Сэтгэл хөдлөлөөр дүүрэн зуны Олимпийн ХХХ наадам

0

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн зуны Олимпийн ХХХ наадам


Олимпийн наадам үргэлж хэмжээлшгүй сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Энд баяр гуниг, ялалт ялагдлын нулимс урсаж, ялалтын баярын уухай хадаж, ялагдлын гуниг хөвөрч байдаг. Мөн улс орноороо, тамирчнаараа бахархах шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчдийн бахархлын дуунаас эхлээд гэмтэл бэртлийн улмаас дуу алдах ч сонсогддог. Хүний сэтгэлээс гарах янз бүрийн хөг авиа цуурайтсан Олимпийн тэнгэр доор гэрэл зурагчдын дуранд буусан сэтгэл хөдлөлийн олон янзын агшныг харуулсан гэрэл зургуудыг тухлан үзэх боломжийг үзэгч та бүхэнд олгож байгаадаа баяртай байна.

4×200 метрийн буухиа сэлэлтийн төрөлд алтан медалийн болзол хангасан АНУ-ын тамирчид Missy Franklin, Shannon Vrilend, Allison Schmitt, Dan Follmer нар баяр хөөрөө илэрхийлж байна. (Tim Wimborne / Reuters)

Сэлэлтийн 200 метрийн breaststroke төрлөөр ялалт байгуулсан Унгарын тамирчин Daniel Guyurta. (Richard Heathcote / Getty Images)

Туялзуур жадаар Өмнөд Солонгосын Юн Жин суныг ялсан Норвегийн тамирчин Bartosz Piaseki дасгалжуулагчтайгаа баяр хөөрөө хуваалцаж байна. (Alberto Pizzoli / AFP – Getty Images)

Бадминтоноор Данийн Tina Bown-той өрсөлдсөн Японы тамирчин Sayaka Sato уйлж байна. (Bazuki Muhammad / Reuters)

100 метрийн чөлөөт сэлэлтэнд ялалт байгуулсан АНУ-ын тамирчин Nathan Adrian баяр хөөрөө илэрхийлж байна. (Tim Wimborne / Reuters)

Хүндийг өргөлтийн 77 кг-ийн жинд өрсөлдөхдөө гэмтэл авсан Өмнөд Солонгосын тамирчин өвдөлтийн улмаас хашхирч байна. (Grigory Dukor / Reuters)

Хүрэл медаль хүртсэн Америкийн гимнастикын тамирчин Danelle Leyva. (Andrew Gombert / EPA)

Эмэгтэйчүүдийн сэлүүрт завины төрөлд ялалт байгуулсан Украйны тамирчид Yana Dementieva, Anastasia Kozhenkova, Natalie Katherine Dovgodko Tarasenko нар. (Natacha Pisarenko / Pool via Reuters)

Өмнөд Солонгосын өрсөлдөгчөө ялсан тамирчин Bartosz Piaseki. (Ian Walton / Getty Images)

Талбайн хоккейн төрөлд Британий эсрэг тоглож ялалт байгуулсан Өмнөд Африкын тамирчид Jonathan Robinson (зүүн), Julian Hayks нар. (Dominic Ebenbichler / Reuters)

Мексик, Швейцарийн хооронд болсон тоглолтыг үзэж байгаа залуу хөгжөөн дэмжигч. (Glyn Kirk / AFP – Getty Images)

Америкийн усан пологийн багийнхан Испаний эсрэг тоглолтонд оноо авсандаа баярлаж байна. (Laszlo Balogh / Reuters)

Эрэгтэйчүүдийн каяак завины уралдааны дараа Италийн Daniele Molmenti (зүүн) Германы Hanns Aigner-ыг тэвэрч байна. Тэрбээр алтан медаль хүртжээ. (Roland Schlager / EPA)

Жудогийн 70 кг-ийн жинд Хятадын Cheng Fei-тэй барилдсан Германы Kerstin Thiel-ийн байдлыг шүүгч шалгаж байна. (Darren Staples / Reuters)

Гандболын тэмцээнд Шведийн багийг ялсан Францын Camilla Ayglon, Blond Danchette нар. (Marko Djurica / Reuters)

Британий Bradley Wiggins алтан медалийн төлөө уралдаж байна. (Christophe Karaba / EPA)

Брэдли Уиггнисийн ялалтыг тэмдэглэж байгаа хөгжөөн дэмжигчид. (Cathal Mcnaughton / Reuters)

Сэлүүрт завины төрөлд ялалт байгуулж, алтан медаль хүртсэн Британий Helen Glover and Heather Stanning (баруун) нар нь спортын энэ төрлөөр анхны алтан медалийг эх орондоо авчирсан гавьяатай. (Jim Young / Reuters)

Талбайн хоккейн төрлөөр Бельгийн багийг ялсан Нидерландын баг ялалтаа тэмдэглэж байна. (Manan Vatsyayana / AFP – Getty Images)

Америкийн алтан медаль хүртсэн тамирчин Kristin Armstrong хүүгийн хамт баяраа тэмдэглэж байна. (Bryn Lennon / Getty Images)

Америкийн тамирчин Joseph Diaz, Jr. (баруун) 56 кг-ын жинд ялалт байгуулсан Кубын Lazaro Alvarez Estrada-тай ярилцаж байна. (Murad Sezer / Reuters)

Бадминтоны төрлөөр Хятадын Lee Suerui-тай өрсөлдсөн Тайваний Tai Tzu-ing талбай дээр хэвтэж байна. (Bazuki Muhammad / Reuters)

Гандболын төрлөөр Анголын эсрэг тоглож оноо авсан Монтенегрогийн тамирчин Bojan Popovic. (Marko Djurica / Reuters)

200 метрийн төрөлд өрсөлдсөн Америкийн Michael Phelps (зүүн), Японы Kosuke Hagino нар оноогоо харахаар хүлээж байна. (David Gray / Reuters)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/09 at 00:26

    nice2

  2. SoL0

    2012/08/09 at 01:44

    xexe

  3. huslenjx

    2012/08/11 at 15:21

    cr7 cr7 cr7 cr7
    lm10 lm10 lm10

  4. zawtai

    2012/08/13 at 18:49

    hmmm hamgiin goy ni judo-l baisan daa gej

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *