
Тайланд орноор аялж байхдаа тэдний амьдралын зарчмыг мэдээгүйгээсээ болж үл ойлголцол гарах тохиолдол жуулчдад зөндөө л тохиолддог. Иймд, Тай хүний сэтгэлийг ойлгохын тулд тэдний амьдралдаа баримталдаг 10 зарчмыг мэдэж байсан дээр болов уу.
1. Амралтаа аваад тэд лам болдог
Цагдаа хөрш тань ламын хувцастай зөрвөл та гайхах хэрэггүй. Сэтгэлээ ариусгахаар амралтаа авсан байна гэж ойлгоорой. Тай хүний хувьд лам болно гэдэг байх зүйл. Хоёр долоо хоног орхимж өмсч лам болох нь тай эрчүүдийн хувьд армид алба хааж эр хүн болохтой адил. Эмэгтэйчүүд нь гэлэнмаа болж бясалгал хийнэ. Гэхдээ үсээ хусах шаардлагагүй.
2. Төрийн сүлд явахад тэд хөшөө мэт нам зогсоно
Тайландын төрийн дуулал – бужигнасан олныг удирдах шидэт удирдлага. Хаана ч, хэзээ ч хамаагүй төрийн дуулал явбал тай хүмүүс хийж байсан ажлаа түр орхиж номхон зогсож хүндэтгэл үзүүлнэ. Кино театрт кино үзэх гэж байхад, автобусны буудал дээр, шөнийн зах дээр ид наймаа худалдааны үед ч байж болно.
3. Инээмсэглэл
Бидний хувьд – хуурамч инээд. Тэдний хувьд – сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй байдал. Өөрийн гунигтай байдлаараа бусдын сэтгэлийг гонсойлгож болохгүй гэж тайчууд үздэг бөгөөд харилцан яригчаасаа ч мөн ийм хариу хүсдэг. Болсонгүй юу? Чи л буруутай. Инээж чадаагүй бол тайчуудтай дотно харилцаа тогтоож чадахгүй.
4. Зам дээр дуут дохио дуугаргахгүй
Тайландын зам дээр Азид байхгүй нам гүм ноёрхоно. Онцгой шаардлагагүй бол энд хэзээ ч дуут дохио дуугаргахгүй. Жолооч нар нь хоорондоо алсын гэрлээ анивчуулж ойлголцоно. Харин манайд бол эсрэгээрээ.
5. Машины шилээ хар тениэр бүрүүлдэг
Тайчууд хав хар шилтэй машин унадаг. Гаднаас бусад хүмүүс битгий хараасай гэж тэд хүсдэг бол хөрш Малзайзад эсрэгээрээ машины хар шилийг хуулиараа хориглосон байдаг байна. Иймд, Тайландаас түрээсэлсэн машинаараа Малайзад зорчихгүй байхыг анхааруулж байна.
6. Цайны мөнгө заавал үлдээдэг
Тайчууд авсан үйлчилгээ болгондоо өчүүхэн ч гэлтгүй цайны мөнгө заавал үлдээдэг. Аяга кофегоор үйлчлүүлсэн ч бай, машины зогсоолд машинаа тавьсан ч бай…
7. Тэд биеэ үнэлдэггүй
Үйлчлүүлж буй хүний тоо, жуулчдын сонирхлыг маш ихээр татдаг хэдий ч Тайландын секс жуулчлал хууль бус юм. Зарим нэг орнуудын адил Тайландад бие үнэлэхийг хуулиар зөвшөөрөөгүй. “Тэгээд шөнө оройн цагаар хэн ингэж эргээр нүцгэн шахуу сэлгүүцээд байна” гэсэн асуултад Паттайн оршин суугчид хариулахдаа “Аан, эд нар чинь кокос бясалгагч нар” гэж шоолдог ажээ.
8. Тэд маш тэвчээртэй
Эр, эм нь мэдэхгүй хүн ирж байна уу? Жаалхүү яагаад охины усны хувцас өмсөөд усан сэлэлтийн дугуйланд явж байна вэ? Гэр бүлтэй хамтрагч маань зүрхэн гоёлтой мопед унаад ажил хэрэгч уулзалтад яваад өгөх юм? Хичнээн гайхаж байсан ч хуруугаараа л зааж болохгүй шүү. Тайландад хүссэнээрээ байж болно, хэн ч таныг буруушаахгүй. Хүний хувь заяа-танд хамаагүй.
9. Тэдний хөдөлгөөн бүрийг хянадаг
Тайландын иргэн бүрийг, тэр бүү хэл аялахаар ирсэн жуулчдыг хүртэл хянадаг. Энд видеокамерын тухай яриагүй байна. Хүн болгоныг дээд гурван шүтээн буюу Будда, хаан болон хатан мэлмийдээ соёрхож байгаа гэж үздэг. Иймд бүх зүйлд хүндэтгэлтэйгээр хандах хэрэгтэй, ядахдаа л тэдэн рүү хөлөө жийх хэрэггүй.
10. Бүх зүйл сайн сайхан
Тэдэнд юу ч тохиолдож байсан тэд нэг л үгийг хэлнэ “Сабай, сабай” буюу “бүх зүйл сайн”. “Үнэхээр хүнд байвал яах вэ?” гэж тай хүнээс асуугаарай, хариуд нь”Үнэхээр муу байвал сайн сайхан болгохыг хичээнэ. Бүтэхгүй бол тайвширна. Сабай-сабай” гээд л инээмсэглэнэ.








Зочин
2015/08/26 at 23:58
Ene yasan hudalch ym be Phuket buugaad l uz duuren yanhanuud bdag shdee. Thailand shijgiin gazar…
Зочин
2015/08/27 at 12:02
medeej tailaand shijgiin gazar olon bie unlegchtei oron zugaa tsengeliig hussen humuus tailand ochij bgaa n todorhoi uzej harad baih goy gazar bish
Аялагч
2015/08/28 at 18:19
Надад бол тайланд үнэхээр таалагдсан заавал биеэ үнэлэгчийг харах биш сайхан соёл инээмсэглэллийг нь харах сайхан. Үйлчилгээний соёлыг жинхэнэ хийдэг газар да. Тайлаанд бол үзээд байхаар орон мөнөөсөө мөн.