
Танд зарим хүмүүс яагаад ямар ч хичээл зүтгэл гаргахгүйгээр бүхий л зүйлээс таашаал авч, сэтгэлийн цэнгэл эдэлж чаддаг юм бол гэсэн бодол төрж байсан уу? Think and Grow Rich номын зохиогч Napoleon Hill эргэн тойрноо зүгээр л хайрладаг хүмүүсийн дадал зуршлын тухай өгүүлсэн байдаг. Тэрбээр бусдыг байлдан дагуулж чаддаг хувийн гайхамшигтай зан чанартай хүмүүст байдаг 14 зуршлыг жагсаасан нь бусдын хайр хүндлэлийг хүлээхийг хүсдэг олон хүнд хэрэгтэй жагсаалт болжээ.
1. Тэд оюун санааны эерэг хандлагыг бий болгож, бусдыг цэнэглэж чаддаг
2. Тэд үргэлж хүндэтгэлтэй, нөхөрсөг өнгөөр ярьдаг
3. Тэд ярилцагчаа анхааралтай сонсдог
4. Тэд ямар ч нөхцөлд хэрхэн тайван байхыг мэддэг
5. Тэд тайван дөлгөөн хүмүүс
6. Тэд шударга, нээлттэй хүмүүс
7. Тэд бусадтай ярилцахдаа инээмсэглэдэг
8. Тэд бүх санаа бодлоо илэрхийлэх шаардлагагүй гэдгийг мэддэг
9. Тэд цаг нөгцөөх дургүй
10. Тэд өдөр бүр дор хаяж нэг сайн үйл хийдэг
11. Тэд бүтэлгүйтлийн тухай гомдоллох бус түүнээс суралцдаг
12. Тэд найз нөхөд, хамтрагчдаа түүнийг дэлхийн хамгийн чухал хүн мэтээр ханддаг
13. Тэд бусдыг зусардаж магтахгүйгээр хэрхэн шударга байхыг мэддэг
14. Тэдэнд өөрийнх нь дутагдлыг чин үнэнээр хэлдэг хүн байдаг ба тэд түүнийг сонсдог







