Халбагыг зөвхөн шөл гэх мэт шингэн зүйл уух үед ашиглаж болно гэж бодвол эндүүрэл аж. Эртнээс нааш гал тогоо, хоол ундны хэрэгсэл гэж тооцогдсоор ирсэн энэхүү жижигхэн хэрэгсэлд өөр бусад ашигтай талууд агуулагдаж байдаг юм байна. Тодруулбал гоо сайхны туслах хэрэгсэл болгон ашиглахад маш үр дүнтэй гэдэг нь амьдрал дээр аль хэдийнээ батлагджээ. Хэрхэн ашиглаж болохыг доор дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн байна.
1. [tweetable]Хөлдөөсөн хоёр халбага ашиглан нүдний доор үүссэн сэлхэнг арилгада[/tweetable]г.
Хоёр ширхэг металл халбагыг хөлдөөгчиндөө хонуулаад өглөө нь нүдний доод талын сэлхэрсэн хэсэгт наана. Ингэхдээ аль болох нүдний дотоод булан руу байрлуулаарай. Дараа нь бага зэргийн даралттайгаар нүдний гадна булан руу гулгуулна. Ингэхэд нүдний доор цугларсан шингэнийг тараахын хамт хүйтэн халбага ямар ч хаванг арилгана.
2. Төгс winged liner буюу [tweetable]төгсгөл нь дээш өргөгдсөн нүдний будалт хийхэд халбаганы ишийг ашигла[/tweetable]даг.
Халбаганы ишийг нүдний гадна булангийн эсрэг талд байрлуулж, шулуун зураас зур. Дараа нь халбаганы хутгуурын хэсгийг зурагт харуулсан шиг зовхиндоо тааруулан барь. Гадна талын дугуйрсан буланг ашиглан төгс дугуйрсан үзүүрийг гаргаж болно. Гадна талын шугамыг зурсан бол дотор хэсгийг будаж, сормуусны уг дагуу нүдний дотор булан хүртэл үргэлжлэлийг нь зураарай.
3. Нүднийхээ доод талын [tweetable]сормуусыг будахдаа халбага ашиглавал доод зовхинд сормуусны будагны толбо үлдэхгүй[/tweetable].
Сормуусаа будахдаа эхлээд халбагаа сормуус, арьс хоёрын завсарт байрлуулаад будвал сормуусны будаг арьсанд хүрч, толбо үлдэхгүй. Энэ аргыг зөвхөн доод сормуус гэлтгүй дээд сормуусаа будахдаа ч ашиглаж болно.
4. Хагарч бутарсан нүдний тенэнд цөөн дусал ариутгалын спирт дусааж, халбаганы араар дараад үз.
Хайртай тень чинь хагарч бутарсан ч санаа зовох хэрэггүй. Харин 2-3 дусал ариутгалын спирт дусаагаад халбаганы араар дарж, бэхжүүлээрэй.
5. [tweetable]Халбаганы ирмэгээр сормуусаа дэрвийлгэ[/tweetable].
Хэрвээ яг одоо танд сормуус дэрвийлгэгч байхгүй бол оронд нь металл халбага ашиглаад үз. Халбагыг зурагт харуулснаар байрлуулаад хуруугаараа сормуусаа бага зэрэг дар. Илүү сайн үр дүн үзэхийн тулд халбагаа үсний сэнсээр бага зэрэг халаагаад өгч болно. Гэхдээ хэт халаахаас болгоомжлоорой.
6. [tweetable]Хөмсөгний төгс нумыг халбаганы хүрээ ашиглан гарга[/tweetable].
Амны том халбаганы дугуйрсан хэлбэр нь хөмсөгний төгс нум гаргахад гайхалтай тохирдог. Халбагаа зурагт харуулснаар байрлуулаад харандаагаар хөнгөн зураас гаргаж өг. Дараа нь харандаагаараа зурааснаас дотогш хэсгийг дүүргэн будахад л та гайхалтай хөмсөгтэй болох болно.
7. [tweetable]Дэгжин өнгөтэй уруулын будгаа халбаган дээр бүтээ[/tweetable].
Хэдий дуртай ч хагарчихсан тенинийхээ бутархайгаар уруулын будаг бүтээж болох нь. Үүний тулд багахан үйрмэгийг харшил үүсгэдэггүй вазелин гэх мэт тостой халбаган дээрх холиод л дэгжин уруулын будаг бэлэн.
8. [tweetable]Хацар өнгөлөгч тавихдаа халбага ашигла[/tweetable].
Хацар өнгөлөгч тавихдаа хацрын ясны доорх хонхорхойг олох амаргүй байдаг. Харин халбага ашиглахад энэ нь маш хялбар зүйлийн нэг болно.
9. Хумс будах урлагийн төсөлдөө [tweetable]халбагыг будаг холих хавтан болгож ашигла[/tweetable].
Халбаган дээр хэдэн дусал хумсны будаг дусаагаад хольчихсон байхад хумсан дээр зураг зурдаг нарийхан хэрэгслүүдийг дүрж, зургаа зурахад хялбар байх болно.
10. [tweetable]Хумсаа гантиган өнгөөр будахдаа халбага ашигла[/tweetable].
Хоёр өнгөө халбаган дээр хольсны дараа хумсаа зурагт харуулснаар халбаганы ирмэг хэсэг дэх будган дээгүүрээ өнхрүүлээд илүүдэл будгийг цэвэрлэ.
11. Хумсны будгаа хурууны үзүүрийг арьсанд хүргэхгүйн тулд халбагаар хамгаал.
Нэг удаагийн хуванцар халбагыг хумсныхаа үзүүр доор байрлуулан бариад хумсаа будахад хурууны үзүүр будаг болохгүй.
12. [tweetable]Арьсан дээрх улайлт, цус хуралтын хэмжээг багасгахад халбага тусална[/tweetable].
Хүзүү чинь яачихаа вэ гэх асуулт эсвэл дотор орсон ч ороолтоо тайлахгүй байхаас хамгаалахын тулд хөлдөөгчинд тавьсан хүйтэн халбагаар улайлт, цус хуралтыг зөөлөн үр.
13. [tweetable]Халбага батгыг хурдан арилгахад тусална[/tweetable].
Арьс түлчихээргүй хэмжээний халуун усанд дүрж халаасан халбагыг батган дээр хөртөл нь наа. Батга санаснаас хурдан эдгэж алга болно.
BayasgalanЗочин
2015/03/11 at 16:26
тгэгдэл Mash saihan zuvluguu bna bayarlala*