Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд

1

Хүмүүс бид эрүүл байхын тулд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмынхаа хоол хүнсэнд хэрэглэх ёстой байдаг. Гэхдээ өөр хоорондоо зохицдоггүй, нэг зэрэг хэрэглэснээр бие биедээ харшилдаг, сөрөг үр дагавар үүсгэдэг хүнснүүд байдаг. Доор бид өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээллийг фото зургуудын хамт нийтэлсэн байгаа юм. Өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг хэн бүхний хувьд хэрэгтэй мэдээлэл болж чадах бизээ.

Хар шош + амтат чинжүү

Хар шош бол төмрийн баялаг эх үүсвэр. Улаан өнгийн амтат чинжүүнд агуулагдах С витамин нь ургамлын гаралтай төмрийг 6 дахин илүү хэмжээгээр биед шингэхэд тусалдаг байна. Мөн дээр нь улаан лооль, сармис, эрдэнэшиш, ногоон ургамлууд, халуун чинжүү зэргийг нэмж болно.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 1

Бүхэл үр + сармис + сонгино

Цайр болон төмрөөр баялаг бүхэл үрийн бүтээгдэхүүнд сармис, сонгино нэмснээр шим тэжээлт чанар нь нэмэгддэг. Түүхий эсвэл чанасан бүхэл үрийн бүтээгдэхүүнд агуулагдах сонгино, сармис нь хүний биед төмөр, цайр шингэх явцыг сайжруулдаг.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 2

Улаан лооль + оливийн тос

Оливийн тос нь зүрхэнд сайн бөгөөд ‘сайн’ холестролын түвшинг нэмэгдүүлж, артерын судсанд бөглөрөл үүсгэдэг ‘муу’ холестролын түвшинг бууруулдаг. Оливийн тос, улаан лоольтой нэгдсэнээр энэ үйл явц улам сайжирдаг. Сармистай оливийн тосоор улаан лоолийг амталснаар энэ холимог бүр ч төгс чанартай болдог.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 3

Яргай загас + буржгар байцаа

Кальци нь витамин D-тэй нэгдсэнээр шимэгдэлт нь маш сайн болдог. Кальцийн баялаг эх үүсвэр яргай загасны махыг буржгар байцаатай хослуулах нь загасны маханд агуулагдах кальци биед дээд зэргээр шингэхэд тустай.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 4

Брокколи + улаан лооль

Энэхүү нэгдэл нь хорт хавдрын эсрэг гайхалтай үйлчилгээг үзүүлдэг. Улаан лооль, брокколиг 10, 10 хувиар агуулсан хоолны дэглэм хавдрын хэмжээг 52%-иар багасгахад нөлөөлж байгааг тогтоосон судалгаа байдаг. Жигнэсэн брокколи, оливийн тостой улаан лооль нь маш амттайн дээр биед маш тустай.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 5

Ногоон цай + хар перец

Хачирхалтай сонсогдож байгаа ч энэ бол төгс хослол. Хүчирхэг антиоксидант болох ногоон цайгаа хандлахдаа хавдрын эсрэг пиперин хэмээх химийн нэгдэл бүхий хар перец, сармис, цагаан гаа нэмэх нь маш онцгой амттай бөгөөд маш ач тустай цайг бүтээж байгаа хэрэг юм.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 6

Турмерик + хар перец

Хар перецэнд агуулагдах пиперин нь зөвхөн ногоон цайтай төгс хосолдоггүй . Үрэвсэл, үжил, бактерийн эсрэг хүчирхэг антиоксидант болох куркумин нь пиперинтэй гайхалтай хосолдог. Куркумин нь биед маш хурдан шингэдэг учир өөрийн үнэт чанараа биед бүрэн түгээж амждаггүй, харин пиперинтэй нэгдсэнээр био идэвхт чанар нь 1000 дахин нэмэгддэг.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 7

Брюссель байцаа + оливийн тос

Витамин К-аар нэн баялаг энэ бяцхан байцаанд агуулагдах К витамин нь оливийн тостой нэгдсэнээр биед маш сайн шингэдэг. Хамгийн энгийн сонголт бол жигнэсэн брюссель байцаагаа оливийн тостой холиод идэх юм.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 8

Буржгар байцаа + бүйлсний самар

Витамин К-аар баялаг өөр нэгэн навчит ногоо бол буржгар байцаа юм. Витамин К нь витамин Е-тэй нэгдсэнээр хүчирхэг антиоксидант болдог ба энэ нь бидний дархлалын системийг сайжруулж, зүрхний өвчин, хавдрын эсрэг хамгаалалт болдог. Энэхүү байцааг моно-ханаагүй тосны хүчлийн баялаг эх үүсвэр бүйлсний самартай хослуулах нь төгс хослол болно.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 9

Хар шоколад + алим

Хар шоколад, алимны нэгдэл нь хүний зүрх судасны системийг гайхалтай сайжруулдаг. Улаан алимны хальсанд агуулагдах үрэвслийн эсрэг бодис нь хар шоколаданд агуулагдах антиоксиданттай нэгдэж, судас хатуурлаас сэргийлдэг.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 10

Сармис + яргай загас

Яргай загасанд нэмсэн сармис нь загасны махны амтыг илүү гайхалтай болгохын хамт зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг.Өөр хоорондоо төгс зохицдог хүнсний бүтээгдэхүүнүүд 11

10
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *