Гадныханд ойлгоход амаргүй боловч нутгийн ард иргэдийн хувьд энгийн зүйл мэт санагдах Тайландчуудын амьдралын 18 онцлог

0

Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад Тайланд хамгийн их жуулчин татдаг улсуудын нэг хэвээр тодорхойлогджээ. Хүмүүс өдөр тутмын алжаалаа тайлах гэж энэ улсыг зорин ирцгээнэ, мөн идэвхтэй амарч, адал явдалтай учрахыг ч хүсдэг. Энэхүү халуун оронд ирсэн хүн болгон Тайландчуудын ахуй амьдралын онцлогийг хараад өөрийн эрхгүй гайхдаг болов уу. Тэд ч бас гайхуулж дуусахгүй нь ойлгомжтой.

Тайландын тухай сонирхолтой нийтлэлээр энэ удаад бид илүү шинэлэг бас мэдлэг олгох зүйлс бэлдлээ.

1. Шөл, гурил, будаа зэрэг гудамжны хоолыг гялгар уутанд хийж зардаг. Уутны амыг резинээр боосон харагдана

© Anna Krivitskaya / Shutterstock.com, © OlegD / Shutterstock.com

 

2. Энэ л шалтгааны улмаас хуванцар хог хаягдлын асуудал тус улсад ихээр тулгараад байна. Илүүдээ гарсан энэ савлагааг та хар л даа

© DietrichNeu / Reddit

 

3. Харин энэ бол хүргэлтийн сүшинээс үлдсэн хуванцар хог хаягдал

© Unknown author / Reddit

 

4. Нийтийн тээврийн хэрэгсэлд хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, мөн лам нарт зориулсан тусгай суудал бий

© Juniperbe / Reddit

 

5. Энд хүйтэн ундааг соруулаар ууж байгаа олон хүнтэй байнга таарна

© Twentyfour Students / Flickr, © CC BY-SA 2.0

 

6. Бангкокт төрөл бүрийн сахиус зардаг зах бий

MLADEN ANTONOV / AFP / East News

Энэ зах олон зуун жилийн түүхтэй бөгөөд төрөл бүрийн хэлбэр дүрс, зориулалт бүхий сахиус худалдаж авч болно. Жишээ нь, зооснууд, яс, гэгээн газраас авчирсан модны хэлтэрхий, шившлэгтэй зүүлт, хүний үс гээд ёстой хүний нүднээс бусад нь бүгд л байдаг бололтой.

 

7. Тийм учраас олон хүн сахиус зүүх дуртай

© PiercarloAbate / Shutterstock.com

Тайландад бараг хүн болгон л сахиус зүүдэг. Нэг ч биш бүр олноор нь (гэхдээ дандаа сондгой тоотой). Ихэнх нь Будда бурхны хэлбэртэй, гэхдээ амьтан, хорхой шавьжны хэлбэртэй сахиус ч элбэг. Тайландад сахиус цуглуулах, худалдах нь Европод шуудангийн марк цуглуулахаас илүү алдартай гэж хэлэхэд буруудахгүй.

 

8. Зарим нэг томчууд жинхэнэ хүүхэд шиг харагдах сахиус тэвэрч явдаг

© Daxiao Productions / Shutterstock.com, © PeatPing / Shutterstock.com

Тайландын зарим нэг бүлэг хүмүүсийн дунд “хүүхдийн сахиусан тэнгэр” гэдэг нэртэй бодит юм шиг харагдах хүүхэлдэй их алдартай. Томчууд эдгээр хүүхэлдэйг сахиус шигээ л дээдэлж тэвэрч явна. Ийм “тоглоом”-ууд 600 хүртэл ам.долларын үнэтэй. Хүүхэлдэйгээ хайрлах эзэд сахиусандаа хувцас, гоёл чимэглэл, тоглоом зэрэг худалдан авч өгч мөнгө зардаг.

Зарим нэг нь хүүхэлдэйтэйгээ үнэхээр их дотносож яг л өөрийн хүүхэдтэйгээ харьцаж байгаа мэт: ресторанд цуг орцгооно, онгоцоор нисэх бол тусдаа суулгах тасалбар худалдаж авна.

 

9. Кафед селфи хийх моод хүчийг авч байна

Залуучууд кафед сууж байхдаа эсвэл гадна нь зургаа даруулах дуртай болжээ. Ийм төрлийн газрын хаа нэг буланд селфи хийж сошиал сүлжээнд гайхуулахаар яарч байгаа залуу заавал харагдана. Тайландад энэ явдлыг #Cafehopping гэж нэрлэдэг – зүгээр ч нэг хэштэг биш, үндэсний спортын нэгэн төрөл болоод байгаа ажээ.

 

10. Гарын алчуур, цаас зэргийг ихэвчлэн пиджак хэлбэрээр засаж тавьдаг

© cunty_expat_911 / Reddit, © Mojoint / Reddit

 

11. Харин нимбэгийг ресторануудад ийм хэлбэртэй болгон ундаанд дагуулж өгнө

© otistheGOATest / Reddit

 

12. Зарим нэг үйлчилгээний газрууд шээлтүүрээ мөсөөр дүүргэсэн байдаг

© nechronius / Reddit

Мөс шээcний үнэрийг дарахад тустай учраас энэ аргыг ашигладаг ажээ (ялангуяа, шээcнийхээ дараа тэр болгон усаа татах дургүй үйлчлүүлэгчидтэй газруудад их хэрэгтэй санаа байна).

 

13. Баяр наадмуудаар лааны тосоор бүтээсэн том баримал авч явдаг

© swordslikeshinobi / Reddit

Тайландад жил болгоны 7 дугаар сард Лааны наадам тэмдэглэн өнгөрүүлдэг. Наадмын үеэр лааны үзэсгэлэн зохион байгуулагдахаас гадна төрөл бүрийн баримал хийдэг ажээ. Энэ бүх үйл явдлыг хөгжим, бүжигтэй хослуулах нь жуулчдад их сонирхолтой.

 

14. Энэ улсад маш олон төрлийн баяр наадам зохион байгуулагддаг

imago stock&people / East News

Дээр үзүүлсэн гэрэл зураг дээр Сонгкран (Тайландын Шинэ жил)-ыг баярын нэг хэсгийг харуулжээ: энэ баярын үеэр хажуугаар өнгөрөх хүн болгон руу ус цацдаг.

 

15. Pringles-ийг энд хатуу босоо хайрцагт биш харин чипсний ердийн гялгар уутанд савласан байдаг

© origamistofthenets / Reddit

 

16. Тусгайлан сургагдсан сармагчнууд фермерүүдэд кокос шидэж өгч тусалдаг

© Abdul Razak Latif / Shutterstock.com, © Tanongsak Sangthong / Shutterstock.com

Эрэгчин сармагчин өдөрт дунджаар 1 мянга орчим кокос хурааж чадна. Харин хүн өдөрт ердөө л 80 орчим кокос хураах чадалтай. Сармагчинтай гэр бүлийн яг л нэгэн гишүүн шиг харьцдаг. Ажилгүй амарч байх үед нь тэднийг хооллож ундална, усанд оруулна, арчилна. Гэхдээ энэ үед тэдэнд хүзүүвч хийсэн байдаг нь цаанаа л өрөвдөлтэй санагдана.

 

17. Зааны ялгадсаар бэлэг дурсгал, цаас хийсэн эко зах ажилладаг

© saiko3p / Shutterstock.com

Чиангмайд Poo Poo Paper Park парк ажилладаг бөгөөд энд жуулчид цуглуулсан материалаар цаас хийх боломжтой. Мөн дурсгал болгон юу хүссэнээ хийж болдог ажээ.

 

18. Дэлгүүрүүдэд нь гааны үнэртэй ариун цэврийн хэрэглэл зардаг

© Kateryna Artsybasheva / Shutterstock.com, © Beebs2cents / Reddit
  • Тайланд бүсгүйчүүд минь, энэ бүтээгдэхүүн та бүхэнд үнэхээр таалагддаг юм гэж үү? Минийх бүр шатаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг? Мөсөн галд хүрч байна уу гэлтэй мэдрэмж төрнө гээч. © Beebs2cents / Reddit
  • Найз бүсгүйд маань энэ зүйл их таалагддаг. Яагаад гэхээр сарын тэмдэг нь их өвчтэй ирдэг юм гэсэн, харин “гааны нөлөө” нь өвчин намдаах үйлчилгээтэй. © moumous87 / Reddit

Та Тайландад очиж үзсэн бол энэ улсаас ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?

13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *