
Ямар нэгэн шинэ төрлийн хоол хүнс амталж үзэхээр хайж байна уу? Хүнсний дэлгүүрийн лангуун дээрх нөгөө л нэг танил ногоонуудаасаа залхаад байна уу? Тэгвэл доор танилцуулсан жимс, ногоонуудтай танилцана уу. Учир нь эдгээр хачин жигтэй жимс, хүнсний ногоонууд нь амьд байгальд ургадаг хамгийн онцгой содон өнгө зүс, харагдах байдалтай, хамгийн онгон зэрлэг жимс ногоонууд гэдгээрээ онцлог юм. Нүдэн дээр ургаж томрох маш хурдан ургацтай yardlong-оос эхлээд бохир оймс шиг заваан үнэртэй ч бүйлсний самрын зөөлөн тос шиг амтагддаг durian гээд хамгийн өвөрмөц жимс, ногоонуудыг энд толилуулж байна. Дашрамд дурдахад жимс ногоо бүрийн зурагны доор тухайн жимс ногоог амталж үзсэн хүмүүсийн сэтгэгдлийг бичсэн байгаа юм.
1. Horned melon
Эвэрт тарвас гэгддэг энэ жимс нь шүүслэг өргөст хэмхэрхүү амттай ч дэндүү олон үрнүүд нь идэхэд үнэхээр төвөгтэй болгодог. SarahofBorg
2. Ackee
Ямайка дахь үндэсний зоогийн нэг хэсэг энэ жимс үнэхээр гайхалтай. Ali Jar-Night
3. Mangosteen
Бид энэ жимсийг manggis гэж нэрлэдэг. Үнэр амт янзтай. MagiLuna
4. Akebi
Энэ бол Япон жимс, гэхдээ Япондоо ч элбэг биш. Харахад өхөөрдөм ч амт нь тийм ч сайхан биш. MyChemCantgetenuff
5. Salak
Могой жимс ч гэж нэрлэгддэг энэ жимс Индонезид маш элбэг. MagiLuna
6. Romanesco Broccoli
Том амьд бутархай. LuisaMariaRodriguez
7. Hala Aka Puhala модны жимс
Үнэхээр хачирхалтай. SarahofBorg
8. Буддагийн гар
Нимбэгний төрлийн сайн жимс. ManfredCoates
9. Rambutan
Маш амттай энэ жимсийг лаазалсан ч байдаг. MagiLuna
10. Pitaya
Луун жимс ч гэж нэрлэгддэг энэ жимс их амттай. Jemma-LouiseKeen
11. Jackfruit
Энэ амттай жимсэнд би дуртай. TiarsaraniGurarso
12. Carambola
Chirimoya гэж ч нэрлэгддэг энэ жимс нь Star fruit. Grace InRainbows
13. Achiote
Эквадорын уугуул эрчүүд энэ жимсээр үсээ буддаг. Margarita Camacho
14. Jaboticaba
Зузаан хальстай гашуун усан үзэм шиг энэ хачирхалтай жимс Бразилд элбэг. Amber
15. Durian
Дэлхийн хамгийн амттай жимснүүдийн нэг боловч хурц үнэрнээс нь болоод зарим хүмүүс дургүй байдаг. MagiLuna
16. Aguaje
17. Langsat
Филиппинд байдаг энэ жимсийг lansone гэж ч нэрлэдэг. Үүнийг дахин амсах юмсан гэж би ямар их хүсэж байнаа. OfeliaOlaes
18. Cupuacu
Аагтай, амтлаг. LuisaMariaRodriguez
19. Peria
Индонези, Малайзаас гадна Энэтхэг, Африкт ч олддог. NickoRivaldo
20. Markut Lime
Кафирын лайм гэдэг энэ жимсийг бид заримдаа шөлөнд хэрэглэдэг. Харин одоо бол саван, шампуний найрлаганд байгаагаар л харах болжээ. nnatrakul
21. Anaar
Яагаад үүнийг өвөрмөц жимс гэж? Яг л гадил шиг бидний дуртай жимс шүү дээ. AlmamunDinajpuri
22. Cherimoya буюу Ice Cream Fruit
Бага зэрэг хурц боловч амттай. Rachael Koh
23. Ягаан амтат төмс
Түүхийгээр нь эсвэл чанаад идэж болно. Их амттай. Akanksha Kumari
24. Black Sapote /Chocolate Pudding Fruit/
Шоколад шиг амттай юм бол би идмээр байна. XiyuZheng
25. Lichi
Үнэхээр амттай. Индонезид байдаг. Shreshtha








Зочин
2015/03/19 at 14:59
Сэтгэгдэл *Oligtoi yum bicheegyi baina shuu dee… idej uzeegui yum bishuu…