Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи

0

Цагдаа нарын тухайд олон нийтийн санаа бодол харилцан адилгүй байх ч энэ бол нийгмийн чухал хэсэг гэдэг нь эргэлзээгүй. Цагдаагийн хүчнийхэн мансууруулах бодисын наймаачдыг баривчлахаас эхлээд нийгмийн хэв журмыг зохицуулах, гэмт хэрэг, осол аваараас урьдчилан сэргийлэх, энх тайвныг сахиулах үүргийг гүйцэтгэн завгүй ажилладаг. Буруу замаар ашиг орлого олох гэсэн гэмт хэрэгтнүүд технологийн дэвшлийг гэмт хэрэгтээ ашиглаж байгаатай адил хууль сахиулах байгууллагынхан ч мөн адил нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахад адил зүйлсийг ашиглах хэрэгтэй болдог. Цагдаа нарын ажлыг дэвшилтэт арга барилд шилжүүлж байгаа шинжлэх ухааны ололт амжилтуудыг энд дурдаж байна.

1. Супер танигчид

Супер танигчид бол нэг харсан царайгаа хэзээ ч мартдаггүй хүмүүс юм. Лондонгийн цагдаагийн газрын ашигладаг хамгийн үр ашигтай аргуудын нэг бол энэ. Ийм онцгой чадвар бүхий 200 орчим хүнийг Лондонгийн цагдаагийн хэлтэс элсүүлэн авсан бөгөөд цагдаагийн офицеруудын тусгай нэгжийн нэг хэсэг болжээ. Энэхүү багийнхан ерөнхийдөө эл гайхалтай супер чадвараа ашиглан энгийн гудамжны дээрмээс эхлээд том хэмжээний мансууруулах бодисын хэрэг хүртэл гэмт хэргүүдийг шийдэх чадвартай аж.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 21

2. Робот цагдаа

Гэмт хэрэгтэй тэмцэх робот технологийг ашиглан амьдралыг эргүүлэн авчирдаг RoboCop цагдаагийн офицер олон хүний хувьд танил. Үүнтэй адил зүйл бодит амьдрал дээрх цагдаагийн албанд тохиож байгаа аж. Флоридагийн олон улсын их сургууль болон АНУ-ын тэнгисийн цэргийн фонд хамтран тэргүүн шугаманд байгаа шархадсан цагдаагийн офицеруудад цагдаагийн олонх үүрэгт ажлуудыг гүйцэтгэж чаддаг дугуйгаар тоноглогдсон удирдлагатай роботуудад ажлаа өгөх боломжийг олгохоор ажиллаж байгаа юм байна.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 20

3. Дижитал задлан шинжилгээ

Задлан шинжилгээ бол аллага, амиа хорлолт зэрэг хэргийн мөрдлөгийн чухал хэсэг. Гэхдээ гэр бүлийн дээдэлдэг зүйл, шашин шүтлэг зэрэг нь цагдаа нарын цогцост задлан шинжилгээ хийх ажилд саад болох нь цөөнгүй. Гэхдээ хөгжүүлээд удаагүй байгаа задлан шинжилгээний арга нь дээр дурдсан нөхцөлд маш их тустай зүйл болжээ. Компьютерт томограф болон соронзон резонансын зураглалын нэгдэл нь биеийн 3 хэмжээст зургийг үүсгэснээр паталогич нарт анализ хийх боломж олдож байгаа ажээ.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 19

4. Нүдний эвэрлэг бүрхэвчийн зураглал

Rob Jenkins, Christie Kerr нарын судлаачид гэрэл зурагт хүний нүдний эвэрлэг бүрхэвчинд туссан хүн болон обьектыг таних нүдний эвэрлэг бүрхэвчийн зураглал хэмээн нэрлэгдсэн аргыг хөгжүүлж байгаа. Ердийн дижитал камер ашиглан эрдэмтэд хүний нүүрний зургийг аваад зураг боловсруулах программ ашиглан зурган дээрх хүний нүдийг ихэсгэжээ. Тэд субьектын эвэрлэг бүрхэвч нь хүмүүсийн дүрсийг тусган харуулах боломжтой болохыг олж тогтоосон байна.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 18

5. ДНК-гийн яаралтай зураглал

ДНК-гийн зураглал нь урт хугацаа, үнэтэй төхөөрөмж шаарддаг хэцүү зүйл. Гэхдээ LGC Forensics компани цагийн дотор хүний ДНК-г зураглах боломжтой шинэ төхөөрөмжийг амалж байна. RapiDNA систем хэмээн нэрлэгдсэн энэхүү зөөврийн хэрэгслийг хэргийн газарт аваачин органик материалаас генетикийн мэдээлэл авснаар нэн даруй анализ хийх боломжтой гэнэ. Түүнчлэн Үндэсний ДНК-гийн мэдээллийн сан дахь зураглалуудтай харьцуулах боломжтой юм байна.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 17

6. 3D-ID

Шүүх эмнэлгийнхний гүйцэтгэдэг чухал бөгөөд хэцүү ажил нь цогцос таних байдаг. Умард Калифорни мужийн их сургуулийн эрдэмтэд цогцсыг хялбархан тодорхойлох системийг бодож олжээ. Тэдний хөгжүүлсэн 3D-ID программ нь цогцсын гавлыг ашиглан онцлог шинжийг нь тодорхойлж чадна. Компьютерт томографын гаргаж программд хадгалагдсан мэдээллийн сантай гавлын зургийг харьцуулснаар үл танигдах цогцсын гарал угсаа болон хүйсийн тухай мэдээллийг гаргаж харуулахын хамт боломжит сонголтуудыг жагсаан харуулдаг байна.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 16

7. NYPD2020

Дэлхийн хамгийн том хотуудын нэгний цагдаагийн хүч болох Нью Йоркын цагдаагийн алба нь 34,500 цагдаагийн офицер, нийтдээ 51,000 ажилтантай гэдгээрээ дэлхийн хамгийн том цагдаагийн хүчин гэгддэг. Тус алба цагдаагийн хүчнийг шинэчлэх, Нью Йоркын гэмт хэргийн асуудлыг хазаарлан барих программ хөгжүүлжээ. NYPD2020 хэмээн нэрлэгдсэн энэ төслийн эхний зорилго нь цагдаагийн ажлыг илүү үр дүнтэй болгох өндөр технологийн хэрэгслүүдээр тоноглогдсон цагдаагийн машины давалгааг бий болгох юм байна.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 15

8. Халдлага түрэмгийллийг тааварлах камернууд

CCTV камернууд нь болзошгүй гэмт хэргээс сэргийлдэг гэдэг ч албан ёсны статистикаар ажиглалтын камерууд гэмт хэргийн үйлдлүүдээс бараг урьдчилан сэргийлдэггүй гэдэг нь ил болсон. Виржиниагийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн камер нь ямар нэгэн хүчирхийлэл хийх гэж байгаа хүнийг таамагладаг байна. Энэ камер нь субьектын 3D араг ясны дүрсийг бүтээж, хөдөлгөөнд нь анализ хийснээр болзошгүй түрэмгий үйлдлийн дохиог хайдаг аж.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 14

9. Мөшгигч сум

Статистикын мэдээнээс үзвэл өндөр хурдтайгаар мөшгиж байгаа 100 цагдаа бүрийн нэг нь золгүй явдалд ордог гэнэ. Виржиниагийн StarChase компани давхиж байгаа тээврийн хэрэгсэл рүү чиглэж буудах жижиг GPS төхөөрөмжийг бүтээжээ. Сэжигтэн зугтах үед GPS төхөөрөмж сэжигтний байрлалыг мөрдөж, ойролцоо байгаа цагдаагийн офицеруудад мэдээлэл дамжуулснаар цагдаа нар сэжигтнийг өндөр хурдаар хөөх хэрэггүй болох юм.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 13

10. Ирээдүйн гав

1912 онд George A. Carney-гийн бүтээсэн орчин үеийн гавны загвар өнөөг хүртэл бараг өөрчлөгдөлгүй үлдсэн. Гавны шинэ үеийн загвар шаардлагатай тохиолдолд гавлуулагч этгээдийг цахилгаанаар цохиулах аж. Энэхүү гав нь микрофон, камер, гавлуулагчийн байрлал болон биеийн эрүүл мэндийг хянах мэдрэгчүүдтэй юм байна.Ирээдүйн цагдаа нарын ашиглах 10 шинэ технологи 12

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    en zevuun kino

  2. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    en zevuun kino

  3. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    en zevuun kino

  4. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    en zevuun kino

  5. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    en zevuun kino

  6. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    5 odor daraallaad uzeed uidchahsan

  7. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    5 odor daraallaad uzeed uidchahsan

  8. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    5 odor daraallaad uzeed uidchahsan

  9. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    5 odor daraallaad uzeed uidchahsan

  10. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    5 odor daraallaad uzeed uidchahsan

  11. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    demi ih uzsiin

  12. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    demi ih uzsiin

  13. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    demi ih uzsiin

  14. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    demi ih uzsiin

  15. Boldbaatar Temuulen

    2015/02/06 at 08:56

    demi ih uzsiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *