“Зүүдэнд ч оромгүй явдал” ашиг орлогоороо тэргүүллээ

0

ШӨХТГ-аас кино театруудад гарч байгаа уран сайхны киноны ашиг орлогыг мэдээлдэг болсон. Тэгвэл энэ долоо хоногт УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” ашиг орлогоороо тэргүүллээ. Гурван долоо хоногийн турш хоёрдугаар байрт бичигдсэн ихэр залуусын түүх энэ долоо хоногт 37 сая 257 мянган төгрөгийн ашиг олсноор хамгийн их орлого олсон кино болж чадлаа.

Тэгвэл  шинээр гарч эхэлсэн “Facebook од” 34173332 төгрөгийн ашгаар удаалжээ. Харин гуравдугаар байрт  хоёр долоо хоногийн турш тэргүүлж явсан “Тагнуулч аав” орсон бол зөвхөн “Тэнгис” кино театраар гарч байгаа Хөлтрөг, Үхлийн симфони кинонууд түүний араас жагссан байна. 

Mollywood Box Office:
1 Зүүдэнд ч оромгүй явдал 37,257,000
2 Facebook од 34,173,332
3 Тагнуулч аав 16,577,000
4 Хөлтрөг 10,052,000
5 Үхлийн симфони Ганцхан өдөр гарсан 2,478,224

Киноны трейлер


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *