
Үндэстэн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Герман үндэстний онцлог бидэнд ойлгогдохгүй сонин байж ч болно. Ямар өвөрмөц онцлог чанартай болохыг та доорх мэдээллээс уншиж сонирхоорой.
1. “Чи” гэж харилцдаг
Бараг бүх Германчууд “чи” гэж бие биедээ ханддаг. Их сургууль, ажил дээр “та” гэж хандах нь бий ч маш онцгой тохиолдолд гэдгийг анхаараарай. Таньдаг хүндээ, насны маш их зөрөөтэй байсан ч “чи” л гэж хандана.
2. Найз нөхөдтэйгөө хүртэл уулзах цагаа товлоно
Таныг уулзах хүсэлтээ илэрхийлэхэд жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд онгорхой хоосон “цонх” хайгаад эхэлбэл та бүү гомдоорой. Асуудал танд бус – харин цаг болгоноо урьдчилан төлөвлөсөн байдаг Германчуудад байгаа юм.
3. Тэдний хувьд Ordnung чухал
Татсан тамхиныхаа ишийг машиныхаа цонхоор гаргаад хаяхад манайд хэн ч, юу ч хэлэхгүй, анзаарах ч үгүй биз. Харин Германд бол та торгууль төлнө. Санамсаргүйгээр нэгэн гэрч таны машины дугаарыг бичиж аваад цагдаад мэдэгдэхэд л болно. Ordnung буюу ёс журмыг чандлан сахих хэрэгтэй.
4. Тэнэгүүдийг шалгадаг
Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчидтэй тэмцэх нэгэн сонирхолтой аргыг Германы цагдаагийн газар олжээ. Эхний ээлжид хэд хэдэн удаа өсгөсөн торгууль ногдуулна, дүрэм зөрчсөн хэвээр байвал жолоо барих эрхийг нь хураана. Хураалгасан эрхээ зөвхөн Idiotentest хэмээх сэтгэл зүйн тест бөглөж тэнцсэний дараа л сэргээж чадна.
Тест хүнийг төөрөгдүүлэм асуултуудаас бүрдэнэ, жишээ нь: “Хүнд дунджаар хэдэн төрсөн өдөр байдаг вэ?”, “Зэрлэг байгальд байгаа цагаан баавгай яагаад оцон шувуу иддэггүй вэ?” … Тестийн гол зорилго бол дүрэм зөрчиж байгаа этгээд өөрийнхөө буруу үйлдэлд ямар ач холбогдол өгч байгааг тодорхойлоход оршиж байгаа ажээ.
5. Загасчлахдаа алхтай явдаг
Анх удаа загасчлах гэж байгаа бол урьдчилан сургалтад сууж загасны уургатай хэрхэн харьцах, барьсан загасаа ямар нэгэн “стресс”-гүйгээр хэрхэн “цааш харуулах” талаар сурч авна. Сургалтын дараа загасчны үнэмлэх гардан авч загасчлах эрхтэй болдог байна.
6. Гадаад төрхөндөө төдийлөн санаа зовохгүй
Нүүрээ будаагүй, үсээ янзлаагүй, биеийн тамирын хувцастай бүсгүй явж байхад гайхах хэрэггүй, энэ бол ердийн л үзэгдэл. Герман бүсгүйчүүд бие даасан байдал, ая тухыг илүүд үзнэ – өөртөө таалагдсан, аль эвтэйхэн байгаагаараа л байна. “Эрчүүд будаггүй яваад байхад, бид яагаад болохгүй гэж?”
7. Нусаа чангаар нийдэг
Төсөөлөөд үзээрэй: цэвэрхэн тухтай зоогийн газар зөөлөн ая сонсоод сайхан шарсан стейк идээд сууж байтал гэнэт нэг Герман нөхөр чангаар нусаа нийгээд эхэлбэл яах вэ? Та өмнөөс нь газар ортол ичиж үхэх болов уу. Харин эргэн тойрон түүний энэ байдлыг хэн ч анзаарахгүй, юу ч болоогүй юм шиг л хоолоо идээд сууна. Яагаад гэвэл германчууд хаана ч байсан хамаагүй, номын санд, хурал зөвлөгөөн, ресторанд, байгаа газраа нусаа нийхэд ямар ч ичгүүртэй зүйл байхгүй гэж үзнэ.
8. Зөвхөн үнэнийг л хэлнэ
Германчууд – шударга ард түмэн, эргэн тойрныхоо хүмүүст зөвхөн үнэнийг л хэлнэ, таагүй байсан ч хэлнэ. Гэрийн эзэгтэй солянка шөл аягалахдаа хиам хийгээгүй бол – герман зочин танд үнэнийг л хэлнэ. Германчууд гашуун үнэн хэлснээр танд тус болно гэж үздэг билээ.
9. Хувийн орон зайд нэвтрэхийг үзэн ядна
Германчууд өөр хоорондоо алсын зайнаас харьцдаг ёстой. Өөр улс оронд бол бие биенээ тэвэрч мэнд усаа мэдэж, мөрөнд нь алгадаж нөхөрсөг харилцаагаа илэрхийлдэг бол германд энэ үзэгдлийг хувийн орон зайг бүдүүлгээр зөрчсөнд тооцож тантай харьцах харьцаа хүйтэн уур амьсгалаар өөрчлөгдөх болно.








German er
2015/08/21 at 10:50
Ene setguulch yostoi neg avch ugchee lol
Setguulch geh shig
2015/08/21 at 13:28
Setguulch geh shig naadah chin oor neg sitaaas orchuulj bgashde
kingЗочин
2015/08/22 at 02:31
Сэтгэгдэл *buged unenl bnshdee
Зочин
2015/08/22 at 12:27
zarim n arai hetruulchijee ter huwiin oron zai ntr
Зочин
2015/08/23 at 17:02
Germand amidrach bga hun bichsen zuil unen
Зочин
2015/08/23 at 19:25
Сэтгэгдэл *Germanchuud gej muuxai xuiten xondii uls bdag shuu busad ewrop n gaigui bxad
21
2015/08/26 at 09:11
Bi eurn Germand amidrah hun baij
Зочин
2015/09/12 at 10:44
Сэтгэгдэл *restorand nusaa nihed gaihdaggui genuu lol bi germand 8 jil amidarsan sanah ch ugui yum bna