
Энэ сонирхолтой байшин Токио хотын захад байрладаг юм. Архитекторч Кота Мизуисигийн зургаар барьжээ. Гаднаас нь харахад үзэмжгүй гэмээр мөртлөө дотроо тэс өөр буюу төсөөлж байснаас илүү уужим өрөө тасалгаатай.
Токио хотын захад байрлах энэ нарийхан байшинг архитекторч Кота Мизуисигийн зургаар босгожээ. Тэрээр этгээд хачин загвартай байшин барьж чадлаа. Уг байшингийн нийт талбай 55 метр квадрат. Бүх л талаас нь харахад жижигхэн, давчуу гэмээр, жишээ нь нэг гэр бүл багтах уу гэж бодогдоно. Гэхдээ дотор нь ороод харвал бүх зүйл тэс өөр байх ажээ.
1.

Клаустрофибитой хүн айхгүй байж болно, учир нь уг байшин дотроо уужим цэлгэр: хоёр давхар, гал тогоо, угаалгын өрөө, хүүхдийн болон унтлагын өрөөтэйгөөс гадна зочны өрөө нь хэн ч муулахааргүй том цонхтой юм. Гурван хүнтэй ам бүлд зориулагдсан. Дизайнерууд зохион байгуулалтыг нь ч гайхалтай шийдэж өгсөн нь өөрийн гэсэн онцлогийг бүрдүүлжээ, жишээ нь зочдын болон унтлагын өрөөг ханын оронд хөшиг тусгаарлана – унтах цаг болохоор хөшгөө хаах бол өдрийн цагуудад онгойлгож илүү том орон зайг бий болгох боломжтой. Байшингийн хажууханд жижигхэн талбай дээр хүүхэд тоглож болно, мөн автомашины зогсоолыг ч мартсангүй.
2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

Энэ байшин гаднаасаа нарийхан харагддаг болохоор дотор талдаа бас тийм л байна гэж та бодсон уу? Уншигч та ийм байшинд амьдрах байсан уу?







