Тахианы маханд хавдар үүсгэгч арсеник хэмээх бодис агуулагддаг нь батлагдлаа

0

Манай улсад олон улсын худалдаа хөгжсөнөөр хаа холын халуун дулаан орны жимс жимсгэнэ, гахай тахианы мах тэргүүтэй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж нээлттэй болсон. Тэдгээр алс холын орны чамин хүнсний бүтээгдэхүүнүүд ямар байдлаар тээвэрлэгдэн ирж, хаана ямар нөхцөлд хадгалагдаж, хичнээн хоног өдрүүдийн дараа хэрэглэгч бидний аманд орж байгаа нь бас л асуудалтай байдаг. Гэсэн хэдий ч бид авсаар, идсээр л байна. Гэвч бид энэ удаад энэ тухай бус гадны улс орнуудаас орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн дотроос Америк тахиаг онцлон авч хэлэлцэх гэж байна. Зөөлөн, тарган, амттай гэж хэрэглэгчдийн дурладаг Америк тахианы маханд хавдар үүсгэгч бодис агуулагддаг гэдгийг тус улсын Хоол хүнс, эмзүйн холбоо /FDA/ хүлээн зөвшөөрсөн тухай нийтлэлийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Тахианы маханд хавдар үүсгэгч арсеник хэмээх бодис агуулагддаг нь батлагдлаа 1

Хэдэн жилийн турш хэн ч анзаараагүй гэж найдан хивсэн доогуур хог шүүрдэж хийхтэй адил аашилж байсан Америкийн эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээний яамны Хоол хүнс, эмзүйн холбоо /FDA/ эцсийн эцэст АНУ-д худалдаалагдаж байгаа тахианы маханд хавдар үүсгэгч хортой химийн элемент их хэмжээгээр агуулагддаг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хамгийн аймшигтай нь тус холбооны хийсэн өөрсдийнх нь судалгааны үр дүн арсеник бүхий тэжээлээр бордсон тахиаг махны чиглэлээр ашигладаг ба түүнийг нь хүмүүс хүнсэндээ хэрэглэдэг болохыг харуулсан гэдгийг хэлсэн явдал байв. Түүнчлэн сүүлийн 60 жилийн турш Америкийн хэрэглэгчид хавдар үүсгэгч химийн элемент болох арсеникаар тэжээгдсэн тахиаг хүнсэндээ хэрэглэж байгааг ч хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ бүхэн ил болох хүртэл шувууны аж ахуй эрхлэгчид болон Америкийн хоол хүнс, эмзүйн холбоо арсеникаар бордсон тахиаг махны чиглэлээр ашигладаг гэдгийг няцаасаар ирсэн юм. 60 жилийн турш хавдар үүсгэгч бодистой махаар хооллож ирсэн Америкчуудыг тэд ‘арсеник тахианы сангасаар дамжин гадагшилдаг’ гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй үгээр хуурч иржээ.

Гэвч одоо няцаахын аргагүй баримт гарч ирээд байгаа нь шувууны аж ахуйд өргөн хэрэглэдэг жин нэмэгдүүлэх, тэжээлийн нөлөөг нэмэгдүүлэх, шимэгчийн эсрэг үйлчилгээ үзүүлэх үйлчилгээтэй Roxarsone хэмээх нэгдлийг үйлдвэрлэгч нэгэн компани бүтээгдэхүүнээ эргүүлэн татах шийдвэр гаргасан явдал юм. Энэ бүх хугацаанд тахианы тэжээлд арсеник ашиглаж байсан тэр компаний нэр юу юм бол гэсэн асуулт хүн бүхний толгойд эргэлдэж байгаа. Энэ бол Pfizer, мэдээж хэрэг үүнийг сонсоход хүүхдэд тарьдаг химийн туслах эм бүхий вакцин үйлдвэрлэдэг компанитай дэндүү адилхан сонсогдож байгаа. Pfizer бол ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг дэлхийн хамгийн том эмзүйн компаниудын нэг юм.

Техникийн талаас, Roxarsone тахианы тэжээлийг үйлдвэрлэгч нь Pfizer-ийн салбар Alpharma LLC хэмээх компани юм. Alpharma-ын зүгээс АНУ-д худалдаалагдаж байгаа химийн хортой тэжээлээ татаж авахыг зөвшөөрөөд байгаа ч бусад орнуудад зохицуулагч нарын хүчээр л энэ ажлыг хийхгүй бол тэжээлийн бүтээгдэхүүнүүдэд химийн хорт бодис ашиглахаа болихгүй байх гэдгийг сануулсан байна.

Pfizer-ийн мал эмнэлгийн судалгаа, хөгжлийн салбарын эрхлэгч Scott Brown хэлэхдээ тус компани бусад 10 гаруй оронд энэхүү орцыг худалдаалдаг ба тус орны захиргааны эрх мэдэлтнүүдэд хандсанаар худалдаалах болсон гэжээ.

Гэтэл үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүнээ татаж эхэлчихээд байхад ч Америкийн хоол хүнс, эмзүйн холбооноос няцаах оролдлогуудыг хийж, тахианы маханд агуулагдах арсеник нь идэхэд аюулгүй хэмжээний бага хэмжээгээр байдаг хэмээсээр байгаа аж. National Chicken Council Америкийн хоол хүнс, эмзүйн холбоотой нэгдэж, АНУ-д худалдаалагдаж байгаа тахианы маханд арсеник агуулагддаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа “Тахианы мах идэхэд аюулгүй” гэсэн ухуулгыг тараасаар байгаа юм байна.

Хамгийн гайхмаар нь FDA хавдар үүсгэгч арсеникыг идэхэд аюулгүй хэмээн хэрэглэгчдийг мунхруулж байгаа мөртлөө самбук жимсний шүүс уух нь аюултай хэмээн зарлаж байгаа ажээ. Тэд саяхан нэгэн самбук жимсний шүүс үйлдвэрлэгч компанид зэвсэглэсэн нэгжлэг явуулсан ба тэднийг зөвшөөрөгдөөгүй бодис худалдаалсан хэмээн буруутгасан байна. Тэрхүү зөвшөөрөгдөөгүй бодис нь самбук жимсний шүүс байсан хэмээн FDA тайлбарлажээ.

Түүнчлэн түүхий сүүнд дайн зарлаад байгаа FDA-ын байдлыг харахад арсеник идэх нь аюулгүй атлаа самбук жимсний шүүс, түүхий сүү уух нь аюултай гэсэн ухуулгыг хийж байгаа нь илт аж. Мөн арсеникыг тахианы ялгадсаар гадагшилдаг гэсэн мэдэгдэлтэй холбоотой бас нэгэн зүйлийг өгүүлэхэд шувууны аж ахуйн тахианы сангасыг үхрийн аж ахуйд үхрийн тэжээл болгон хэрэглэдэг юм байна.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  2. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  3. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  4. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  5. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  6. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  7. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  8. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  9. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  10. Chimeg Chimgee

    Chimeg Chimgee

    2014/11/03 at 02:55

    Yanaa idehgui baih ymuu

  11. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  12. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  13. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  14. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  15. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  16. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  17. Sukhbold Usbi

    Sukhbold Usbi

    2014/11/03 at 22:47

    Idee gsn bna

  18. Зайлаач

    2021/12/01 at 18:30

    Эмч нар ачааллаа дарж дийлэхгүй байхад идээ гэсэн байна гэж хуцах юм. Муу арчаагүй мал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *