“Хүн чонын хам шинж” өвчтэй өсвөр насны Энэтхэг хүү сургуульдаа яаж шоглуулдаг байснаа дурсан ярьжээ

0

17 настай Лалит Патидар Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Нандлета гэх жижигхэн тосгонд амьдардаг. Залуу маш ховор тохиох өвчтэй бөгөөд уг өвчний улмаас бүх биеэр нь, тэр дундаа нүүрэн дээгүүр нь их хэмжээний үс ургадаг байна. Түүнийг 6 настай байхаас нь эхлээд нүүрээр нь их хэмжээний үс ургах болсон ба үүнийг нь гипертрихоз гэж оношилжээ. Уг өвчин ардын дунд  “үсжих синдром” буюу “хүн чонын хам шинж” гэдэг нэрээрээ илүү танил. Маш ховор тохиох өвчин – дундад зууны үеэс хойш ердөө 50 орчим хүнд л тохиолдсон өвчин юм.

1.

misteriosdomundo.org

Залуу саяхнаас өөрийнхөө тухай олонд ярьж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш нэгэн мөрөөдөлтэй болжээ – амжилттай Youtube-чин болох. Нэгэн ярилцлагаараа урьд нь үе тэнгийнхэндээ байнга шоглуулдаг байсан, тэр бүү хэл чулуугаар ч нүүлгүүлж байсан удаатай гэж дурсан ярьсан байна. Ангийнх нь хүүхдүүд түүнийг “сармагчин-хүү” гэж дооглодог, бүр Лалитыг хазна гэж ч айцгаадаг байсан гэнэ. Энэ мэт таагүй мөчүүдийг үл тоох сэтгэлийн тэнхээтэй залуу амьдралыг өөдрөгөөр харсан хэвээр. Тэрээр эцгийнхээ ажилд тусалдаг, элдэв бичлэг хийж мөрөөдөлдөө хүрэхээр ажиллах болжээ.

 

2.

misteriosdomundo.org

“Би сайхан гэр бүлд төрсөн. Аав маань фермер, одоо би аавынхаа ажил төрөлд туслахын зэрэгцээ ахлах сургуульд суралцаж байна. Миний санахын л би бүх биеэрээ үстэй байсан. Төрсний дараа эмч нар миний үсийг хуссан болохоор ийм их үстэй болсон гэж аав, ээж минь ярьдаг юм. Би өөрөө 6 нас хүртлээ өөрийгөө бусдаас илүү их үстэй гэдгээ ч мэддэггүй байсан. Зургаан настайдаа л анх удаа өөрийгөө бусдаас илүү их урт үстэй юм гэдгийг анзаарсан” гэжээ.

 

3.

misteriosdomundo.org

“Ангийн хүүхдүүд намайг дандаа шоглодог байлаа, миний араас: “Сармагчин, сармагчин” гэж хашхирна. Гудамжаар явахад хажуугаар өнгөрөх хүүхэд, хөгшидгүй айцгааж холуур тойрдог. Намайг бүр хий үзэгдэл, үлгэр домгийн амьтан гэж хэлэх хүн ч гарч ирнэ. Над руу чулуу хүртэл шиддэг. Өөрийгөө бусадтай адилгүй гэдгийг ухаараагүй хүүхэд рүү ингэж хэрцгий хандахыг би шударга бус явдал гэж боддог”.

 

4.

nypost.com

Одоохондоо гипертрихозыг эмчлэх эм олж нээгээгүй л байгаа юм. Лалитагийн хэлснээр бол үс нь хэтэрхий их урт болохоор нь хайчилж богиносгодог ажээ. “Яг л толгойн үстэй адилхан, ургасаар л байна, надад хайчилж тайрахаас өөр арга байхгүй. Энэ өвчнийг анагаах эм гарч ирнэ гэж би бодохгүй л байгаа. Гэхдээ сүүлийн үед бусдаас онцлог байдлаа сайн буюу давуу тал гэж бодох болсон. Би төгс. Сүүлийн хэдэн жилд би олон зүйлийг ойлгож авлаа, үүний нэг нь би саяд нэг тохиосон тохиолдол, тэгэхээр надад бууж өгөх эрх байхгүй. Амьдралыг бүрэн мэдрэх хэрэгтэй, урагшаа л алхана, аз жаргалтай амьдарна” гэж залуу ярьсан байна.

 

5.

api.news

 

6.

misteriosdomundo.org

 

7.

nypost.com

 

8.

api.news

 

9.

api.news

 

10.

api.news

 

11.

nypost.com

 

12.

misteriosdomundo.org

 

13.

nypost.com

6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsolmon Tvmenjargal

    Tsolmon Tvmenjargal

    2022/11/27 at 19:02

    Өөдрөг байгаа нь сайн хэрэг

  2. Око Око

    Око Око

    2022/11/27 at 20:47

    хөөрхий дөө.сонин өвчин юм бна

  3. Д. Бүрнээ

    Д. Бүрнээ

    2022/11/27 at 21:43

    А. Анужин

  4. Lhagvadorj Lhagvasuren

    Lhagvadorj Lhagvasuren

    2022/11/27 at 23:42

    Hetsuuch yma uulna kino ene terd togolvol od bolondoo davuu tal bolgovol

  5. Зочин

    2022/11/28 at 08:23

    neg udaa hamag usee husaad zurgaa avahuulchihaj boldoggui yum bh daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *