Ж.Сосорбарам: Хүн урамших дуртай, магтуулах санаатай, дэмжүүлэх горьдлоготой сонин амьтан л даа…

0

Ж.Сосорбарам: Хүн урамших дуртай, магтуулах санаатай, дэмжүүлэх горьдлоготой сонин амьтан л даа...


Хүн тав тухтай, таатай орчинд байх мөрөөдөлтэй. Мөрөөдөл болгон биелэж өгдөггүй. Би л гэхэд хувьдаа мөрөөдөхөөс өөрийг хийж чаддаггүй. Ер нь бодохнээ хүн олдож байгаа боломжийг алдах эрхгүй зориг золбоотой явах учиртай. Тэгвэл хүнд боломж болгоныг нээж өгч байгаа нэгэн газар бол “Юнител” групп. Энэ группийн “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн сүүлийн байрны эзэнг тодруулах шууд нэвтрүүлэгт ажиглагчаар оролцоод, сугалаагаар орон сууц өөртөө авч байгаа айлуудад улам баяж, энэ азаа их олз болгож тэрнээсээ эрч хүч авч, урагшаа тэмүүл гэж урмын ташуураар ташуурдаж сууна даа.

Юнителийнхэний утасны дугаараар таарч байгаа орон сууц нь иж бүрэн тавилгатай юм билээ. Сүүлийн тохирлын азтан эмэгтэй “чемодантай хувцастайгаа л орно шүү дээ” гэж их л өеөгшин хэлж байсныг санахад энэ группийнхэн хүмүүст тийм их урам өгч байгаа тул хүн өөрөө хичээж, зүтгэж, мэрийж явбал юунд ч хүрнэ, юуг ч бүтээнэ гэж бодвоо…

Дугаарын тохирлоор таарсан орон сууцнууд жинхэнэ эздээ олсон, бас аз хийморийн өнгөлөг шинжийг харуулсан гэдэгт итгэлтэй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *