Печьний тусламжтайгаар хийж болох 14 зүйлс

0

Өнөө үеийн айл бүхэнд байдаг богино долгионы зуух нь зөвхөн хоол хүнсийг халаах төдийгөөр үүрэг, ач холбогдол нь хязгаарлагдахгүй гэдгийг энэхүү нийтлэлд дурджээ. Энэхүү ач тустай цахилгаан хэрэгсэл нь талхны шинэлэг байдлыг сэргээх, нулимс урсгахгүйгээр сонгиныг арилгах, хэдхэн минутанд өглөөний цай бэлтгэхэд тань тусална. Үүнээс гадна бидний өргөн хэрэглээний төхөөрөмж болсон богино долгионы зуух нь юу хийж чаддаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Нимбэг, лаймнаас илүү их шүүс гаргах

Нимбэг болон лайм зэрэг цитрусын төрлийн жимсээ богино долгионы зууханд байрлуулаад хамгийн их халуун дээр нь тавьж 20 секунд халаа. Жимснээс хамаагүй их шүүс шахаж авахын дээр шахахад харьцангуй амархан болсон байх болно.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 2

Хатаасан ногоон ургамлууд

Яншуй, ногоон гоньд зэрэг дуртай ногоон ургамлуудаа өндөр хүчээр хэдхэн минут халаахад ямар ч өөр хичээл зүтгэл зарцуулахгүйгээр хатаасан ногоон ургамлуудтай болж болно.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 3

Сармис арилгах

Сармис арилгах төвөгтэй санагдаж байгаа бол печинд 15 секунд хийчих.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 4

Хуучин талхыг шинэ болгох

Хатаж хуучирсан талхыг чийгтэй алчууранд боогоод печний хамгийн халуун тохиргоон дээр 10 секунд байлга. Хүссэн үр дүндээ хүртэл энэ аргыг давтаж хэрэглээд шинэхэн сэвсгэр талхтай болж болно.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 5

Шаржигнасан чипс хийх

Чипсээ цэвэрхэн алчууран дээр тавиад богино долгионы зууханд жаахан халаахад алчуур чипсний чийгийг шингээж, шаржигнуур чипс бэлэн болно.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 6

Халуун жин тавих

Нойтон алчуурыг богино долгионы зууханд 1 минут байлгаад халуун жин бэлэн болно.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 7

Барьцалдаж бөөгнөрсөн элсэн чихрийг буталж үйрүүлэх

Нойтон алчуурыг савтай элсэн чихрийнхээ дээр тавьж таглаад 20 секунд орчим халаахад бөөн үгүй болно.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 8

Жимс цэвэрлэх

Тоорь, улаан лоолийг хялбархан хальслахыг хүсвэл богино долгионы зууханд 30 секунд орчим байлгаад 2 минут орчим хөргөөд хальсал.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 9

Дугтуйнаас маркыг амархан арилгах

Шуудангийн марк цуглуулах дуртай хүмүүст хэрэгтэй арга бол энэ. Маркны ард байх дугтуйн хэсгийг хэдэн дусал усаар чийглээд 20-30 секунд халаачих.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 10

Нулимс урсгахгүйгээр сонгино хэрчих

Сонгиноо хоёр хуваагаад печинд хагас минут халаавал энэ сонгино таныг уйлуулахгүй.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 1

Өндөг чанах

Аяганд ус хийгээд печинд хий. Бага зэрэг цагаан цуу нэмээд өндгөө хагалж хий. Өндөгний шар уургийг шүдний чигчлүүрээр цоолоод зузаан цаасаар хуч. Печинд 30 секунд чанаад өндгөө эргүүлж, дахин 20 секунд чана.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 11

Хоолондоо тансаг амт, үнэр нэмэх

Самар, үр тариа, амтлагчуудаа богино долгионы зууханд 15 секунд урьдчилан халаагаад хоолондоо хийхэд сайхан амт төдийгүй тансаг үнэр оруулна.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 12

Төмсний чипс хийх

Төмсөө аль болох нимгэн хэрчээд тавган дээр тараан тавьж, печинд 3 минут халаа. Үе үе төмснүүдээ эргүүлж, хүчийг аажмаар багасга.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 13

Зөгийн балыг шингэрүүлэх

Зөгийн балныхаа тагийг авч, өндөр хүчээр хэдхэн минут печинд халаахад талсжсан хэсгүүд шингэрнэ.Богино долгионы зуухны тусламжтайгаар хийж болох 14 зүйлс 14

12
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *