Өмнөд Солонгосын засгийн газраас хөл хорионы үеэр тусгаарлалтанд байгаа иргэддээ илгээсэн тусламжийн хайрцагт юу юу багтсан бэ?

0

Дэлхий нийтэд нүүрлээд буй бодит аюул болох коронавируст цар тахлын үед олон сая хүн хямралд өртөж, урьд өмнө нь тулгарч байгаагүй хүнд сорилтуудтай нүүр тулсаар байгаа билээ. Харин энэ үеэр хүмүүс нийгмийн сүлжээнд үзэж, туулсан туршлагаа ярилцаж, өөрсдийн орны засгийн газар ямар түвшинд ажиллаж байгааг бие биетэйгээ хуваалцсаар байна. Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд дэлхий даяар хямралыг шийдвэрлэхийн тулд их хэмжээний хүчин чармайлт гаргаж байгаа ч зарим улс орон хүнд хэцүү байдлаас харьцангуй хол байгаа бололтой.

Тэдгээрийн нэгийг онцолбол Өмнөд Солонгос улс хорио цээрийн дэглэмд орсон иргэдээ зайлшгүй шаардлагатай зүйл худалдаж авахаар гэрээсээ гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энгийн боловч гайхалтай нэгэн санааг бодож олжээ.

Зургийг: UVzxkwq

Саяхан олон нийтийн сүлжээнд нэгэн хэрэглэгч Өмнөд Солонгосын засгийн газраас түүний тусгаарлалтын хоёр дахь өдөрт зориулан илгээсэн илгээмжийн зургуудыг олон нийтэд хуваалцсан байна. Энэхүү тусламжийн багцад зөвхөн нүүрний маск, гар ариутгагч гэх мэт эрүүл ахуйн хэрэглээний чухал бүтээгдэхүүнүүд багтаад зогсохгүй хөл хорионы үеэр хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх урьдчилан сэргийлэх олон хэрэгтэй зүйлсийг багтаасан харагдана.

 

Мөн засгийн газрын зүгээс ковид-19 өвчний тохиолдол дахин гарахаас сэргийлж эмчилгээний багцуудыг ч тарааж байгаа юм байна

Зургийг: UVzxkwq

Мөн “Reddit” сайтын “TheMemeChurch” нэртэй хэрэглэгч өөрийн хөл хорион дахь нөхцөл байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ: “Яг одоогийн байдлаар Солонгост зарим нэг халдвартай хүмүүсээ олоход хүндрэл учирсаар байгаа. Харин надтай орон нутгийн байгууллагууд маш хурдан холбогдож шууд маргааш нь оношлогоонд орохоор болсон. Бурхны авралаар миний хариу сөрөг гарч би буцаж ирсэн ч засгийн газрын зүгээс өөрийгөө 14 хоногийн турш тусгаарлах зөвлөмж өгсөн.

Өнөөдөр гэхэд л улсын онцгой комисын ажилтан над руу хоёр ч удаа залгаж биеийн байдлыг маань асууж, тусгаарлалтын нөхцөл байдал ямар байгааг тодруулсан. Тэгээд тэд над руу тусламжийн хайрцаг явуулна гэж хэлэхэд нь би хэдэн ширхэг гар ариутгагч, нойтон салфетка л ирнэ гэж бодож байлаа. Юу гээч? Миний буруу байсан. Тэр хайрцаг дотор яг одоогийн ийм нөхцөл байдалд ажиллах боломжгүй, цалингаа авч чадахгүй байгаа хүмүүст зориулж ийм үед хэрхэн санхүүгийн хямралд өртөхгүй байхад туслах олон хэрэгтэй зүйлс байсан. Тэгээд ч зогсохгүй 5 гишүүнтэй нэг гэр бүлийн хэрэгцээнд тохируулан савласан 1500 орчим долларын үнэлгээтэй тун хэрэгтэй зүйлс багтсан байлаа”.

 

Энэхүү илгээмжид гар ариутгагч болон шинэхэн хүнс, ногоо байсан төдийгүй яг одоо дэлхий даяар ховордоод буй амны хаалт хүртэл хийсэн байв.

Зургийг: UVzxkwq

“Үнэнийг хэлэхэд, тэдний асуудлыг шийдэж байгаа арга үнэхээр мэргэжлийн байсан учраас бага зэрэг тайвширч байна. Түүнчлэн Солонгос улс бусад улсыг бодвол хурдасгасан оношлууртай учир вирусыг харьцангуй хурдан хяналтандаа авна гэдэгт итглэтэй байна” гэж тэд хэлжээ.

 

 

Тэд мөн хөл хорионы үед хог хаягдлаа хэрхэн хаях талаар зөвлөмж гаргасан байна.

Зургийг: UVzxkwq

Тэдний илгээсэн зүйлсийн дотор хог хаягдлаа хэрхэн хаях талаар заавар байсан бөгөөд ингэснээр халдвар авсан хүмүүс вирусыг цааш нь тараахгүй байхаас урьдчилан сэргийлэлтийг хийх юм байна. “COVID-19 өвчний шинж тэмдэггүй хүмүүст зориулсан бохирдсон зүйлсийг зайлуулах заавар: Хог хаях уутыг сайтар битүүлсний дараа вирусын эсрэг шүршигч ашиглан уутыг (өдөрт нэг удаа) ариутгана уу. Уутны зөвхөн 75%-ийг дүүргэж, амыг нь битүүлсний дараа дахин вирусын эсрэг шүршигч ашиглан ариутгана. Бэлдсэн хогоо онцгой байдлын ажилчид ирэх хүртэл гаргахгүй байна уу!

Вирусын шинж тэмдэг илэрч эхэлсэн хүмүүст өгөх заавар: Дээрх зөвлөмжийг дагаад, тусгай дугаарт холбогдоно уу.

COVID-19 өвчнөөр халдварласан хүмүүст зориулсан заавар: 1-р зөвлөмжийг дагаж хийээд өгөгдсөн дугаар луу залгаарай”

 

Хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө санаа тавьж байгаагаа илэрхийлсэн захидал ч мөн байсан.

Зургийг: UVzxkwq

Тэрхүү захидлыг орчуулбал: “Одоогийн байдлаар Ковид-19 вирусээр халдварлаад байгаа хүмүүст бид гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний зүгээс та бүхэнд зориулж энэхүү эрүүл мэндийн тусламжийн хайрцгийг явууллаа. Энэ хайрцаг таны өдөр тутмын амьдралд олон талаар тус болно гэж найдаж байна. Удахгүй та ч бас хэвийн амьдралдаа орох болно. Хүчтэй байгаарай, Өмнөд Солонгос урагшаа” гэжээ.  

 

Тусгаарлалтын үед онцгой байдлын ажилтан хүмүүсийн биеийн байдлыг өдөрт хоёр удаа шалгаж байгаа.

Харин интернэтийн хэрэглэгчид Өмнөд Солонгосын засгийн газрын энэхүү хүчин чармайлтыг биширч байгаагаа илэрхийлсээр байна.

130
ГоёГоё
31
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

59 Сэтгэгдэл

  1. Jaavai Jaavai

    Jaavai Jaavai

    2020/04/05 at 16:11

  2. Dugar Ganbold

    Dugar Ganbold

    2020/04/05 at 16:17

    Мундаг юм аа

  3. Dugar Ganbold

    Dugar Ganbold

    2020/04/05 at 16:17

    Биширмээр

  4. Undarmaa Jantsan

    Undarmaa Jantsan

    2020/04/05 at 16:20

    Юугийн биширдэг байнаа өөрийн чинь эх орон энээс ч мундаг байхад харин эдийн засаг муутай хирнээ ингэж мундаг байгаа эх орноороо би бахархаж биширч байнаа

  5. Purevsuren Avirmed

    Purevsuren Avirmed

    2020/04/05 at 16:22

    Өдөрт 100000 вонь юм чинь аргагүй шүү дээ

  6. Шарав Сувдаа

    Шарав Сувдаа

    2020/04/05 at 16:24

    mundag yumaa gej xelexees oor ug oldoxgui bna

  7. Сайхан юмаа

  8. Rouse Love

    Rouse Love

    2020/04/05 at 16:27

    Bishirmeer gazraal bj de

  9. Telmee Och

    Telmee Och

    2020/04/05 at 16:33

    Mundag shuu iimel bh estoi shuu deee

  10. Chunag Chogsomjaw

    Chunag Chogsomjaw

    2020/04/05 at 16:34

    Мэргэжлийн гэдэг тал дээрээ илүү л байна даа

  11. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/04/05 at 16:43

    mongold dundaas ni tal ni tanagdaad hyndee ochih bh daa🤣

  12. Ч. Амарбаясгалан

    Ч. Амарбаясгалан

    2020/04/05 at 16:45

    Баян орон шүү дээ

  13. Deegii Deegii

    Deegii Deegii

    2020/04/05 at 17:00

    Чадах чадахаараа шүү дээ энд ч гэсэн зөндөө л амттан харагдаж л байсан штээ боов огурцы нтр дархлаа дэмжих чацаргана нтр гэээд

  14. Deegii Deegii

    Deegii Deegii

    2020/04/05 at 17:01

    Энд со г шүтээд бгаа улсууд тэнд тахал нүүрлэхээр ирсэн шүү ирдэг шүү та нар

  15. Beegii Beegii

    Beegii Beegii

    2020/04/05 at 17:03

    БИШИРЭЭД БАЙВАЛ СОЛОНГОСТ ОЧИЖ ХОРИОНДОО ОРОХГҮЙ ЮУ ДАА МАНАЙ МОНГОЛ УЛС ЧАДАЛИЙНАА ХЭРЭЭР Л АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛАЖ БНА МОНГОЛООРОО БАХАРХАЖ БНА

  16. Tsegii TseGi

    Tsegii TseGi

    2020/04/05 at 17:27

    Manai oron dotroosoo uwchin gargahgvigeer irgedee mash sain hamgaalj,bainga zuwluguu ,sanamj ugch bgaa.

  17. Х. Михэ

    Х. Михэ

    2020/04/05 at 18:05

    Угаасаа Соо мундаг шдээ би лав олон жил болохдоо дандаа сайханийн харж байлаа их сайхан Орон шүү😍👍

  18. Munkhbat Galbaa

    Munkhbat Galbaa

    2020/04/05 at 18:22

  19. Aminbayr Aminbayr

    Aminbayr Aminbayr

    2020/04/05 at 18:55

    Ene ni sain uu muu yu

  20. Davaa Amarjargal

    Davaa Amarjargal

    2020/04/05 at 19:06

    Үнэхээр мундаг зохион байгуулалт сайтай ард түмэн шүү.

  21. Altantuya Aagii

    Altantuya Aagii

    2020/04/05 at 19:22

    goe ymaa.bid nart bas ingsen bol goe bhgvi yu

  22. Bataa Batchimeg

    Bataa Batchimeg

    2020/04/05 at 20:27

    xunjliixuu xereer xuluu jii. bitgii davartsgagaad bai. ex orondoo irsendee bayarla

  23. Erdenebayr Magvanrenchin

    Erdenebayr Magvanrenchin

    2020/04/05 at 20:44

    Иргэдээ дээдэлдэг улс орон гэж ийм мундаг ухаалаг байдаг юм бна

  24. Khurelee Tsedevsuren

    Khurelee Tsedevsuren

    2020/04/05 at 20:45

    Solongos 4-15 nd songuuli boloh gej bgaa. Ard niitiin dund erh barigchid ner hund muutai bgaa gesen. Songogchiin sanaliig avah arga n alich ulsad adilhan yumdaa.

  25. Solongo Suhochir Suh

    Solongo Suhochir Suh

    2020/04/05 at 20:55

    yu gutsatsgaagaad bgaan ataarhaad bgaan bol tend ochood tusgaarlaltand orooch uls maani chadlaaraa zutgej yvna talarhaj meddeggui gulugnuud

  26. Yanjin Dari

    Yanjin Dari

    2020/04/05 at 21:11

    нарийн мэдрэмж тэй хүмүүс юмаа санаа авмаар юм бна

  27. Dagii Aagii

    Dagii Aagii

    2020/04/05 at 21:13

    Bid.l harin jargaltai bndaa mni tur chadliinhaa hereer.l ajilaj bn

  28. Ганаа Жавзаа

    Ганаа Жавзаа

    2020/04/05 at 21:20

    Ард түмнээ гэсэн сайхан зохион байгуулалт хийсэн байна

  29. Enkhbat Damdinjav

    Enkhbat Damdinjav

    2020/04/05 at 21:20

    End bgaada hyleej avsand n bayarlaa yun 1500 ve

  30. Tsetsegee Dulmaa

    Tsetsegee Dulmaa

    2020/04/05 at 21:23

    Bauyn oron oor shu de.Odoo ulsaa khemlehee bolio.Oorsnoo khodolmorloj surtsgaa

  31. Батаа Бат

    Батаа Бат

    2020/04/05 at 21:26

    Hunii tuluu ajillaj chaddag tur zasagtai baina gdg saihan yumaa.

  32. Hana Hana

    Hana Hana

    2020/04/05 at 21:27

    Tiim bnlee hairtsag yum ugsun bsan manai hvvhdd

  33. Erka Davka

    Erka Davka

    2020/04/05 at 21:36

    Мундаг юм оо, хүнээ боддог, бас санхүүгийн чадавхитай юм. Гэхдээ манайх илүү мундаг юм уу даа. Цаг алдалгүй арга хэмжээ авлаа, илэрсэн тохиолдлууд нь дандаа зөөвөрлөгдөж ирсэн, нас баралт байхгүй, хоёр тохиолдол нь ч эдгэлээ.

  34. Kaguya Sama

    Kaguya Sama

    2020/04/05 at 21:42

    Ёоо зүгээр л нэг улсын иргэддээ тавьсан анхаарлыг нь уншаад өнгөрчих юман дээр бөөн нийгэмийн стресс болчих юм аа 🤦‍♀️ Цахим орчин та нарын уураа гаргах газар биш шүү дээ ?

  35. Lkhagvajav Myagmarsuren

    Lkhagvajav Myagmarsuren

    2020/04/05 at 22:08

    mundag yumaa

  36. Dashka Mgl

    Dashka Mgl

    2020/04/05 at 22:10

    hed honogiin omno hunii tavisan ymiig ooriin ym shig husch bna aakkkk

  37. Lkha Oidov

    Lkha Oidov

    2020/04/05 at 22:14

    Ulaan zagalmain tuslamjaas ch iluu yag hunii heregtsee .. zov yumaa

  38. Buyant Bayarmaa

    Buyant Bayarmaa

    2020/04/05 at 22:20

    Tulbur n tugruur bol 3000000 gesen.

  39. Gegeen Gerel

    Gegeen Gerel

    2020/04/05 at 22:34

    Гэтэл манайх яаж бна.ард иргэдээ ялгаварлана.

  40. Davaakhuu Sukh

    Davaakhuu Sukh

    2020/04/05 at 22:44

    Манай засаг ч чадлаараа л биднийгээ хашиж хамгаалж өдий зэрэгтэй б.на. Солонгос ч бас санаа авмаар л юмаа.

  41. Эрка Бүрнээ

    Эрка Бүрнээ

    2020/04/05 at 23:48

    Ард түмнэа эхлээд хайрлаад дараа нь хайрлуулдаг юм байна ❤️🤔

  42. Т. Захан

    Т. Захан

    2020/04/06 at 00:13

    Bayan oron oor yahab dee .

  43. Самбуу Гаяа

    Самбуу Гаяа

    2020/04/06 at 00:17

    Удахгуй Монгол минь Солонгосоос илүү хүчирхэг сайхан амьдрах болно. 🙏

  44. Manai Mongol saihan inees iluu yaahav unheer sain ajilj baigaa 👌

  45. Отгон Ганболд

    Отгон Ганболд

    2020/04/06 at 01:13

    Dandaa hogl bn

  46. Отгон Ганболд

    Отгон Ганболд

    2020/04/06 at 01:14

    10 myangan wonl bolno

  47. Mandaa Nyamdorj

    Mandaa Nyamdorj

    2020/04/06 at 02:34

    Манайх талбай дээрээ усан оргилуур бас 00 барьж байгаа

  48. Bazarsuren Bazar

    Bazarsuren Bazar

    2020/04/06 at 05:06

    Undarmaa Jantsan yaag vnen. Yug n bishirdeg bnaa. Holiin yumiig bish hajuud baigaa bvhendee hvn bvr bishirch yvbal hamtdaa bvgdeeree bvheniig davan tuulj chadna daa.

  49. Boldbaatar Darisuren

    Boldbaatar Darisuren

    2020/04/06 at 05:56

    Bid udahgui eldev böös shig shigsen luivartsin,avilgald idegdsen nam ulstörtsidöösei salaad saihan amidarnaa…

  50. Otgondawaa Otgondawaa

    Otgondawaa Otgondawaa

    2020/04/06 at 07:27

    Миний эх орон миний Монгол шилдэг нь шүү Муусайн харь үзэлтнүүд ээ Битгий давар та нар

  51. Oogii Onbogo

    Oogii Onbogo

    2020/04/06 at 08:24

    Mundag yum aa.

  52. Bayuka Bayuka

    Bayuka Bayuka

    2020/04/06 at 08:31

    Бид өөрөө өөрсдийгөө хамгаалсаар ирсэн хамгаалах ч болно хүчний байгуулга сайн ажилаж байгаа Төр засаг бол ард түмний шахалтаар шийдвэр гаргаад сууж байдаг

  53. Chimgee Ojee

    Chimgee Ojee

    2020/04/06 at 09:14

    Манайх хог хаягдалд онцгойлон анхаарах хэрэгтэй Хотын даргад дуулгах хэрэгтэй юм

  54. Mungun Tsatsaa

    Mungun Tsatsaa

    2020/04/06 at 09:53

    Engiin irged bidend solongos ulsaas neg shirheg ch mask uguugui e
    Mongol uls min sain l ajillaj hamgaalj bga sh de bitgii hudlaa tuilshirch bai kk

  55. Tseebataa Tseebataa

    Tseebataa Tseebataa

    2020/04/06 at 10:21

    Uuriin eh ornoo golood bga hvmvvs.g boldog bol huuj ywuulmaar bn daa er ni bol mongold amidral alga gd .zarim.ni mungtui bolomjiin uls l gatsan shv gai nar mini mongol chadalaaras l uur yalgah gesen hvvrvvd wr

  56. Mendee So

    Mendee So

    2020/04/06 at 10:23

    Эндээс жишээ авч цаашдаа гарах аливаа үр дагаварт ашиглах л хэрэгтэй. Төр засаг маань өөрийн хэмжээнд сайн арга хэмжээ авч байгаа. Сайны хажуугаар садаа гэгчээр энэ авилгал, хээл хахууль, албан тушаалын наймаа, хүнд суртал Монголд үнэхээр гай болж байна. ЭМЯ-ны ТНБД авилгалын хэрэгт холбогдлоо гэх юм цаана нь хичнээн хүн холбогдсон үүнд шүүх засаглалын шударга үйл ажиллагаа хир урагштай явж байгаа гээд бүрхэг асуудлууд байна байна….

  57. Urtbayar Enhtsetseg

    Urtbayar Enhtsetseg

    2020/04/06 at 10:50

    Яах гэж ингэж харьцуулдаг бна ойлгохгүй юм. Миний эх орон угаасаа л сайхан.

  58. Enh Ujinñ

    Enh Ujinñ

    2020/04/06 at 12:10

    neg tiim snin yaj c bsan ymr c yman deer heruul zurcilduun uusgehcihgeed bh hmusymaa

  59. Munkhzul Davaasuren

    Munkhzul Davaasuren

    2020/04/06 at 12:24

    Solongos yneheer aguu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *