Аз нь гийсэн Мобинетийн хэрэглэгч Хөвсгөл далайд амраад иржээ

0

Аз нь гийсэн Мобинетийн хэрэглэгч Хөвсгөл далайд амраад иржээ

Аз нь гийсэн Мобинетийн хэрэглэгч Хөвсгөл далайд амраад иржээ
Хөвсгөл далайн эрэг дээр эх орныхоо үзэсгэлэнт байгалийг бахдан суух шиг сайхан амралт байгаа гэж үү?
“МобиНетийн Интернэтээр аялцгаая” зуны урамшууллын Супер азтан болсон Хэрэглэгч маань Хөвсгөл далайд амрах эрхийн бичгээ гардан авлаа хэмээн саяхан мэдээллэж байсан бол азтан маань дүүгийнхээ хамт гайхалтай сайхан амраад иржээ. Тэдний аялал хэрхэн өрнөсөнийг хамтдаа сонирхоцгооё.
Аялалын нэр: Мобинетийн интернэтээр аялцгаая
Аялалын маршрут: Улаанбаатар-Мөрөн-Хатгал-Мөрөн-Улаанбаатар
Аялалын хугацаа: 4 өдөр
Аялалын унаа: Онгоц, Машин, Усан онгоц, Морь, Явган аялал, Цаа буга
Аялалын баг: 2


Мөнгөн цагаан хүлгээрээ аялалдаа гарахад бэлэн боллоо.


Ингээд Мөрөнд ирлээ дээ. Одоо газраар аялнаа.


Далай ойртох тусам улам их яарсаар.


Тэнгэрийн хаяа далайн зах нийлээд л үнэхээр гайхамшигтай.


Юутай ч замын алжаалаа тайлах хэрэгтэй шүү.


Үлгэрт гардаг байшин шиг л харагдаж байна уу.


Далайн аялалдаа гарна гэхээс догдолж байна шүү.


Усны мандал дээгүүр сүнгэнэн давхихад цэнгэг агаар сэнгэнээд л.


Далайн эрэг дээр…


Далайгаар аялмаар санагдахгүй байна гэж үү.


Явган аялалдаа гарлаа. Уулаар зугаалах ч зугаатай шүү.


Ийм сайхан байгальд алхана гэдэг хамгийн сайн эм.


Эх орон минь үнэхээр сайхан.


Цаа буга үнэхээр сонин амьтан байналээ.


Аялалын маань нэгэн мартагдахгүй дурсамж байсан даа.


Мориор аялах ч бас сонирхолтой байсан.


3 хоногийн турш тасралтгүй байгалийн үзэсгэлэнг бахдан явсаар үдэлтийн галын наадам хийх цаг болжээ.


Дүү бид хоёрын хувьд хэзээ ч мартагдаахгүй мөчүүд байлаа.


Эгчээ, амралт маань үнэхээр сайхан байлаа шүү.


Дараагийн тохиролд заавал дахиад азтан болноо.

БИД СУПЕР АЗТАНЫХАА АЯЛАЛЫН ТАЛААРХ СЭТГЭГДЛИЙГ НЬ ХУВААЛЦЛАА.

Сайн байна уу, сайхан амраад ирэв үү? Аялалынхаа талаар сэтгэгдэлээ хуваалцаач?
Сайн байна уу, Хөвсгөл далайн эрэг дээр дүүтэйгээ хамт сайхан амраад ирлээ. Бид хоёр өмнө нь Хөвсгөл далайд очиж үзээгүй байсныг хэлэх үү, үзэсгэлэнтэй байгаль, тунгалаг усыг нь харж биширч байгаад л ирлээ.

Анх азтан болсоноо мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Манай дүүд анх утсаар мэдэгдсэн байсан. Анхандаа бид хоёр дүүгийн найзуудын нэгнийг л тоглож байгаа юм байх гэж бодсон л доо. Тэгээд харин дараа нь Mobinet-н ажилтан холбогдсоныг мэдсэн. Өмнөх өдөр нь зурагтаар гарсан сугалааны тохирлыг үзээгүй байсан болохоор итгэхэд хэцүү ч сайхан мэдээ байсан.

Урамшууллын талаар мэдээлэл хаанаас авсан бэ?
Урамшуулал зарлагдсан тухай Mobinet-н вэб хуудсан дээрээс уншиж байсан. Мөн телевизийн рекламаар харсан.

Мобинэтийн интернэтийг хэзээнээс эхлэн хэрэглэж байна вэ?
Манайх гэртээ Mobinet-ийг тавиулаад хоёр жил болж байна. Анхны хэрэглэгчдийн нэг дээ.

Аялалын үеэр тохиолдсон хамгийн дурсгалтай эсвэл хөгжилтэй явдлаа дурсвал?
Хөвсгөл далайн эрэг дээр өнгөрүүлсэн бүх мөчүүд сайхан дурсамжийг үлдээсэн. Өглөө сэрээд гэрээс гарангуут далайн эрэг дээр зогсож байх, Хүслийн хадан дээрээс далайг харах, цаатан айлд зочлох, далайн эрэг дээрх галын наадам гээд л мартагдашгүй сайхан аялал болсон.

Сүүлчийн асуултыг танд үлдээе.
Интернэтийн үйлчилгээг чанартай үзүүлээд зогсохгүй хэрэглэгчдээ байнга урамшуулж байдаг танай хамт олонд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Баярлалаа МобиНет.

Сайхан биш байна гэж үү? Та ч гэсэн азтан болж Хөвсгөл далайгаар аялах боломжтой.

8.14-нөөс өмнө амжиж Мобинетийн интернэтийн төлбөрөө 2 болон түүнээс дээш сараар төлөөд 1 сарын эрх нэмж бэлгэнд авахын зэрэгцээ сугалаандаа оролцож эх орныхоо үзэсгэлэнт байгаль Хөвсгөл далайн эрэг дээр хосоороо амраарай. Дараачийн тохирлыг 2012.08.18-ны 20 цагаас SBN телевизээр шууд дамжуулна. Азтан болох боломжоо битгий алдаарай.

[right]Лавлах: 2288, 75752828
www.mobinet.mn[/right]
Таныг азын тэнгэр ивээг!
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/20 at 05:00

    Kkk eniig ymar dalai gehuu hahahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *