнэ. Гэхдээ бидний өнөөдрийн цуглуулга үнэхээр бодит гэрэл зургууд шүү. Гэхдээ болгоомжтой байхыг хүсье, ийм зүйл харсны дараа бусад энгийн зүйлийг хүлээж авах хүсэлгүй болдог муу талтай.
1. Арьсаа гуужуулж байгаа гүрвэл. Өөрийн жижиг өмсгөлийг тайлж байгаа мэт л харагдана
2. Энэ бол фотошоп биш ээ, энэ бол Хонг Конгийн хайр найргүй архитектурын шийдэл
3. Нар хиртэлтийн үеэр модны навчис ийм сүүдэр гаргаж байна
4. “Alien” киноны аймшгийн өндөгнүүд шиг харагдаж байна уу? Хятад байцаа л ургаж байгаа нь энэ
5. Дөрвөн эвэртэй ямаа
6. Энэтхэгийн тэрбумтан Вижай Маллья тэнгэр баганадсан олон давхар барилгын дээвэр дээрээ өөрийн “Цагаан ордон”-ыг босгожээ
7. Ганц бөөрөнхий байцаагаар хэдэн жилийн хэрэглээгээ хангах үед
Тийм ээ, байгаль эх заримдаа өөрийгөө бодитоор мэдрүүлнэ, үүнийг хараад энэ гаригийн эзэн нь хэн бэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгох биз ээ.
8. Хөлдсөн нуурын гүүрийг урвуу нь харуулчихвал аж үйлдвэржсэн хотын дүр зургийг санагдуулна
9. Залуу усны хоолойноос усыг яг тавьж байгаа тэр мөчид авсан гэрэл зураг
10. Мөсөн өндөг – маш ховор тохиолдол. Ус салхины эрхэнд ийм мөс болон хөлддөг байна
11. Хөндлөн солонгын маш ховор гэрэл зураг. Тэнгэрийг тэр чигт нь эзэлжээ
Энэхүү үзэгдэл нар тэнгэрийн хаяанаас 580–аас дээш хэмд байрлах үед харагддаг.
12. Ийм аймшигтай амьтан үнэхээр байсан гэдэг. Танилц, титанобоа
13. Этгээд өнгөтэй дун
14. Энэ бол танкны дуу намсгагч. Тийм ээ, ийм дуу намсгагч байдаг
Narantsetseg Naraa
2020/04/24 at 10:48
Гайхалтай.
Очироо Энх
2020/04/24 at 20:35
Дун биш эмгэн хумас шүү!