Levi’s, Google компаниуд хамтран “ухаалаг” хүрэм бүтээжээ

0

Ханцуйнд оёсон микро мэдрэгчүүдийн тусламжтайгаар гар утсаа халааснаасаа гаргалгүй шууд  дуудлага авах, мультимедиа хөгжим тоглуулагчийг удирдах боломжтой боллоо

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 1

Өндөр технологийн хувцас бүтээх Goggle Jackard төсөл хэрэгжүүлэх болсныг Google жилийн өмнө зарласан: энэ удаад компанийн бүрэлдэхүүнд багтдаг Advanced Technology and Projects (ATAP) шинэ төслийг хэрэгжүүлжээ. Google өнөөдөр төслийн үр дүнг танилцуулж байна – дэлхийн хамгийн анхны “ухаалаг” хүрмийг Levi’s–тай хамтран бүтээжээ. Commuter Trucker Jacket гэх нэртэй унадаг дугуйчдад зориулсан тусгай хүрмийг харахад бусад энгийн хүрэмнээс ялгагдах зүйлгүй. Харин ханцуйн дор оёсон нууц микро мэдрэгчүүд нь жирийн хувцасыг “ухаалаг” болгож өгчээ – өнгөцхөн хүрэх эсвэл тусгай үгийн коммандаар гар утсыг удирдана, утсыг уг микро мэдрэгчтэй Bluetooth-ээр холбожээ.

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 2

Дугуйчид одоо халаасаа ухах ямар ч хэрэггүй болсон: дуудлага хүлээн авах, мессеж шалгахдаа багахан хөдөлгөөн хийхэд л хангалттай – ханцуйгаа дарах эсвэл хурууныхаа өндгөөр хүрээд л боллоо. Харин мультимедиа тоглуулахын тулд Google Now-г суулгана.

Хүрмийг угааж эсвэл хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхийн тулд микро мэдрэгчийг сугалж авч болохоор зохион бүтээсэн тул та санаа зоволтгүй угаах боломжтой.

“Ухаалаг” хүрмийг танилцуулах арга хэмжээ дээр Levi Strauss & Co-ийн дэд ерөнхийлөгч Пол Дилленжер хэлэхдээ: “Энэ бол шинэ нээлт биш, гэхдээ бидний урьд өмнө бодож төсөөлж байгаагүй тийм шинэ аппликейшн зэргийг боловсруулах шинэ платформ гэж ойлгож байгаа” гэжээ. Google ATAP-ыг удирдаж буй Иван Пупыревийн хэлж байгаагаар бол цаашид зөвхөн даавуун хувцас бус гэрийн тавилга хүртэл “ухаалаг” болох боломжтой юм.

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 4

“Ухаалаг” хүрэм 2017 оны хавар зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа, үнэ нь одоогоор тодорхойгүй байна.

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 3

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 5

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 6

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 7

Levi’s, Google компаниуд хамтран "ухаалаг" жинсэн хүрэм бүтээжээ 8

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tuul Batbaatar

    Tuul Batbaatar

    2016/05/30 at 12:04

    Namka BrooKe D

  2. Зочин

    2016/05/30 at 12:14

    dajgui shuu

  3. Namka BrooKe D

    Namka BrooKe D

    2016/05/30 at 15:06

    alaaytsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *