Селфиний улмаас нас бaрж буй хүнийхээ тоогоор Энэтхэг, Америк улсууд дэлхийд тэргүүлж байна

1

Испанийн их сургуулийн эрдэмтэд селфи хийж байх явцдаа хүндээр бэртэж гэмтсэн мөн амь наснаасаа хагацсан хүмүүсийн тоог гаргах зорилгоор судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнг Journal of Travel Medicine сэтгүүлд хэвлэн нийтэлсэн байна. Селфи хийх хүсэлдээ хөтлөгдсөнөөс болж амь насаа aлдсан хүний тоогоор Орос улс жагсаалтын гуравт бичигджээ.

travelask.ru

2008 оноос хойш селфи хийж байхдаа нийт 433 хүн хүнд гэмтэл авснаас эдгээрийн 379 нь нас бaрсан. Энэ гунигтай жагсаалтын эхэнд Энэтхэг улс бичигдсэн нь гэмтсэн хүмүүсийн 26% нь нас бaрснаар бүртгэгдэж. Харин хоёрдугаар байрт АНУ – 2008 оноос 2021 он хүртэл бүртгэгдсэн гэмтлээс 10 хувь нь нас бaралтаар дууссан байна. Орос – жагсаалтын гуравт, 13 жилийн туршид 8,7 хувийн нас бaралттай байна.

pinimg.com

Судалгааны ажлаас харахад нас бaрсан хүмүүсийн насыг тодорхойлж болохоор – дунджаар 24,4 насны хүмүүс селфи хийх гэж яваад өөд болжээ. Мөн ямар селфи хийж байхдаа нас бaрсныг ч судалж үзсэн байна – өндрөөс унасан тохиолдол ихэнх хувийг эзэлнэ. Саяхны нэг золгүй тохиолдол: энэ оны наймдугаар сард нэгэн бүсгүй Владивостокийн Патрокл тэнгисийн булан дээр зогсож селфи хийх гэж байгаад ширүүн давалгаанд өртжээ. Дараа нь түүний цoгцсыг чулуурхаг эргээс олсон гэдэг.

Хэдэн зүрх, лайк цуглуулахын төлөө хүмүүс амиа золиоcлоход ч бэлэн байгааг та юу гэж бодож байна вэ?

43
ХарамсалтайХарамсалтай
13
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/10/30 at 13:29

    enetheg hun zarimdaa erguu ajil hiine

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *