Ну, погоди! хүүхэлдэйн киноны дуу

1

Ну, погоди! хүүхэлдэйн киноны дуу


Оросын ОРТ 1 телевизээс өөр гадаад суваг гардаггүй байх үеийнхний шүтээн болсон дэлгэцийн бүтээл, алдарт “Ну, погоди!” хүүхэлдэйн кино нь 1996-2006 онуудад нийт 20 анги бүтээгдэж, Оросын хамгийн алдартай хүүхэлдэйн цуврал хэмээгдэх болсон бөгөөд энэ хүүхэлдэйн киног үзээгүй, мэдэхгүй хүүхэд төдийгүй томчууд үгүй биз. Дэлхийн хамгийн том кино мэдээллийн сан IMDb сайт дээр Зөвлөлт Оросын хамгийн өндрөөр үнэлэгдсэн таван дэлгэцийн бүтээлийн нэг гэж хадгалагдсан уг хүүхэлдэйн киноны чоно ба туулайн дууг оруулсан жүжигчдийг А.Папанов, К.Румянова гэдэг.Зөвлөлтийн кино, театрын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов бол ЗХУ-ын Ардын жүжигчин бөгөөд 1922 онд Оросын Вязьма хотод төрж, 1937 онд анхныхаа кинонд жижиг дүр бүтээжээ. Агуу их эх орны дайны эхний жилүүдэд фронтод байсан тэрээр 1942 оны эхээр хүнд шархдаж, эмнэлэгт хэдэн сарыг өнгөрүүлсний дараа тахир дутуугийн 3-р зэрэгтэйгээр Москвад эргэн ирээд Оросын театрын урлагийн сургуульд элсэн оржээ. Сургуулиа амжилттай төгссөн Папанов Оросын урлагийн театрт ажиллах урилга хүлээн авсан ч курсээрээ Клайпеда хотод шинэ театр байгуулахаар нүүж, 1946 онд Клайпеда хотын драмын театртын жүжигчнээр ажиллах болсон ба “Ну, погоди!” тэргүүтэй 70 гаруй кино бүтээх ажилд гар бие оролцсон байна. Хөөрхий Туулайны араас хөөцөлдсөөр өдрийг бардаг саарал Чонын дуу хоолойгоороо алдартай энэ эрхэм 1987 оны 8-р сарын 5-нд зүрхний шигдээсээр өөд болжээ. Зөвлөлт Оросын театр, кино, радиогийн жүжигчин Клара Михайловна Румяновагийн хувьд Зөвлөлтийн 300 гаруй хүүхэлдэйн киноны дүрүүдэд дуу оруулсан нэгэн бөгөөд тод чанга, цовоо цолгиун хоолойгоороо олонд танигдсан билээ. 1929 онд Ленинград хотод төрсөн Румянова 10-р ангиа төгсөх жилээ жүжигчин Любовь Орловагийн тоглосон нэгэн киног үзсэн нь түүнийг жүжигчин болохоор шийдэхэд нь нөлөөлсөн гэдэг. Хүүхэлдэйн бүтээлээр Оросын гавьяат жүжигчин цол тэмдгийг хүртсэн цорын ганц эмэгтэй жүжигчин тэрээр 2004 оны 9-р сарын 18-нд хөхний хорт хавдраар Москвад нас барсан байна.

Дашрамд сонирхуулахад өнгөрөгч 9-р сарын 1-нээс эхлэн ОХУ-д хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу хүүхэд бүрийн дурлан үздэг сэргэлэн хөөрхөн туулай, бүтэлгүй саарал чоно хоёрын хөгжөөнтэй адал явдлын тухай өгүүлэх тус хүүхэлдэйн киног үдшийн 23.00 цагаас хойш гаргаж байхаар болсон байна. Тэрхүү шинэ хуулинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд хортой мэдээллийн талаар дэлгэрэнгүй заасан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллүүдэд садар самуун, хүчирхийлэл, мансууруулах бодисын хэрэглээ зэргийг харуулсан хэсэг багтсан бол өдрийн цагаар нэвтрүүлэхгүй байх, дээр нэр дурдсан агуулга бүхий мэдээлэл цацах тохиолдолд дэлгэцийн буланд нас заах тухай заажээ. Шинэ хуулинд зааснаар алдарт “Ну, погоди!” хүүхэлдэйн киног хүүхдүүд үзэх эрхгүй болсон ба доорх дөрвөн шалтгааны улмаас чоно туулай хоёрын адал явдлыг зөвхөн 18-аас дээш насныхан үзэх ёстой болсон байна.

Тамхи буюу мансууруулах бодисын хэрэглээг сурталчилсан

Садар самуун буюу гомосексуалыг сурталчилсан

Техник, авто тээврийн аюулгүй байдлыг буруугаар сурталчилсан

Хүчирхийлэл, орчин тойрныг сүйтгэх, бусдын тав тухыг алдагдуулах явдлыг сурталчилсан

Гэхдээ урлагийнхан энэ хуулийг ихээхэн шүүмжилж байгаа ба хэдэн үеэрээ үзэж, хүмүүжиж ирсэн учраас энэ хүүхэлдэйн киног дахин давтан үзүүлдэг, гэтэл одоо юугаа хүүхдүүдэд үзүүлэх болж байна гэцгээж байгаа аж. Сэтгэлзүйчид ч бас уг хуулинд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд ертөнц өөрөө төгс биш учир хүүхэд сайн мууг харж, түүнийг ялгаж салгаж сурах ёстой, чоно бол сөрөг дүр учраас тамхи татаж, танхайрч байгаа нь хүүхдэд ингэж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгуулж байгаа хэрэг гэж тайлбарлаж байгаа юм байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/11/25 at 20:31

    ymar sonin garuud ve iim bvh hvvhdiin kinond gardagshdee

  2. tzh

    2012/11/25 at 20:53

    lol

  3. 88556640

    2012/11/25 at 22:08

    үзэж өссөн хүүхэлдэй байна даа

  4. uniQu3

    2012/11/25 at 22:20

    хэхэ

  5. Зочин

    2012/11/26 at 15:53

    волк : заяц!!!!! ты меня слышишь?
    заяц : слышу, слушу.

  6. avp_0227

    2012/11/26 at 19:16

    ингээд ну погади мань 18 болдын байжээ.

  7. jerry-man

    2012/11/26 at 20:43

    ххэ 18 хүүхэлдэй баг байхаасаа үзэж эхэлсэн юм байна шдээ

  8. Зочин

    2012/11/30 at 16:20

    haha, yun 96 on 70-aad ony suuulcheer hiigdsen huuheldein kino, arai degs avch bna daa.,

  9. Зочин

    2012/12/19 at 00:11

  10. Зочин

    2013/01/10 at 18:44

    1987 онд нас бараад 1996-2006 онд дуу оруулаад байхдаа ахав дээ. хөөрхий шинээр гаргасан ангиудыг нь хэлж байгаа юм байх даа. тэр мэрийг дурдаж мурдах нь яагаав. би лав 1979 онд үзэж байсан юм байна. оросууд *** хууль баталжээ. нэг их хүүхдэд хайртай болж гэнэ. ором орноор ддүрэн тэнэмэл, хэцүү амьдралтай хүүхэд байхад… манайхан ч дутахгүй дээ… хичнээн *** хууль баталж байгаа болоо

  11. Зочин

    2013/04/17 at 14:28

    yamar durak gedeg ni yum daa oros

  12. Зочин

    2014/02/19 at 14:24

    alga bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *