Хуучны хүмүүс одоогийн чацуу настнаасаа хамаагүй илүү хөгшин харагдаж байсан гэдэг онол хэдхэн жилийн өмнө интернетээр яваад байсныг та санаж байна уу? Сошиал сүлжээгээр хэрэглэгчдийн хуваалцсан эмээ, өвөө нарынх нь гэрэл зураг уг онолыг батлах шиг. Тэр үеийн 20-иод настай залуучууд өнөөдрийн 30-аад настангууд шиг, зарим нь бүр 40 эсвэл тэтгэврийн хөгшин шиг ч харагдах нь бий.
Мэдээж үүнд гэрэл зургийн чанар, үсний засалт зэрэг зүйл их нөлөөлдөг нь тодорхой. Гэхдээ л гэрэл зураг дээр байгаа эдгээр хүмүүсийн насыг бид тааж чадахгүй.
1. 1981 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр аав 25 настай байхдаа Рональд Рейганы тангараг өргөх ёслолыг үзжээ
2. Өвөө маань 22 настайдаа – канадын цэpэг
Тэр үед эрчүүд нь наснаасаа илүү хөгшин бас эршүүд харагддаг байжээ.
3. Өвөө минь 1942 онд сайхан залуу байжээ. Энэ гэрэл зураг дээр 18 настай байсан гэсэн.
4. 19 настай өвөө маань яг л тэр үеийн гaнгстер шиг харагдана
5. Эмээ минь 1917 онд 16 настайдаа
6. 22 настай Огюст Роден, 1862 он
Роден – францын алдартай барималчин.
7. Далай лам 23 настайдаа Энэтхэгт ирж байгаа нь
8. Аавын минь харц 100 км-ын цаадхыг ширтэж байгаа мэт. 1974 онд тэр 23 настай байжээ
9. Америкийн алдартай дуучин Отис Реддинг 26 настайдаа
10. Жорж Вендт болон Жон Ратценбергер нар
“Cheers” олон ангит киноны эхний хэсгийг авахад Жорж Вендт 33, харин Жон Ратценбергер 34 настай байжээ.
11. Миний эмээ Кончетта 1945 онд, 18 настайдаа
Намайг өөрөөрөө бас хүчтэй, загварлаг эмэгтэй байлгаж сургасан хүн дээ.
12. Америкийн жүжигчин, дуучин Келси Грэммер 29 настайдаа
13. Жүжигчин Ричард Вернон
Ричард Вернон 39 настайдаа “Goldfinger” кинонд тоглож байсан үе.
14. Элизабет Тейлор 17 настайдаа
Үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй, гэхдээ 25-аас дээш настай болов уу гэмээр л харагдаж байна.
15. Миний эмээгийн гэрэл зураг, тэр 15 настай байхдаа энэ гэрэл зургийг авахуулжээ
Хуучны хүмүүс биднээс илүү хөгшин харагдаж байсныг батлах бусад сонирхолтой гэрэл зургуудыг эндээс үзнэ үү.
Esun Erdene Bayrzolboo
2021/05/02 at 15:26
ter eregtei zeke shig haragdaj bn~