“AirMAX Certified Admin”- ны 2 дахь удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна

0

“AirMAX Certified Admin”- ны 2 дахь удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна

Олон улсын харилцаа холбооны технологийг цоо шинээр тодорхойлогч UBIQUITI NETWORKS компанийн “AirMax Certified Admin” сертификат олгох 2 дахь удаагийн сургалт “Сөүл бизнес төв”-д 2012 оны 10 дугаар сарын 29-30 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалтад манай томоохон компанийн инженер техникийн ажилчид хамрагдахын зэрэгцээ хувиараа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой залуус ч хамрагдаж байна.

Мобинет ХХК нь олон улсын түвшинд тэргүүлэх хамгйн сүүлийн үеийн техник технологийг үргэлж бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсээр ирсэн бөгөөд үүний нэг нь харилцаа холбооны UBIQUITI NETWORKS компаниас Монгол улсад сургалт явуулах албан ёсны сертификаттай эрхийг авсан явдал юм.

Энэхүү сургалтын гол зорилго нь Монголын инженерүүдийг олон улсын түвшинд үнэлэгдэх мэдлэг, дадлага туршлагыг эзэмшүүлэх эргээд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг олгох бөгөөд мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн боловсон хүчнээ хямд зардалаар олон улсын түвшинд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулан албан ёсны сертификатыг олгох явдал юм.

UBIQUITI NETWORK INC компани нь харилцаа холбооны хөгжлийн чиглэлийг илэрхийлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ олон улсын зах зээлд хүч түрэн орж ирж байгаа үндэстэн дамнасан корпораци бөгөөд өөрийн албан ёсны мэрэгэжлийн сургалтыг олон оронд явуулж эхэлж байгаа. Ази Номхон Далайн Бүс дэх 3 төлөөлөгчийн нэг нь Мобинет ХХК юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *