Порно сайтын эзэмшигч 18 жил хоригдох ял авчээ

0

Өнгөрөгч Баасан гаригт хүмүүсийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүйгээр нийтэлдэг сайтыг ажиллуулагч Сан Диегогийн иргэн нэгэн эр 18 жил хоригдох ялаар шийтгүүлжээ. Энэхүү хэрэг шийтгэл нь кибер-мөлжлөг явуулагч сайтын эзэмшигчийн анхны гэмт хэргийн хэрэг шийтгэл байсан хэмээн Калифорний оффисын ерөнхий хуульч мэдэгдсэн байна. 27 настай Kevin Bollaert нь UGotPosted.com сайтдаа хувь хүний хулгайн 21 тохиолдол, түүнтэй холбоотойгоор сүрдүүлэн мөнгө салгасан 6 удаагийн хэргээр шийтгэгдсэн нь энэ аж.

Порно сайтын эзэмшигч 18 жил хоригдох ял авчээ 1

Өөрсдийн хувийн зургуудаас сайтаас арилгуулах гэсэн хүмүүс ChangeMyReputation.com сайт руу хандан 250-350 долларын төлбөр төлж байжээ. Bollaert мөрдөн байцаагчдад хэлэхдээ вэбсайтад зар сурталчилгааны орлогоор нэг л удаа сард 900 долларын орлого олж байсан гэсэн ч түүнийг хохирогчдоос 30,000 доллар олсон гэж үзэж байгаа юм.

Түүний сайтад 2012 оны 12-р сараас 2013 оны 9-р сарын хооронд ихэвчлэн эмэгтэйчүүдийн 10,000 гаруй илэн далангүй зурагнууд нийтлэгдсэн байна. Эдгээр зургуудаас болж эзэд нь ажлаас халагдах, харилцаанд нь сэв учрах, нэг удаад бүр амиа хорлох оролдлого хүртэл гарч байжээ.

Ерөнхий хуульч Kamala D. Harris хэлэхдээ “Компьютерын ард суугаад гэмт хэрэг үйлдэх нь үндсэндээ ямар хулчгар нэгэн гэдгийг нь харуулдаг ба энэ гэмт хэрэг нь хортон этгээдүүдийг хууль эсвэл шоронгоос хамгаалж чадахгүй. Бид цаашид улам сонор сэрэмжтэй байж, энэ хөөрхийлэлтэй үйлдлийг хийж байгаа этгээдүүдийг шийтгэх болно.” хэмээсэн байна.

Bollaert-ын өмгөөлөгчийн хувьд энэ шийтгэл нь түүний үйлчлүүлэгчийн бизнесийг гутаан доромжилсон хэрэг болсон бөгөөд тэрээр бусдын өөрт нь илгээсэн ёс журамгүй материалуудыг нийтэлснээр өөр ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй гэж маргасан байна.

2014 оны 12-р сард нэгэн эр хуучин найз бүсгүйнхээ нүцгэн зургийг онлайн ертөнцөд нийтэлсний улмаас 1 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 2013 онд хэн нэгэнд сэтгэлзүйн хямрал үүсгэх зорилгоор хувийн нүцгэн зургийг нь нийтлэх нь хууль бус гэсэн хууль дүрэм батлагдсан юм байна.

 

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. А. Амарболд

  2. А. Амарболд

    А. Амарболд

    2015/04/06 at 22:32

    НАМАЙГ БАРИХГҮЙЭЭ ХААХ

  3. Сонинбаяр Санчир

    Сонинбаяр Санчир

    2015/04/07 at 00:54

    Оргил Баатарсүх gant ordog site nii chn ezen n haha

  4. Б. Тэмүүжин

    Б. Тэмүүжин

    2015/04/07 at 01:07

    Э. Ссссс Сэрэмжтэй байгаарай. Өөрийг сайн нуугаарай ;)

  5. Jigjidsuren Yanjmaa

    Jigjidsuren Yanjmaa

    2015/04/07 at 11:16

    zuv ho manaih odoo bas hyanamaar yum daa

  6. Зочин

    2015/04/07 at 11:24

    manaihaar bol nogoo zaazuur.com yum uu da hahah

  7. Зочин

    2015/04/07 at 19:54

    Сэтгэгдэл *barigdanaa chi holdohgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *