Дэлхийн улс орнуудад орших ер бусын хөшөө дурсгалууд [27 зураг]

0

Дэлхийн улс орнуудад орших ер бусын хөшөө дурсгалууд [27 зураг]


Дэлхий ертөнц дээр хүн төрөлхтөн бий болсон цагаасаа хойш янз бүрийн түүхэн дурсгал, хөшөө цогцолборыг бүтээж ирсэн. Хадны сүг зургаас эхлээд агуу Пирамид гэхчилэн олон зуун мянган хөшөө дурсгал алаг дэлхийн бөөрөн дээр сүндэрлэж байна. Дэлхийн янз бүрийн улсын муж, хот, суурин газруудад сүндэрлэн байгаа хөшөө дурсгалуудаас хамгийн ер бусын, хамгийн өвөрмөц, хамгийн сонин содон хийцтэй хөшөөнүүдийн зургийг багцлан хүргэе. Оюун ухаант хүний ур ухаан, бодол хүслээр сүндэрлэн боссон эдгээр хөшөө дурсгалууд хорвоо дэлхийн сонин хачин зүйлсийн төлөөлөл юм.


Австралийн Мельбурн хотод орших энэхүү сонирхолтой хөшөө өнөөгийн Австрали улсад хүн амынхаа тоогоор хоёрт ордог Виктория мужийн амбан захирагч асан Charles La Trobe-ын хүндэтгэлд зориулагдан бүтээгдсэн хөшөө юм. Харин яагаад тухайн үед эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, гудамжнуудыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн амбан захирагчийн хөшөөний толгойг уруу нь харуулан бүтээсний учрыг хэн ч мэддэггүй байна.


Канадын Ванкувер хотод орших хуримын бөгжин хөшөө.


Тайландын Нонг Хай хотод орших дурлалт араг яснуудын хөшөө.


Францын Парис хотноо орших хошуун дээрээ тогтогч зааны хөшөө. “Дэлхийгээс 18.000 км-ийн алсад” хэмээх хошуун дээрээ тэнцэн зогсож байгаа зааны дүр бүхий энэхүү хөшөөний эх загварыг Францын уран барималч Daniel Firman гаргажээ.


Швейцарийн Винтертур хотод орших аварга том цоргоны хөшөө. Технопарк Винтертурт орших уг хөшөө агаарт дүүжлэгдэн тогтох бөгөөд үргэлж ус урсаж байдаг байна.


Английн Лондон хотноо орших “Vomiting” усан оргилуур.


Америкийн Нью Йорк хотноо орших капиталистыг идэж буй матрын хөшөө.


Германы Гослар хот дахь хадаастай толгойн хөшөө.


Америкийн Лос Анжелес дахь “Ажлын хэнээтэн” хэмээх хөшөө. Энэхүү хөшөө дэлхийн хамгийн том мэргэжлийн үйлчилгээний пүүсүүдийн нэг Ernst & Young хэмээх байгууллагын оффисын гол хаалганы дэргэд байрладаг байна.


Испаний Билбао хотод орших аварга том аалзны хөшөө. Уг хөшөө Билбаогийн Guggenheim Museum музейд байрладаг байна.


Чили улс дахь дугуй унасан хүний хөшөө.


Парис хотын Монтмартре толгод дахь “Хана нэвт” нэртэй хөшөө. Энэхүү хөшөө нь 1967 оныг хүртэл буюу үхэх хүртлээ энэ газрын ойролцоо амьдарсан Францын алдарт зохиолч Marcel Aymé-гийн дурсгалд зориулагдан баригджээ.


Оросын Железноводск хотод орших “Бургуй” нэртэй хөшөө. Тус хотын Машук-Акватерм хэмээх амралтын газрын нутаг дэвсгэрт байрлах энэхүү хүрэл хөшөө нь ойролцоогоор 400 орчим кг жинтэй бөгөөд өндрийн хувьд 1.5 метр өндөртэй аж.


Германы Гарц хот дахь шулмын хөшөө. Энэхүү хөшөө нь эмэгтэй хүний урвалтыг гүн ухааны үүднээс харуулсан хөшөө юм.


Канадын Торонто хотод орших дэмжигчдийн хөшөө.


Дани дахь хүнд суртлын хөшөө. Данийн уран бүтээлч Jens Galshiota-гийн бүтээсэн энэхүү хөшөө нь баян аж үйлдвэрийн ертөнцийг төлөөлсөн үнэн шударгын охин тэнгэр болох бандгар бүдүүн хүн хариугүй туранхай, хатангир африк хүний нуруун дээр сууж байгаагаар бүтээгджээ.


Канадын Калгари хот дахь “Device to Root Out Evil” хэмээх хөшөө. Америкийн зураач, уран барималчин Dennis Oppenheim-ийн бүтээл.


Францын Парис хот дахь “Finger Pointing” хэмээх хөшөө.


Америкийн Филадельфи хотын Memorial Hall дахь хувцасны хавчаар хэлбэртэй хөшөө.


Словакын Братислав хот дахь папараццийн хөшөө.


Японы Токио хот дахь “Эрэл” нэртэй хөшөө.


Английн Лондон хот дахь “Улаан гэрэлт мод” хэмээх хөшөө. Энэхүү хөшөөг Францын уран барималч Pierre Vivani 1999 онд барьжээ. Модны өндөр 8 метрт хүрдэг бөгөөд 75 гэрэл дохионоос бүрддэг байна.


Чехийн Праг хот дахь араг ясны хөшөө. Хөшөөг уран барималч Ярослав Рона 1996 онд барьсан бөгөөд хөшөөг “Parable with Skull” хэмээн нэрлэдэг байна.


Чехийн Праг хотын Гергета тоосгоны үйлдвэрийн “Pissing Men” хэмээх хөшөө. Чех улсын газар нутгийн хэлбэр бүхий хашаалсан газарт шээж байгаа хоёр эр хүний дүрийг харуулсан энэ хөшөөний сонирхолтой тал нь тэднийг шээж байх үед бие нь хөдөлдөг явдал юм. Биеийн хэсэг дээр байрлах микропроцессоруудаар удирдагдах цахилгаан механизмын тусламжтайгаар эр бэлэг эрхтэн нь дээш доош хөдөлснөөр урсан гарч байгаа ус нь Прагийн алдартай оршин суугчдын ишлэлээс бичдэг байна. Мөн маш сонирхолтой нь хөшөөний хажууд бичсэн дугаар руу гар утаснаасаа мессэж илгээснээр “амьд” хөшөөнүүдээр мессэж болгон илгээсэн үгээ бичүүлэх боломжтой юм.


Чехийн Праг хот дахь “Nation for Itself Forever” нэртэй хөшөө. Чехийн үндэсний театрын дээвэр дээр суугаад гар хангалга хийж байгаа эрийн дүрийг илэрхийлсэн энэ алтан өнгөт энэ хөшөөг Чехийн уран бүтээлч David Black бүтээжээ.


Америкийн Лос Анжелес хот дахь “Balerun worrying” хөшөө.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. DarkAngilRock

    2011/09/24 at 13:17

    UNEN TAS TAS HOSHOONUUD NAATSAN UNHEER UHAANTAI HUMUUS UHALAG SHIIDELTEI BUTEEJEE TNX

  2. SoL0

    2011/09/24 at 15:02

    xaxa vnnen nice gazar bn

  3. nisse427obo

    2011/09/24 at 17:17

    Czech aimar2 hushuutei nass .. haha

  4. BeCk2112

    2011/09/24 at 17:49

    haha nice2

  5. Suiton

    2011/09/24 at 21:44

    daj2

  6. pilguun

    2011/09/24 at 21:45

    goy goy

  7. Зочин

    2011/09/24 at 22:10

    Hamgiin sak n Nation for Itself Forever in Prague, Chech bn daa. Thank you Davis Black. you are the best!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  8. shiji_batuka

    2011/09/25 at 00:32

    bas l sonin te

  9. labyrinth

    2011/09/25 at 01:01

    Uneheer sonirholtoi yum

  10. BA3

    2011/09/25 at 09:28

    aimar2

  11. Sfile

    2011/09/25 at 14:27

    Zarim ni hugjiltei naasan Shakderzaw!!!!!

  12. tuulaixan

    2011/09/25 at 20:45

    хмм

  13. BizY

    2011/09/25 at 21:34

    nice2

  14. Зочин

    2011/09/26 at 03:47

    Nice 2

  15. po_pon

    2011/09/26 at 11:54

    uneheer goe

  16. muty

    2011/09/26 at 14:33

    gaihaltai

  17. mbat_kh

    2011/10/07 at 11:40

    goy pic bn

  18. Зочин

    2013/11/01 at 20:53

    Your page is great! You sure do know how to keep your audience entertained. Im so glad that I took the time to look at this blog, because let me tell you. Thanks.
    コーチ 財布 http://www.sedeinc.com/

  19. Зочин

    2013/11/19 at 01:37

    Carefully which happens to be some thing that this document will desire to execute, anyway.

  20. Зочин

    2013/12/14 at 12:40

    You find out that your company’s morning could possibly be smoother and moreover harried should could perhaps precisely learn what you possessed close to hand of the disorganized wardrobe.

  21. Зочин

    2014/01/03 at 22:13

    Howdy! I could have sworn I’ve been to this website before but after reading through some of the post I realized it’s new to me. Nonetheless, I’m definitely glad I found it and I’ll be bookmarking and checking back frequently!|
    アグ ブーツ 正規品 http://www.mwhittlephoto.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *