Амь зуухын төлөөх тэмцэл: дэлхийн хамгийн ядуу хотууд болон тэдгээрийн оршин суугчдын хүндхэн дүр зургууд

0

Хүн болгон л тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Амьдралын тодорхой түвшинд хүрэх болгонд хэрэгцээ нь нэмэгдэнэ: том талбайтай байр, уужим цэлгэр байшин, үнэтэй машин.

Үүний хажуугаар манай гараг дээр амьдрах биш харин зүгээр л амь зууж байгаа хүмүүс маш олон бий. Эдгээр хотуудын гэрэл зургийг үзэж суухад байгаа зүйлийнхээ үнэ цэнийг улам илүү мэдрэх шиг болно.

Мумбайн Дхарави

shopelot.ru

Энэ газар 1 сая гаруй хүн амьдардаг. Ядуу гэр бүлүүд амьдардаг энэ газрын талбай ердөө 1 квадрат километр орчим. “Slumdog Millionaire” уран сайхны кино гарсны дараа дэлхий дахинаа энэ газрыг мэддэг болжээ. Тухайн дэлгэцийн бүтээл дээр бодит дүр зургийг төдийлөн бүрэн дүүрэн гаргаж чадаагүй гэдэг.

shopelot.ru

Хамгийн сонирхолтой нь Энэтхэгийн хамгийн ядуу хороолол санхүүгийн хамгийн баян дүүрэгтэй мөр зэрэгцэн оршиж байдаг. Яг л зоосны хоёр тал шиг – өлмөн зэлмүүн болон баян тансаг амьдрал.

 

Найробийн Кибера

shopelot.ru

Бараг л Кейнийн нийслэл хот. Ирэх жуулчдынхаа тоогоор алдарт сафаригийн дараа орно. Гаднын жуулчид бодвол өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг улам илүү мэдрэхийг хүсдэг байж болох юм.

shopelot.ru

Алдартнууд ч хүртэл ирдэг юм гэсэн. Гэхдээ энэхүү аялал маш их эрсдэл, айдас дагуулна. Батлагдаагүй статистик тооноос харахад 800 гаруй мянган хүн амьдардаг энэ газрын таван хүн тутмын нэг нь ДОХ-ын халдвартай байдаг ажээ.

 

Филлипиний Манил

shopelot.ru

Хүн амын 20 хувь нь борчуудын хороололд амьдардаг улсын нийслэл. Энэ хороолол жил ирэх тусам орон зайгаа тэлсээр л байна.

shopelot.ru

Нутгийн ард иргэд хүртэл хөл тавихаас зaйлсхийдэг хамгийн аймшигтай газар бол Navas дүүрэг юм. Тус дүүрэгт оpшуулгын газар байрлахаас гадна хог новшиндоо дарагдсан. Заримдаа өмхийрч буудсан хүний цогцoс хүртэл харагдана. Амьдралын бүх найдвараа алдсан хүмүүс л энд амьдардаг ажээ.

 

Осака, Япон

shopelot.ru

Дэлхийд хамгийн хөгжингүй улс хэмээгддэг. Энэ нь ч үнэн. Гэхдээ наран дээр ч гэсэн толбо байх ажээ. Наран мандах улсад бас ийм толбо бий – Kamagasaki гэх хууль ёсны эрхгүй амьдардаг хүмүүс.

shopelot.ru

Энд ядуу зүдүү, гуйлгачид амьдардаг юм. Тэдний нарийн тоо байхгүй, яагаад гэхээр тэд хууль ёсны эрхгүй, тэдэнд ямар ч баримт бичиг байхгүй. Энэ газар албан ёсоор байдаггүй: учир нь Японы албан ёсны газрын зургаас бүрмөсөн авч хаясан байна.

 

Венесуэлийн Каракас дахь Petare

shopelot.ru

Латин Америкийн хамгийн аюултай газруудын нэг. Ядуусын хамгийн том хороолол энд л байдаг. Даавуу, картонон цаасаар хийсэн байшин – энэ бол бодит дүр зураг. Та одоо амьдарч байгаа байрандаа сэтгэл дундуур явдаг юм биш биз?

shopelot.ru

Ёроолын ёроол – энэ бол Petare дүүрэг. Бага насны aлуурчин, xулгайчдын орогнох газар болоод удаж байна. Яг л хархнууд харанхуй газар бүгдэг шиг. Одоо эрх мэдлийн төлөө байнга өрсөлдөх дээpэмчид газар нутгийг нь хуваан авчээ. Энэ дүүрэгт өдөр болгон багадаа 10 гаруй хүн үxдэг байна.

 

Рио-де-Жанейро, Бразил

shopelot.ru

Рио, сайхан хот, өнгө өнгөөр алаглах Рио. Эндхийн хүмүүс бас л картонон цаасаар барьсан байшинд амьдардаг. Томоохон хотуудын эргэн тойронд ийм төрлийн дүүрэг нэмэгдсээр байгаа юм. Хамгийн хачирхалтай нь, хотын хоёр хүн тутмын нэг нь ийм амьдралтай ажээ.

shopelot.ru

Амь зуух цорын ганц арга – ямар нэгэн зүйл зарж борлуулах. Хэн нэгэн xулгайн эд зүйлсээ зарна, нөгөө нь – олсон эд зүйлсээ зарна. Бас өөрийнхөө биеийг зарах хүн ч цөөнгүй. Хууль сахиулах байгууллагын ажилтны хамгаалалттай л энэ газраар явж болно.

 

Туркийн Станбул дахь Султанбейли

shopelot.ru

Өнгөрсөн зууны дундуур цагаачдад зориулсан тосгоно байгуулах шийдвэрийг тус улсын засгийн газар гаргасан гэдэг. Тосгон аажимдаа орон зайгаа тэлсээр ядуучуудын бүхэл бүтэн том дүүрэг болон хувирчээ. Хамгийн даруухан тооцоогоор энд таван зуу орчим хүн амьдардаг.

shopelot.ru

Ядуусын хороолол тэлэх гол шалтгаан нь хууль зүйн үндэслэлээр тайлбарлагдана: нэг шөнийн дотор барьсан байшинг хууль ёсны хэмээн үзэж нураадаггүй ажээ. Ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан ч хамаагүй.

Та дээрх газруудад очиж үзэж байсан уу?

26
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *