Эдгээрийг мэдэж байхад илүүдэхгүй. Бидний эргэлзээг төрүүлдэг, өөр хоорондоо ялгаатай 22 зүйл

3

Бидний хоорондоо ижилхэн гэж боддог олон зүйлс байдаг, гэхдээ тэд үнэн хэрэгтээ 2 өөр зүйл байх нь бий. Жишээ нь, хэн нэгэн нь “Би Америк руу явлаа” гэж хэлдэг бөгөөд энэ нь гарцаагүй АНУ-ыг илтгэдэг. Түүнчлэн бид өөрийн бодлоо зөв гэж бодож, тухайн үгийг хэрхэн үсэглэх эсвэл дуудах ёстойг нь мэдэлгүйгээр, дур зоргоороо сонгож хэрэглэдэг. Бид хэрэв бид нэг эгшиг, авиаг нь өөрчлөх юм бол тэр үг бүхэлдээ огт өөр утга санааг илэрхийлэх боломжтой талаар бодож байгаагүй биз ээ.

Манай хамт олон ч бас зарим зүйл дээр эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрдэг. Тэгэхээр хамтдаа дахин эдгээр алдаануудыг давтахгүйн тулд, дараах мэдээлэлтэй танилцацгаая!

1. Самбо болон Самба

Самбо бол Оросын тулааны урлаг. Энэ нь “SAMozashchita Bez Oruzhiya” гэх үгийн товчлол бөгөөд “өөрийгөө ямар нэгэн зэвсгийн тусламжгүйгээр хамгаалах” гэсэн утга санааг илэрхийлдэг. Самба бол бүжиг юм, эсвэл хосоороо бүжиглэх нэг төрөл гэсэн ч болно: Бразилаас гаралтай.

© Presidential Press and Information Office / Wikimedia Commons © EAST NEWS

 

2. Макарон болон жигнэмэг

Макарон бол олон өнгөтэй, хачиртай талх шиг жигнэмэг юм. Харин жигнэмэгийн хувьд, кокосын үйрмэгээр хийдэг. Жигнэмэг нь цайвар болон бага зэрэг хайрсан учир шаргалдуу өнгөтэй байдаг.

© applezoomzoom/easyfotostock/Eastnews © myViewPoint/easyfotostock/Eastnews

 

3. Их Британи болон Англи

Их Британи бол арал бөгөөд Англи улсын нэг хэсэг юм. Их Британи нь хойд-умард Ирланд, мөн олон жижиг арлуудаас бүрдэнэ.

© Rob984 / Wikimedia Commons © Rob984 / Wikimedia Commons

 

4. Цемент болон бетон

Цемент бол барьцалдуулж холбох зориулалттай материал бөгөөд ховор хэрэглэгддэг. Бетоны хувьд барилгын гол материал. Энэ нь цемент болон бусад материалуудаас бүрддэг, тухайлбал элс болон хайрга гэх мэт.

© Wikimedia Commons © H. Raab / Wikimedia Commons

 

5. Үхлийн аюултай болон хортой

Хэрэв зарим зүйл үхлийн аюултай байвал, тухайлбал могой: энэ нь хэн нэгний цусаар хор тархана гэсэн үг. Хэрэв зарим зүйл хортой гэвэл, тухайлбал ургамал эсвэл химийн бүтээгдэхүүн, энэ нь хор шууд биеэр тархахгүй бөгөөд хэрэв хүрэх, идэх эсвэл амьсгалах нөхцөлд хор хөнөөлтэй гэсэн үг юм. Зарим могойнууд үхлийн аюултайгаас гадна давхар хортой байх тохиолдол байдаг.

© Ryanvanhuyssteen / Wikimedia Commons © Djtanng / Wikimedia Commons

 

6. Унага болон давжаа морь

Унага бол морины үр төл. Харин давжаа морь бол жижиг биетэй морь юм.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

7. Америк болон АНУ

Америк эсвэл Америкчууд гэдэг нь Хойд болон Өмнөд Америк тив гэсэн утга санааг илтгэнэ. Харин АНУ бол Хойд Америкийн нэг хэсэг.

© CIA / Wikimedia Commons

 

8. Силикон болон цахиур

Цахиур бол химийн элемент. Силикон бол полимер бодис бөгөөд цахиурын атомуудын бусад элементүүд болох хүчилтөрөгч, нүүрс, устөрөгчтэй холбогдсон гинжин хэлхээ юм. Үүнийг гоо сайхны мэс ажилбар, бетон цутгах, автомашины тос болон өөр бусад зүйлсэд ашигладаг.

© Enricoros / Wikimedia Commons © Gmhofmann / Wikimedia Commons

 

9. Сталактит болон сталагмит

Сталактит бол хад, агуйны дээрээс доош чиглэсэн зүйл. Харин сталагмит бол агуй, хадны доороос дээш чиглэсэн зүйл юм.

© Vaclav / Wikimedia Commons © Magnus Getkemper / Wikimedia Commons

 

10. Чанамал болон цэлцэгнүүр

Чанамалыг шүүс болон шинэхэн жимс эсвэл хүнсний ногоогоор хийдэг бол, цэлцэгнүүрийн найрлаганд шүүс л ордог, бас тунгалаг өнгөтэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

11. Усны яст мэлхий болон эх газрын яст мэлхий

Усны яст мэлхий хөнгөхөн бөгөөд тэгшхэн хуягтай болон хөл нь савартай байдаг тул, амархан хөдөлж бас усан дотор амьдарч чаддаг. Тэгвэл эх газрын яст мэлхийний хувьд хүнд жинтэй, бөмбөгөр орой бүхий хуягтай болон сарвуутай, бондгор хөлтэй.

© Brocken Inaglory / Wikimedia Commons © Childzy / Wikimedia Commons

Аль 2 зүйлийг та үргэлж ижилхэн гэж боддог байсан бэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!  

98
ТэнэглэлТэнэглэл
28
ГайхмаарГайхмаар
20
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Opoc Erkhembat

    Opoc Erkhembat

    2019/08/06 at 22:10

    Yuuch bichtsiin.

  2. Батбилэгт Пунцаг

    Батбилэгт Пунцаг

    2019/08/07 at 21:37

    хэрэгтэй мэдээлэл байна.
    би яст мэлхийн талаар мэддэггүй байсан юм байна

  3. Nominjin

    2019/08/08 at 18:11

    Сталактит сталагмит хоёрын тухай мэдэж авлаа. Бусад нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан мэдээлэл байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *