МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ КОМПАНИ МҮОХОРООНЫ “АЛТАН ТҮНШ” БОЛЛОО

0

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ КОМПАНИ  МҮОХОРООНЫ “АЛТАН ТҮНШ” БОЛЛОО

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ КОМПАНИ
МҮОХОРООНЫ “АЛТАН ТҮНШ” БОЛЛОО
Лондон-2012 зуны 30 дахь удаагийн Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжин ажиллах Монголын Үндэсний Олимпийн Хорооны “АЛТАН ТҮНШ” байгууллагаар Монголын үүрэн холбооны Скайтел компани ажиллахаар боллоо. Ингэснээр үндэсний тэргүүлэгч компаниудын нэг эх орноо төлөөлөн хүн төрөлхтний спортын хамгийн том наадамд оролцох баг тамирчдын Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөх эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах болжээ. МҮОХорооны “Алтан түнш”-ээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч ноён Жак Рогге, Монгол Улсын шадар сайд М.Энхболд, Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг болон МҮОХорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн албаны бусад хүмүүс оролцлоо.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч үндэсний тэргүүлэгч компанийн хувьд Скайтел компани нь их спортыг дэмжих, сурталчилах, залуусын дунд эрүүл амьдралыг сурталчилах зорилгоор спортын төрөл бүрийн арга хэмжээг байнга зохион байгуулж, тэднийг дэмжиж, ивээн тэтгэн хамтран ажилладаг ба цаашдаа ч үргэлж дэмжин ажиллахдаа таатай байх болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *