Хорвоо дэлхий дээр хүмүүс биднийг гайхашруулан гайхуулах олон сонирхолтой зүйлс байдаг. Хорвоогийн сонин хачинд дурладаг, элдэв зүйлсийн юмсыг сонирхдог зах хязгааргүй сониуч зантай хэрэглэгчиддээ зориулан дараах нийтлэлийг хүргэж байна. Санаанд багтамгүй сонин хачин баримтуудын зах сэжүүртэй танилцаж, мэдлэгийнхээ цар хүрээг өчүүхэн ч болов хэмжээгээр нэмэгдүүлэхийг хүсэж байгаа нэгэн нь наашаа анхаарлаа хандуулна уу.
1. Амьдралынхаа дундаж хугацааны туршид хүн эквадорыг 5 дахин тойрсонтой тэнцэх хэмжээний алхдаг байна.
2. Нүдний цөцгий нь хоол хүнсийг ходоод руу нь явуулахад тусалдаг учир мэлхий нүдээ анихгүйгээр залгиж чаддаггүй.
3. Бидний арьс 28 хоног тутамд бүрэн шинэчлэгддэг.
4. Нас бие гүйцсэн дундаж үхэр өдөрт 68 орчим кг аргал /баас/ ялгаруулдаг.
5. Өөрөөр хэлбэл 2 үхэр нэг өдөрт танай гэрийн ванныг өтгөнөөрөө дүүргэж чадна гэсэн үг.
6. Астатин хэмээх радио идэвхт химийн элемент бол хөрсөнд 1 грамм хүрэхгүй үгүйтэй хэмжээгээр байдаг дэлхийн хамгийн ховор химийн элемент юм.
7. Эрүү бол хүний биеийн хамгийн их ашиглагддаг холбоос юм.
8. 1 м.кв хөрсөнд 200 хүртэл тооны өт бий.
9. Од загас бол загас биш, алуурчин халим мөн халим биш.
10. Далайн гахай нэгнээ нэрээр нь дууддаг.
11. Сансрын хог хаягдлаас нэг хэсэг нь өдөр бүр дэлхий рүү эргэн ирдэг.
12. Дэрний дундаж наслалт 6 жил.
13. 6 жилийн дараа дэрний 10%-ийг үхжиж гуужсан арьс, шимэгч хорхой, арьсны хачиг болон түүний өндөг бүрдүүлдэг.
14. Нүцгэн сохор номин харх нь хавдрын эсрэг дархлаатай ба бараг хүчилтөрөгчгүйгээр амьдардаг.
15. Хүн төрөлхтөн бүх үеийнхээ түүхийн хугацаанд 2 Олимпийн усан сангийн дайтай алтыг л эх дэлхийгээсээ авчээ.
16. Од хамарт сохор номин бол дэлхийн хамгийн хурдан идэгч
17. Хүндийн хүчнээс шалтгаалаад онолын хувьд модны хамгийн их өндөр нь 130 метр.
18. Халим амандаа өөрийн биеийн жинтэй тэнцэх хэмжээний ус агуулж чаддаг.
19. Хамгийн урт амьтан болох тэнгисийн өт нь 55 метр хүртэл өсдөг бөгөөд lineus longissimus хэмээн нэрлэдэг.
20. Хамгийн том амьд бие болох Орегоны мөөг нь 10 км.кв хүртэл талбайтай болдог.
21. Хүний толгойд 100,000 ширхэг үс байдаг бол минжний 1 см.кв талбай бүрт 160,000 ширхэг үс байдаг.
22. Насанд хүрсэн дундаж хүн 7 арвын 18 зэрэгтэй тэнцэх хэмжээний жоул потенциал энергитэй.
23. Энэ нь 30 ширхэг устөрөгчийн бөмбөгтэй тэнцэнэ.
24. Нэг Gameboy дахь технологи нь саран дээр хүнийг аваачихад ашигласан бүх хүчийг тооцоолсноос ч илүү юм.
25. Дэлхийн бүх алтны 99% нь цөмдөө байдаг.
Гайхмаар
Буруу
Тэнэглэл
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай




























